Таны хорвоод мэндэлсэн өдөр маш их утга учиртай. Ямар хүн болох, ирээдүйд таныг юу хүлээж байгааг төрсөн өдрийнхөө тусламжтай мэдэж аваарай!

4

Тооны ухаанаар, таны төрсөн өдөр жирийн нэг тоо биш болохыг хэлж байна. Төрсөн өдөр танд олгогдсон ер бусын чадварыг агуулж байдаг. Таны ид шидэнд итгэдэг эсэх чинь энд огтхон ч хамаагүй. Төрсөн өдрөөрөө өөрийгөө ямар ер бусын чадвартай болохоо мэдэхэд л хангалттай.

Үүний тулд та төрсөн өдрийнхөө тоонуудыг бүгдийг нь хооронд нь нэмж, нийлбэр тоонд харгалзах ер бусын чадварыг олж уншаарай.

Жишээ нь та 1992.03.16-нд төрсөн бол 1+9+9+2+3+1+6=31, 3+1=4. Таны ер бусын чадварыг илтгэх тоо 4 гэсэн үг.

 

1 – Тусархаг шидтэн

Бүтээх үйл явцад харгалзах тоо. Энэ тоонд хамаарах хүмүүс гайхалтай шидтэнүүд байдаг. Бусдад гайхалтай нөлөө үзүүлэх чадвартай. Эд баялаг, хөрөнгө мөнгөөр дутагдаж гачигдахгүй. Гэхдээ болгоомжтой байхад илүүдэхгүй, учир нь хүний оюун санаа тоглоом биш. Бусдад тусалж, тэднийг дэмжинэ гэдэг нь хамгийн үнэ цэнэтэй үйл хэрэг болохыг санаж яваарай.

2 – Энэрэнгүй нэгэн

Та бол дээд зэргийн мэдрэмтгий хүн бөгөөд эргэн тойрноосоо эрч хүч авч байдаг. Хүүхэд байхаасаа авахуулаад, бусдын юу бодож байгааг унших чадвартай болсон бөгөөд үүнийг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг. Таны гурав дахь мэлмий өндөр хөгжсөн. Энэ авьяас чадвараа бусдын сайн сайхны төлөө зориулж, тэднийг өвчин зовлон, шаналалаасаа салахад нь тусал. Гэхдээ өөрийн эрч хүчийг үргэлж сэлбэж байх ёстойг бүү мартаарай.

3 – Гурван нүүртэй сар

Энэ тоо гурван нүүртэй сарыг бэлгэднэ: бага сар, бүтэн сар болон хавирган сар. Энэ тоонд хамаарах хүмүүст бурхны шинж чанар агуулагдсан байдаг. Хүсэл тачаалдаа бүрэн автахаас үргэлж болгоомжил, яагаад гэвэл танд бүтээх болон үгүй хийх чадварууд аль аль нь бий. Бодсон санасан бүхэн чинь тэр дорхноо биеллээ олдог учир бодол санаагаа бас хянах хэрэгтэй.

4 – Элементүүдийн мастер

Энэ тоо дараах 4 элементтэй шууд холбогдоно: ус, газар, агаар болон гал. Хүчирхэг хүч чадлынхаа хүчээр оюун санаагаа цэгцэлж, дээрх 4 элементийн тэнцвэрийг хангах нь чухал. Таны дотоод ертөнц маш хүчирхэг учир зовлон шаналалд тийм амар хялбар унахгүй. Гал, ус, газар болон агаар нь таныг болон эргэн тойрныг чинь хамгаалах учир сөрөг зүйлс таниас холуур өнгөрөх болно.

5 – Сүнслэг биетэн

Энэ тоо таныг дээр дурдсан 4 элементийн нэг болох газар элементэд хамааруулна. Мөн 5 дахь элемент болох мөнхийн амьдралын сүнслэг элемент ч бас танд хамаатай. Энэ тоонд хамаатай хүмүүс үхэгсдийг дараагийн төрөлд зуучилдаг байна. Та тэгэхээр буян үйлддэг заяатай нэгэн юм.

