Бидний олонхийн хувьд сошиал сүлжээ нь амьдралын маань нэг хэсэг болжээ. Энэ сүлжээн дэх өөрийн бүртгэлээ найз нөхөдтэйгөө, хайртай хүнтэйгээ харьцах нэгэн хэрэгсэл болгодог ба зарим нь бүр бизнес болон өөрийгөө хөгжүүлэх нэг талбар болгодог боловч…
Таны нийтлэж байгаа пост болон зураг тань өөрийн чинь тухай бодсоноос тань өөр мэдээлэл өгч байгаа гэж бодож үзэж байсан уу? Өнөөдөр ямар ч компанийн боловсон хүчин хариуцсан менежер таны сошиал сүлжээний бүртгэлийг хараад таны чухам хэн бэ гэдгийг тэр дор нь тодорхойлох ба таны нийгмийн харилцаа төдийгүй сэтгэл зүйн элдэв бэрхшээл байгаа эсэхийг ч мэддэг байна.
Итгэх үгүй нь таны хэрэг боловч хэрвээ та доорх 6 зүйлийг сошиал сүлжээнд нийтэлдэг бол та өөртөө итгэлгүй хүн юм.
1. Хаана байгаагаа байнга мэдээллэж байх
Энд баярлах зүйл огт үгүй бөгөөд өөрийн хаана явааг мэдээллэж байх нь таны идэвхтэй амьдралын тухай биш харин өөрийг тань анхаараад, хараад өгөөч, намайг амжилттай, сайн гэж хэлээд өгөөч гэж гуйж байгаа хэрэг юм. Ийм хүмүүсийн бүртгэлд ийш тийш явсан зураг их байх ба ресторан болон кинотеатр орсон зураг голлох болно.
Өөртөө итгэлтэй хүн өөрийнхөө хаана байгааг хэн хүнд зарлаад байх шаардлага огт үгүй билээ.
2. Та бэлтгэлийн зааланд байгаа зургаа байнга нийтэлдэг байх
Хэрхэн бэлтгэл хийж байгаагаа эсвэл бэлтгэлийн дараа гэсэн зургаа тавих нь өөртөө санаа тавьдаг, өндөр шаардлагатай хүн болгож харагдана гэсэн тооцоотой байдаг. Бодит байдал дээр энэ бүхэн нь ихээхэн эсрэг мэдээлэл өгөх ба мэргэжилтнүүд ийм хүмүүсийн тун багахан хувь нь л эцсийн амжилт гаргадаг бөгөөд ихэнх нь хэн нэгэнд өөрийгөө ямар нэг байдлаар харуулах гэсэн, ихэнхдээ хүний тоглоом тохуу болдог юм гэж анхааруулж байна.
3. Та юу идсэн, юу идэх гэж байгаагаа тогтмол нийтэлдэг
Сайхан амттай, сайн хоол идэх гэдэг сайхан хэрэг боловч үүнийгээ олны өмнө дэлгэх нь та өөрийгөө бусдад илүү сайн, сайхан хүн болгож харагдуулах гэж их хичээж байгаагийн нэг илрэл юм.
Таны ходоодонд юу орж байгаа нь таны хамгийн ойрын найзад ч хамаагүй юм шүү.
4. Та маш олон хүнтэй найз болдог
Виртуал найз нөхөд байнга нэмж байдаг (ихэнх нь огт танихгүй хүмүүс шүү) хүн нь өөртөө итгэлгүйгээс гадна өөрийгөө үзэн яддаг байж ч магадгүй юм. Харин цөөхөн, сонгогдсон найзтай, тэдэнтэйгээ бодитоор нөхөрлөдөг хүмүүс нь өөрийнхөө үнэ цэнийг мэддэг хүмүүс байна.
