
Бидний ихэнх нь сүлжээний брэндүүдийн хувцсаар хувцасладаг, тиймээс өөрийнхөө “ихэр”-тэй хотын хаа нэгтэй таарах нь хэвийн үзэгдэл, эсвэл сошиалд ч адилхан хувцастай бүсгүй хараад гайхах зүйл алга. Одууд ч мөн адил ийм байдалд ордог, угтаа бол тэд тансаг зэрэглэлийн брэнд худалдаж авч байгаа шүү дээ. Зарим нь бүр зориудаар адилхан хувцас сонгох нь ч бий: жишээ нь Жулия Робертс болон түүний стилист хоёр байна. Харин нөгөө нэг нь домог болсон хэв маягийг дуурайхаар шийднэ, жишээ нь Линдси Лохан. Харин Зендая болон Тимоти Шаламе нар өөр өөр брэндийн хувцас сонгосон боловч адилхан өнгө, загвартай болохоор бараг л адилхан хувцас өмссөн юм шиг харагдаж байгаа юм.
Бид оддыг сайтар судалж үзлээ, тэд олны өмнө гарахдаа адилхан хувцас өмсөж байсан тохиолдол байна уу? Хэнд нь илүү зохисон байна – таны л шийдэх хэрэг.
15. Эмилия Кларк болон Кэти Перри

14. Николь Кидман болон Зази Битц

13. Билли Портер болон Патрик Шварценеггер

12. Меган Маркл болон Виктория Бекхэм

11. Жулианна Мур болон Селин Дион

10. Зендая болон Тимоти Шаламе

9. Эмма Стоун болон Амаль Клуни

8. Китти Спенсер болон Кейт Бекинсейл

7. Жулия Робертс болон түүний стилист Элизабет Стюарт

6. Селена Гомез болон Виктория Бекхэм

5. Селин Дион болон Женнифер Лопез

4. Испанийн Хатан хаан Летисия болон Сассекскийн гүнгийн авхай Меган

3. Кендалл Женнер болон Анна Делло Руссо

2. Жижи Хадид болон Женнифер Лопез

1. Дрю Бэрримор болон Жулия Робертс

Бонус: Түүх vs. Орчин үе

Каннын гала-үдэшлэг дээр Линдси Лохан 1953 оны “Rear Window” киноны Грейс Келлигийн гоёлыг дахин амилуулжээ. Даашинзны бүх зүйлийг дуурайлгаж хийсэн байна. Ганц ялгаа гэвэл – уртасгасан хормой.

Кайя Гербер өөрийнхөө 18 насны төрсөн өдөрт зориулсан үдэшлэгт Синди Кроуфордын домогт гоёлыг өмсжээ. Кайя-гийн ээж 1992 онд MTV Music Awards-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр энэ гоёлтой ёстой л бусдаас ялгарч байсан түүхтэй. Урт хормойны оронд Гербер огцом ухлаадастай богино даашинз болгож зориглосон байна.
Та найз бүсгүйтэйгээ адилхан загварын даашинзаар гоёж байсан удаатай юу? Эсвэл адилхан байхаас аль болох зайлсхийхийг хичээдэг үү?







