Өнөөдөр Мягмар гариг. Монголчууд бид энэ өдрийг нэг их таашааж үздэггүй. Гэтэл үнэн хэрэгтээ хүнд био цаг гэж байдаг шиг био гариг гэж байдаг болохыг Япон эрдэмтэн тогтоосон байна. Тэр ч бүү хэл бидний ад үздэг өнөөх Мягмар гариг маань хүний хамгийн эрч хүчтэй, идэвхтэй байдаг өдрөөр тодорчээ. Учир нь Бямба, Ням гээд амралтын хоёр өдрийн турш амарсан хүний бие Даваа гаригт амралтын байдлаасаа хараахан салж амжаагүй байдаг учир энэ өдөр ажилдаа түүртэж ядардаг байна. Харин Даваа гаригийн үдээс хойш, цаашлаад Мягмар гаригт хүний бие хамгийн идэвхтэй байдаг аж.
Тиймээс та ямар нэгэн их ажлын ард гарах гэж байгаа бол Даваа болон Мягмар гаригуудыг сонгох нь зөв юм. Гэвч Лхагва гаригийн үдээс хойшоос Пүрэв гариг хүртэл хүн ядрамхай болдог бөгөөд Баасан гаригт эргээд сэргэлэн цовоо болдог гэнэ. Энэ нь магадгүй амралт дөхсөн гэх хүмүүсийн сэтгэлзүйтэй холбоотой байж болзошгүй. Бямба гаригт хүн нилээд үр бүтээлтэй болдог, ялангуяа уран бүтээлчдийн хувьд энэ өдөр урам зориг, туурвих эрмэлзлэл ихээхэн ундардаг юм байна. Ням гариг буюу бидний бүтэн сайн өдөр хэмээн нэрлэдэг өдөр бол ирж байгаа шинэ долоо хоногтоо бэлдэх, ойрын хугацааныхаа төлөвлөгөөг боловсруулах, өөрийгөө бүх талаар цэнэглэхэд тохиромжтой өдөр. Тиймээс ч барууны хуанлинд Ням гаригийг долоо хоногийн эхний өдрөөр тооцдог байна. Эндээс харахад долоо хоногийн хамгийн сэргэлэн цовоо байдаг өдөр нь Мягмар гариг болж таарч байна. Тиймээс Мягмар гаригийг муу гэж үздэг сэтгэлгээгээ авч хаяад энэ өдрийг амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлж сурцгаая. Сайн муу үйл бүхэн хүний сэтгэлээс үүдэлтэй гэдэг шүү дээ. Сайн явах санааных ч гэсэн үг байдгийг санацгаая.
Crunch
2011/06/07 at 14:10
nice
asparagus
2011/06/07 at 14:26
nice nice…
tmra
2011/06/07 at 14:27
waaa nice zuragnuud bnashuuu
zayushkaa
2011/06/07 at 14:31
I……….
Зочин
2011/06/07 at 14:34
taalagdlaa bayarllaa
badrah94
2011/06/07 at 18:01
goy ymaa sonirholtoi blaa THX
coralqq
2011/06/07 at 19:14
=DDD
Lea
2011/06/07 at 23:54
89 pics
tuulaixan
2011/06/08 at 12:53
хохохох
ben_jr
2011/06/08 at 13:56
Heseg uidsangui.
Suiton
2011/06/08 at 16:00
zuer l zurg bn
Зочин
2011/06/08 at 16:26
nise shot
Donjman
2011/06/08 at 19:27
yostoi haha
astrod
2011/06/09 at 06:39
warud bol usee mair zasuulna ein
shiji_batuka
2011/06/10 at 04:19
lol