5. Та худалдан авсан зүйлээрээ гайхуулах ба ялангуяа энэ нь ямар нэг үнэтэй брэндийн эд бол…
Эмэгтэйчүүд бүгд л шоппинг хийх дуртай. Гэхдээ та алдартай брэндийн шошго бүхий бараа аваад түүнийгээ сошиал сүлжээнд тавьж байгаа бол өөртөө итгэлгүй хүний нэг яах аргагүй мөн бөгөөд хүн таныг харж, анхаараасай гэж хүсэж явдаг байна. Өөртөө итгэлтэй хүнд ийм юманд цаг зав зарах хэрэг байх уу?
6. Та юу бодож байгаагаа байнга ярьж, нийтлэх
Их Британийн Хериот-уолт, Эдинбург, Бирмингемийн их сургуулийн судалгаагаар өөрийн бодол санаа, сэтгэлийн хөдлөл зэргийг хурц тодоор бичиж байдаг хүмүүс нь бодит амьдрал дээр харин жинхэнэ сэтгэлийн хөдлөл зэргийн дутагдалд байдаг хүмүүс гэнэ. Харин хайртай хүнээсээ салсан тухай ярьж бичих дуртай хүмүүс нь хосуудын хувийн нууц гэдэг зүйлийг тэр чигээр нь устгаж, утга үгүй болгодог байна.
Та сошиал сүлжээнд өөрийнхөө тухай зөвхөн сайн сайхан зүйл постлоод эцэст нь эсрэг үр дүнд хүрч болох юм шүү. Харин өөрийгөө үнэлэх үнэлгээг дээшлүүлэхийн тулд зохих эмчид хандах нь зөв.
Bilgee Bilgee
2018/04/27 at 11:15
Mash unen zuil bichsen bna.manai zaluuchuud,shinehen ger buluud,huuhduud ene tal deer anhaarah heregtei bolov uu?!tursun udruuruu hun bolgon ni l iddeg zadaldag tort ….hend gaihuulj zurgaa soshial–r tsatsdag yum be?geh met tsaashaa zunduu zunduu…..
Lhagva Batulzii
2018/04/27 at 12:35
Mongoloor neg uurtuu itgelgui humuus baidgiin bn.
I.otgontsetseg
2018/04/27 at 13:04
Mash ix zvil oilgoloo bayrllaa ajiliin ondor amjilt xvsie
Munxtuya Myagmarsuren
2018/04/27 at 13:08
Zarim neg anichmaar nuxduudiig xeljee kk
Rose Little
2018/04/27 at 13:26
Ashgvi bi ni tiim bish ym bna .
Badamzul Sededsuren
2018/04/27 at 15:20
Эмч ккккктуслаарай ккк
Suvdmaa Bat-Erdene
2018/04/27 at 15:57
харин ч өөртөө итгэлтэй хүмүүс сошиалд идэвхтэй байж, иймэрхүү юмаа постлоод байдаг биз дээ? Нээх олон дагагчтай нээх гоё охидууд залуучууд. Олон юм постолдог хүмүүс сүүлд нь олон жилийн дараа memory гээд гараад ирэхэд нь харахад гоё байдаг байхаа. Дурсамжтай.
Geg Byamba
2018/04/27 at 16:28
Goy helleee
Nergui Battsetseg
2018/04/27 at 18:45
Unen bh
Bagira Nergui
2018/04/27 at 20:17
Yu bna ahiin dvv torson odriin mend hvrgie margaash ywna bizde
Udursod Chultem
2018/04/27 at 20:54
Манайханд ч бас ийм хүн бнаа бна!
Munkhsaruul Uugii Uugii
2018/04/28 at 01:12
Harin tiimee hiisen hooloo postoldog hvmvvsiig jo gaihdag shu ? kk
Delgermaa Raah
2018/04/28 at 12:02
Kveee oor yagaa postolhiim
Amgalan Baljinnyam
2018/04/29 at 18:44
Ийм хүмүүс байдаг шүү.би хасчихдагөө. Надад сонирхолгүй.