Батерейны цэнэгийг шалгах хялбар арга

1

Хуруу зайг шүүгээндээ хийгээд орхичихоор цэнэг нь ихэссэн юм шиг санагддаг. Тоглоомынх нь зайг дуусахаар хүүхдүүд шинэ, хуучин бусад зайнуудтай хольчихдог шүү дээ. Зайг дууссан эсэхийг тогтоодог нэг хялбар арга байдаг нь зайг ойлгож үзэх явдал гэж хүмүүс ярьдаг юм. Шалан дээр унагахад дууссан зай ойдог гэлцдэг нь үнэний ортой. Принстоны их сургуулийн эрдэмтдийн судалгааны талаар Journal of Materials chemistry сэтгүүлд юу гэж бичсэнийг хамтдаа сонирхоцгооё.

Батерейны цэнэгийг шалгах хялбар арга 1

Зайны цэнэг хэр бага үлдсэн байна төдий чинээ ойх чадвар нь ихэсдэг ажээ.

Ихэнх зай нь 2 төрөл байдаг. Эхнийх нь манганы давхар ислийг агуулсан нэмэх цэнэгтэй катод байдаг бол удаах нь гел хэлбэрийн цинк болон калийн гидроксид агуулсан хасах цэнэгтэй анод байдаг юм. Зайны 2 төгсгөл холбогдохоор цинк нь анод доторх гидроксидтой урвалд орж, ингэснээр катод дахь манганы давхар исэл рүү урсах электронуудыг чөлөөлдөг. Энэ үед олон төрлийн химийн бодис цинкийн исэл болон манганы давхар исэлтэй урвалд ордог. Бүх цинк хоорондоо урвалд орсноор электроны урсгалыг ахиж үүсгэхгүй болсоноор зай дуусдаг байна.

Принстоны их сургуулийн судалгааны багийнхан хэрэглэж байсан олон янзын зайг электрон микроскопоор судалжээ. Зайны цэнэг багасахын хэрээр зайнд химийн болон физик өөрчлөлт явагддаг ажээ. Гел хэлбэртэй байсан цинкийн исэл аажмаар шавран төлөвт шилжиж, илүү чигжүү болох ба исэлдэлтийн үйл явцын үед тэдний хооронд жижигхэн гүүрнүүд үүсч, хоорондоо холбоотой пүрш маягийн зүйл болдог учраас зай ойж эхэлдэг ажээ. Зайны хэмжээ 50%-иас илүү багасахад ойлт дээд цэгтээ хүрдэг. Энэ үед зайн дотор цинкийн исэл явагдсан хэвээр л байх болно. Зай ойж байвал шинэ биш гэсэн үг мөн ч бүрэн дууссан гэсэн үг биш билээ. Шүүгээндээ хийгээд хэсэг байлгаснаар зайны хэмжээг амархан шалгах боломжтой. Мултиметрийн хэрэг үгүй юм.

 

2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *