
Энэхүү бүтээл нь Audi-гийн зах зээл дээр гаргасан анхны бүтээл биш бөгөөд өмнө нь модон раамтай гоёмсог бүтээгдэхүүнүүдийг гаргаж байсан билээ. Тус бүтээгдэхүүнээ Renovo-той хамтран хийж байсан бол шинэ дугуйгаа дугуй үйлдвэрлэгч Lightweight компанитай хамтран бүтээсэн байна. Цөөн тоогоор үйлдвэрлэсэн бөгөөд дундаж машины үнэтэй байгаа ажээ.
Lightweight компанитай хамтран машин болон унадаг дугуйны хамгийн сүүлийн үеийн технологийг судалжээ. Үр дүнд нь инженерийн гайхалтай санаа бий болов. 790 гр жинтэй маш хөнгөн раамтай учраас нийт жин нь ердөө 5,9 кг. Жолоо, сэрээ, суудал болон усны савыг нь нүүрсээр хийсэн. Дугуйны бүх эд ангийг аль болох хөнгөн байлгахаар тооцож хийсэн байна.
Арааны систем нь digital Dura Di2. Тоормос болон хөл гишгүүрийг ч мөн Dura-гаас авчээ. SLR Carbonia суудлыг Audi R8-аар бүрж өгснөөр туйлын тав тухтай болсон бөгөөд хэрэглэгч гэртээ байгаа мэт мэдрэмжийг мэдрэх юм.
Дугуйны раам нь 48-58 см бөгөөд 19,450 доллараар Audi Carmaker’s special collection дэлгүүрээс худалдан авах боломжтой. Дугуйнд дуртай хэрэглэгчиддээ зориулан ердөө 50 ширхэгийг үйлдвэрлэж байгаа гэнэ.