6 – Нарны хүүхэд

Энэ тоо нарыг бэлгэддэг, өөрөөр хэлбэл таны бүх зүйл гэрэл гэгээгээр дүүрэн байна гэсэн үг. Та дуусашгүй эрч хүчээр дүүрэн нэгэн, яагаад гэвэл таныг нарны туяа үргэлж эрч хүчээр цэнэглэж байдаг. Хэрэв та энэ тоонд хамаатай бол амьдралд чинь олон сайхан зүйлс ар араасаа тохиолдоно. Та бол удирдагч, бусдад аз жаргал түгээгч юм. Гэхдээ энэ бэлгийг зөв зүйлд зориулах хэрэгтэйг санаарай.

7 – Сарны хүүхэд

Та бол сарны нөлөөгөөр амьдардаг нэгэн бөгөөд шөнийн хатан хаан юм. Сар танд хэмжээлшгүй их хүч чадлыг бэлэглэжээ. Танд заримдаа ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй юм шиг санагддаг ч энэ бодлыг зуршил болгох хэрэггүй. Танд бусдад байхгүй ер бусын гэмээр зөн совин бий. Мөн хүсэл мөрөөдөл ихтэй бөгөөд өөртөө итгэж, хүч чадлаа мэдэрч чадвал, танд биелүүлж чадахгүй зүйл гэж үгүй.

8 – Шулaм

Тооны ухаанд 8 гэсэн тоо ид шидтэйд тооцогддог. Та 8 зүгт тархсан шулмуудтай холбогдсон нэгэн бөгөөд танд ер бусын хүч чадал бий. Үүнийг хожуу насандаа мэдрэх болно. Мөн танд худал ярианаас үнэнийг олж мэдэх чадвар байдгийг онцолж хэлэх нь зүйтэй болов уу.

9 – Шидтэн

Энэ тоо ертөнцийн эхлэл болон төгсгөлийг бэлгэддэг. Тийм ч учраас та ертөнцийг бусдын харж байгаагаас өөрөөр олж харж чаддаг. Таныг шидтэн гэж хэлсний учир нь хэрэв та хүсвэл ямар ч хүний өвчин шаналлыг сэтгэлийн их хүчээр эдгээж, анагаах чадвартай.

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг хэдий ч, та өөрийн хувь заяаны тоог мэдэж авснаар ямар ер бусын чадвартай нэгэн болохоо ойлгох болно. Сэтгэлээсээ хүч чадлаа мэдэрч, хувь тавилангийн бэлэглэсэн бэлгийг зөв зүйлд ашиглаарай.

38
БахархмаарБахархмаар
23
ХөөрхөнХөөрхөн
20
ГоёГоё
18
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Buya Buka

    Buya Buka

    2019/05/13 at 12:39

    10iin too alga

  2. Enkh Ulzii

    Enkh Ulzii

    2019/05/13 at 13:33

    4

  3. Lily Rose

    Lily Rose

    2019/05/13 at 13:58

    1

  4. Surenkhorol Namsrai

    Surenkhorol Namsrai

    2019/05/13 at 17:02

    Элбэгээ,Эрднээ.Баяр.Баярцогт. гээд хулгай нар ямар тоондээр байдаг бол??

  5. Х. Мөнхцэцэг

    Х. Мөнхцэцэг

    2019/05/13 at 20:01

    2+0+0+5+2+1+9=19
    1+9=10mnih ungej garad bhin??

  6. Batkhurel Suvd-erdene

    Batkhurel Suvd-erdene

    2019/05/13 at 21:08

    ,10 GEJ garval 1 gesen ug

  7. Tsend-Ayush Galindev

    Tsend-Ayush Galindev

    2019/05/13 at 21:15

    9

  8. Flower Flower

    Flower Flower

    2019/05/13 at 23:14

    Vvree Vvree

  9. Badgar Battsetseg

    Badgar Battsetseg

    2019/05/14 at 05:22

    Нарны хүүхэд ?

  10. Zuvhun Bi

    Zuvhun Bi

    2019/05/14 at 23:03

    8???

  11. Bolor

    2019/05/21 at 09:58

    нэг оронтой болтол нь нэмэх юм бишүү зарим нэг зүйл нь яг таарч байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *