Сумогийн талаарх сонирхолтой 10 баримт

0

Сумочид хурдан бодох шаардлагатай байдаг: 10 секундын дотор (энэ бол стандарт хугацаа юм) бөх 2-3 удаа тактикаа өөрчилж чаддаг гэнэ.

Сумогийн талаарх сонирхолтой 10 баримт 1

Сумо хамгийн осолтой спортын төрөл юм. Барилдаан эхлэхэд ойролцоогоор 155 кг жинтэй 2 талын бөх бие бие рүүгээ 50-60 км/цаг хурдтай дайрдаг байна. Хамгийн ихээр өвдөг гэмтэл авдаг ба дараа нь гар, нуруу, хүзүү, шилбэ, ул, хуруу ордог байна.

Сумогийн талаарх сонирхолтой 10 баримт 2

Сумо дээр сэтгэл хөдлөлөө ил гаргаж болдоггүй. Өмсгөл нь урагдсан бөх “чөтгөр аваг” гэж ч хэлж болдоггүй гэнэ. Хэрэв хэлвэл – хөөгдөнө.

Сумогийн талаарх сонирхолтой 10 баримт 3

Сумо зарим талаараа шашин шүтлэг, нөгөө талаараа үндэсний шоу юм. Бөхчүүд Япончуудын сэтгэлийг сэргээх шаардлагатай байдаг. Үүнийг тайлбарлахад хэцүү ч энэ нь бүх бөхчүүдэд мэдрэгддэг гэнэ.

Сумогийн талаарх сонирхолтой 10 баримт 4

Бөхчүүдийн иддэг калори ихтэй хоол хүнсний яриа нь домог төдий зүйл юм. Тэдний үндсэн хоол нь 100-150 ккал байдаг. Жин нэмэх нь сумод зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг бөгөөд энэ нь тийм ч хялбар зүйл биш ажээ, үүний тулд онцгой бодисын солилцоотой байх шаардлагатай байдаг.

Сумогийн талаарх сонирхолтой 10 баримт 5

Ингэхэд сумогийн сургалтанд явах үед эхлээд өөхөө шатааж өөхгүй болсоны дараа л ажлын жинг нь нэмүүлдэг гэнэ. Ажлын жин гэдэг нь булчин + өөх юм.

Сумогийн талаарх сонирхолтой 10 баримт 6

Алдартай сумочдын хөлийн хоёр болон гурван толгойт булчин нь жирийн хүнийхтэй ижил байдаг юм байна.

Сумогийн талаарх сонирхолтой 10 баримт 7

Ялахын тулд өрсөлдөгчөө тойргоос гаргах эсвэл газар унагаах хэрэгтэй байдаг. Бөхчүүдийг ерөнхийд нь мэргэжлийн довтлогч болон мэх хэрэглэгч гэж 2 хуваадаг.

Сумогийн талаарх сонирхолтой 10 баримт 8

Сумод алгадахыг зөвшөөрдөггүй мөртлөө нокаутыг хэд хэдэн удаа хийхийг зөвшөөрдөг ажээ.

Сумогийн талаарх сонирхолтой 10 баримт 9

Макуутийн дээд зиндаанд 42 бөх байдаг. Жил бүрийн 6 тэмцээнд шилдэг 15 бөх оролцдог бөгөөд хэрэв “доод” зиндааны хэн нэгэн дээш цойлж гарч ирвэл тэднийг шилдэг бөхчүүдийн дунд оруулдаг ажээ.

Сумогийн талаарх сонирхолтой 10 баримт 10

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *