Бидний хооронд 20 алхам байгаа бол би 11 алхамыг хийе. Ойлгож байна уу? 11 алхам. Гэхдээ нэг ч илүү алхам хийхгүй!

2

Аз жаргалтай бөгөөд бат бөх харилцаа тогтоох 9 дүрэм

Бидний хооронд 20 алхам байгаа бол би 11 алхам хийе. Сонсож байна уу? 11. Илүү ганц ч алхам хийхгүй

Эрэгтэй болон эмэгтэй хүнийг 20 алхам тусгаарлаж байна гэж төсөөлье. За, ингэхээр чи өөрийн арван алхамыг хийгээд зогсох ёстой. Хэрвээ чи түүнтэй тэнд уулзаагүй бол арван нэг дэх алхамыг хийх шаардлагагүй – дараа нь арван хоёр дахь алхамыг хийх хэрэг гарна, арван гурав дахь – энэ байдал амьдралд дуусахгүй үргэлжилсээр л… Хүн бүр өөрийн арван алхамыг л хийх ёстой.

1. Бид өөртэйгөө төстэй ааш авиртай хүнийг өөртөө татдаг. Хэрвээ чиний эргэн тойрны хүмүүс өөрт чинь таалагдахгүй байвал өөрийнхөө сэтгэлийг нэг өнгийж хараарай. Хэрвээ таатай хүмүүсээр хүрээлүүлсэн байвал чи өөрөө ч гэсэн тийм л гэж ойлгоно. Тиймээс амьдралдаа сайхан хүнтэй ханилахыг хүсэж байгаа бол өөрөө тийм хүн болоорой.

2. Юу өгсөн тэрийгээ л хариуд нь авна. Түүнээс юу авмаар байна түүнтэй яг л тэгж харьцах ёстой.

3. Бид бүгд хайрыг хүсдэг. Хайр гэдэг хүлээн зөвшөөрөгдөх байдал, чин сэтгэл, халамж, бүхнээ зориулах бэлэн байдал, хариуцлага хүлээх чадвар, найдвартай байдал, өглөгч сэтгэл гээд сайн сайхан гэгээлэг болгоныг ойлгоно. Эдгээр зан чанарыг хэдий хэр бид гаргаж чадаж байна төдий чинээ бид хариуд нь авч чадна. Айдас, хардалт, хараат байдал, дарангуйлал, хяналт, эргэлзээ, буруутгал энэ бүгд харилцааг эвддэг. Эдгээр зан чанарууд хайрыг огт илэрхийлэхгүй.

4. Хэлсэн үг болгон хүчтэй. Үгээр эмчилж болно, бас алж ч болно. Тиймээс хэлж ярьж байгаа үг болгоноо анхаар. Доромж, буруутгах утгатай үгс сэтгэлийг шархлуулна, энэ шархыг амархан эдгээж чадахгүй. Муу үг модон улаатай гэдэг. Насанд хүрсэн том хүний дотор ч гэсэн бяцхан хүүхэд оршиж байдаг, тэд айдас эсвэл тоогдохгүй байхаас маш их айдаг. Хайртай хүнийхээ сэтгэлийг шархлуулахаас болгоомжилж яваарай. Үгийн хүчийг зөвхөн сайхан, халуун дулаан зүйлд ашигла – магтаал сайшаалын үг, дэмжлэгийн үгсийг бүү харамлаж бай.

5. Итгэл – амьдралын чухал элемент. Үүнгүйгээр хүний амьдрал хоосон, айдастай болно. Харин нөгөө хүн нь чөлөөтэй амьсгалах эрхгүй болж сэтгэл зүйн дарамтанд орсон мэт болдог. Хардалт – ганцаардлын айдас, өөрийгөө дутуу үнэлэх болон өөрийгөө хайрлахаа больдог. Итгэл – жинхэнэ хайрын салшгүй нэгэн элемент.

6. Чин сэтгэлээсээ байгаарай. Хайр хөдөлгөөнгүй байна гэж үгүй, яг л ургамал шиг зүйл, нэг бол ургаж цэцэглэнэ, нэг бол гандаж үхнэ. Түүнтэй хэрхэн харьцахаас л бүх зүйл шалтгаална. Чин сэтгэлийн харьцаа ус л гэсэн үг, ургамал усгүйгээр амьд гарч чадахгүй. Бие биедээ өөрсдийнхөө хүслийг илэн далангүй ярилцаж бай, юу мэдэрч байгаагаа, юу хүсэж байгааг ярилц. Бие биенээ хайрлаж, үнэлж байгаагаа аль аль нь мэдэж, мэдэрч байх ёстой. “Би чамд хайртай” гэж хэлэхээс бүү ай. Хайртай хүнээ магтаж онгирохоосоо бүү эмээ. Чин сэтгэлээсээ магтах энэ бол нар л гэсэн үг, ургамал наранд тэмүүлдэг. Энэ бүгд та хоёрын харилцааг тэтгэнэ.

7. Хайрлах – хариу төлбөргүйгээр өөрийгөө бэлэглэхийг хэлнэ. Хайрыг авахыг хүсэж байгаа бол та бэлэглэх ёстой. Хэдий хэр ихийг бэлэглэж байна төдий чинээг хариуд нь авна. Хайр гэдэг зүйл бумеранг л гэсэн үг, байнга буцаж ирдэг шүү дээ. Үнэндээ өөрийн хайрыг бэлэглэсэн тэр хүнээсээ авахгүй байж болно л доо, гэхдээ л эргэж ирэх нь тодорхой. Хайрын эх сурвалж дуусашгүй. Хэн нэгэнд бэлэглэлээ гээд дундрахгүй. Дотоод сэтгэлдээ байх ёстой хайрыг хоосруулж болох ганцхан шалтгаан бий – энэ бол бусдад хайрыг өгөхгүй байх. Зарим нэг хүмүүс хайрыг мэдрэхгүй байгаа шалтгаан – тэд эхлээд бусдаас хайрыг хүлээж суудаг. Энэ нь дараах зүйлийг ярих хөгжимчинтэй л адил зүйл болно: “Хүмүүс бүжиглэж эхлэхээр л би хөгжмөө тоглоно доо”. Эсвэл галд түлээ хийгээгүй байж халуун илч хүлээж суухтай адил. Жинхэнэ хайр хэзээ ч хариу нэхэхгүй. Амьдралынхаа туршид аз жаргалтай харилцаатай байх нууц томьёо: хүнээс юу авч болоход анхаарлаа хандуулах бус харин юу өгч чадах дээрээ л анхаарлаа хандуулахад оршино.

8. Хүрэлцэх – хайрыг илэрхийлэх хамгийн хүчтэй шинж тэмдгүүдийн нэг, харилцааг бататгах зүйл юм. Хүнд хүрэх – сэтгэлийг нь хөндөнө гэсэн үг юм. Тийм ч учраас бид хэн нэгэнд гомдсон байгаа үед “Надад битгий хүр” гэж хэлдэг. Хайртай хүнээ шалтгаангүйгээр зүгээр сайхан тэвэрч байгаарай, ямар нэгэн бэлгийн дур хүсэлгүйгээр, гар гараасаа барилц. Судлаачид Лондонгийн нэгэн эмнэлэгт судалгаа явуулжээ. Ахлах мэс засалч маргааш өдөр мэс засалд орох өвчтөнүүдтэйгээ урьд орой нь уулзаж мэс заслын явцын тухай мэдээлэл өгдөг байжээ. Туршилтын үеэр мэс засалч өвчтөнүүдийнхээ гараас барьдаг болов. Гараасаа бариулсан өвчтөнүүд бусдаасаа бодвол гурав дахин хурдан эдгэрч байгааг судалгаагаар тогтоосон байна. Хэн нэгэнд хайр халамжаа илэрхийлэн хүрэхэд бидний ч гэсэн сэтгэл санаа өөрчлөгдөнө, стрессийн дааврын ялгаруулалт эрс буурдаг, мэдрэлийн систем тайвширна, дархлааны систем идэвхижнэ, сэтгэл санаа тайвширдаг байна. Өдөрт 7-8 хүн тэврэхгүй бол өвчин тусах нь баталгаатай гэсэн ойлголт ч олны дунд байдаг.

9. Хэн нэгэнд хайртай бол эрх чөлөөг нь олгох ёстой. Өөрийн шийдвэрээ гаргах эрх чөлөө, өөрийн хүслээр амьдрах эрх чөлөө – энэ тохиолд зөвхөн хэн нэгний хүслээр явахгүй. Хүн болгонд хувь хүний орон зай байх ёстой. Хосуудын хоорондын харилцаа нь чөлөөтэй байх нь эрүүл харилцаа болно, эс бөгөөс урхинд орсон мэт мэдрэмж төрж эхэлдэг. Хэрвээ үнэхээр хэн нэгэнд хайртай бол түүнийхээ хүсэл, хэрэгцээг хүндэтгэн үзэх чадвартай байвал зохилтой. Хайртай хүнээ эрх чөлөөтэй тавих амаргүй, гэхдээ өөр арга зам байхгүй. Амьдралын нэгэн сургамжит үг байдаг юм: “Хэн нэгэнд хэдий хэр эрх чөлөө өгнө, төдий чинээ тэр ойр байх болно”.

3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Khongoroo Honey

    Khongoroo Honey

    2019/07/31 at 18:14

    right ✅

  2. Renchindash Otgonkhuu

    Renchindash Otgonkhuu

    2019/08/01 at 20:30

    11 tom alhaad guitsee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *