Будаа, чипс, транс тос болон өөр хэд хэдэн хоол хүнс хүний биед өөхний хуримтлал үүсгэж, гүзээ суухад нөлөөлнө

2

Хавтгай, татагдсан гэдэс нь зөвхөн эмэгтэйчүүдийн төдийгүй олон эрчүүдийн мөрөөдөл байдаг. Гүзээгээ арилгах хүчин чармайлт гаргасан ч гэсэн үр дүнгээ өгөхгүй, хувцасны цаанаас бондойх гүзээ байсаар л байна. Спортоор хичээллээд ч, хоолны чанд дэглэм бариад ч гүзээ багасахгүй, харин ч нэмэгдээд байгаа мэт санагдаж байна уу?

Pro_Foto / Shutterstock.com

Энэхүү таагүй зүйл нөлөөлөх олон хүчин зүйлс бий. Жишээ нь, сахар агуулсан эрүүл бус хоол хүнс, үүнд жимсний шүүс, хийжүүлсэн ундаа багтана. Транс тос агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг ч мартаж болохгүй, энэ нь хэвлий орчмоор өөхний хуримтлал үүсэхэд шууд нөлөөлөх хүчин зүйл мөнөөс мөн. Генетик ч мөн таргалалтанд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл. Бодисын солилцоонд удамшил нөлөөлж байгааг эрдэмтэд тогтоосон байна. Үүний зэрэгцээ, генетик нь хоолонд хандах хандлага, өөхлөлттэй холбоотой өвчний хөгжилд бас нөлөөлдөг байна.

New Africa / Shutterstock.com

Өөхний эд эс хуримтлагдахад мөн дутуу нойр, тамхи, стресс, согтууруулах төрлийн ундааны хэт их хэрэглээ, ходоодны өөрийн хэвийн орчин алдагдах, насны өөрчлөлт буюу цэвэршилт, мөн биеийн хөдөлгөөн дутагдах зэрэг нь шууд нөлөөлнө.

Өөхний эсрэг тэмцэх хамгийн эхний зүйл бол хоолны зөв дэглэм баримтлах юм. Өөхний хуримтлал үүсэхэд хүргэж байгаа хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүнийг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Цагаан гурилан бүтээгдэхүүн болон будаа

Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь нүүрс ус ихээр агуулдаг бөгөөд энэ нь бие махбодид хурдан шингэж, шууд өөх болон хуримтлагдана. Үүнд цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд болох нарийн боов, талх, гоймон бас цагаан будаа хамаарна. Гэхдээ эдгээр хүнснээс шууд, бүрмөсөн татгалзах шаардлагагүй. Цагаан гурилыг бүхэл үрийн гурилаар, харин цагаан будаагаа бор будаагаар солиход болно.

Yuganov Konstantin / Shutterstock.com

 

2. Үрнүүд

Энэ төрлийн хүнс нь эрүүл мэндэд нэн тустай гэдэг нь маргаангүй. Гэхдээ хүмүүс хэрэглэх хэмжээгээ хэтрүүлдэг учраас өөхний хуримтлал бий болоход хүргэдэг. Тиймээс авч байгаа калорио сайтар тооцоолж хоол хүнсээ тохируулж идэх нь чухал юм.

Vladislav Noseek / Shutterstock.com

 

3. Амттан

Амттай амтлагчууд, тухайлбал сахар нь инсулины түвшинг огцом нэмдэг ба үр дүнд нь идсэн хоол хүнс өөхний хуримтлал болон хувирдаг. Тэр дундаа хийжүүлсэн ундаа болон нарийн боовтой маш болгоомжтой хандах хэрэгтэй. Мөн нэмэлт орцуудтай хүнсний бүтээгдэхүүнээс татгалзвал зохистой. Эдгээр нь “хоосон” калори үүсгэж өөхлөлтөнд л хүргэнэ. Фруктоз зэрэг сахар орлуулагч, дэлгүүрийн бэлэн жимсний шүүснүүд нь онц сайн бүтээгдэхүүн яавч биш.

5 second Studio / Shutterstock.com

 

4. Маргарин болон цөцгийн тос

Өөх тостой өөр бусад хүнсний бүтээгдэхүүний адил шарсан, утсан хүнс болгон транс тосны эх сурвалж болно. Эдгээр төрлийн хүнсний бүтээгдэхүүн холестерины хэмжээ нэмэгдэхэд хүргэдэг.

Africa Studio / Shutterstock.com

 

5. Чипс болон өөр бусад төрлийн снекүүд

Чипсийг бага хэмжээгээр хааяа хэрэглэж байгаа бол айгаад байх зүйлгүй, орчин үеийн чипсүүдийг тосгүйгээр өндөр хэмд шарж болгодог болсон. Гэхдээ зарим нэг үйлдвэрлэгчид гидрогенизийн аргаар гаргаж авсан тос хэрэглэх нь бий. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, транс тосны нэг эх сурвалж л гэсэн үг юм. Шууд хэлэхэд, давсны агууламж өндөртэй аливаа төрлийн снекээс зайлсхийхийг хичээгээрэй.

cigdem / Shutterstock.com

 

6. Бэлэн салатнууд

Түргэн хоол хэрэглээний хувьд маш тохиромжтой хэдий ч бэлэн ногооны салат ч гэсэн өөхний хуримтлал үүсэхэд нөлөөлдөг байна. Салатны орцод орсон ногооноос бус харин салат амталсан амтлагчид учир бий. Нөгөө л нэг транс тосноос болоод байгаа юм.

DronG / Shutterstock.com

Гүзээ суух нь зарим тохиолдолд өөхний хуримтлалтай холбоогүй байдаг. Жишээ нь, гэдэс дүүрснээс болж томрох тохиолдол элбэг. Ингээд ямар хоол хүнс гэдэс дүүргэхэд нөлөөлж байгааг сонирхоцгооё.

  1. Лактозод хэт мэдрэг хүмүүс сүүн бүтээгдэхүүн хэрэглэвэл гэдэс дүүрдэг.
  2. Олигосахарид агуулсан хүнсний бүтээгдэхүүн мөн гэдэс дүүрэх шалтгаан болдог. Үүнд шош, байцаа, спаржа, тоор, лууван, хар чавга, зарим нэг төрлийн алим, хулуу, чихэрлэг жимсгэнүүд хамаарна.
  3. Тослоггүй хүнсний бүтээгдэхүүнүүд: Ийм төрлийн хүнс хэдий эрүүл, ашиг тустай гэх боловч хүний бие махбодь цэвэр байгалийн гаралтай орцыг орлуулсан хүнсэнд дасан зохицохдоо муу байдаг.
  4. Шош болон самар нь бас гэдэс дүүргэх хүнсний бүтээгдэхүүн юм.
  5. Фруктаны өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүн болох үр, сармис, сонгино, артишок нь гэдэс дүүрэх шалтгаан болно.
Pop Paul-Catalin / Shutterstock.com

Эдгээр асуудлаас салах бүрэх боломжтой:

  1. Гэдэс дүүрэхэд нөлөөлж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзах.
  2. Явган алхах, эсвэл иогоор хичээллэх.
  3. Гэдсэндээ зөөлөн иллэг хийх.
  4. Хийжүүлсэн ундааг цэвэр усаар солих.
  5. Бохь зажлахаа болих. Бохь зажлахад хий агаар их залгидаг.
  6. Амьдралын идэвхтэй хэв маяг баримтах.
  7. Давсны хэрэглээг багасгах.
  8. Хоолны дэглэмээ чанд баримтлах.
  9. Хэрэглэж байгаа хэмжээгээ “зохицуулах”.
Pikul Noorod / Shutterstock.com

Унжих гүзээ нь хий байна уу, өөхний хуримтлал байна уу хамаагүй, ямартай ч тэмцэх л хэрэгтэй. Гүзээнээсээ салахын тулд шалтгааныг тогтоох нь чухал. Эхний шалтгаан биш бол дараагийн шалтгаан байж болно гэдгийг бүү мартаарай. Учир нь хүн болгоны бие махбодь адилгүй тул гэмгүй гэмээр хоол хүнсэнд харилцан адилгүй л хариу үйлдэл үзүүлнэ.

7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ш. Отгоо

    Ш. Отгоо

    2019/07/30 at 15:49

    япон солонгосоор дүүрэн ер нь азиар дүүрэн гүзээтэй. илүүдэл жинтэй хүн. ккк. битгий худал зүйл таараж бай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *