Жүжигчин Деми Мур үзэсгэлэнт охидынхоо хамтаар усны хувцасны сурталчилгааны зураг авалтад оролцжээ

0

Деми Мур усны хувцасны сурталчилгаанд оролцов – энэ нь гурван охинтойгоо цуг оролцсон анхны сурталчилгаа байлаа.

“Striptease” (1996) кинонд тоглосон 58 настай жүжигчин, 32 настай Румер, 29 настай Скаут, 27 настай Таллула ( америкийн алдартай жүжигчин Брюс Уиллистай сууж байхдаа гаргасан хүүхдүүд, тэд 2000 онд салцгаасан юм) нар усны хувцас үйлдвэрлэдэг Andie брэндийн “Together” цувралын сурталчилгаанд оролцжээ. Уг цуврал гэр бүлтэйгээ өнгөрөөх чөлөөт цагт зориулагдсан юм.

vinegred.ru

“Тэд усны хувцастай үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна гэдэгтэй та санал нийлнэ биз дээ?” гэж Andie брэндийн захирал Мелани Трэвис асууж байна.

“Энэхүү загвар нь насны онцлог, биеийн өөр өөр хэмжээнд гайхалтай зохицохоор хийгдсэн.” Эдгээр усны хувцаснууд “олны тaашаал”-д нийцсэн загвартай бөгөөд 93-114 ам.долларын үнэтэй зарагдаж байна. Сануулж хэлэхэд Деми 2017 онд хөрөнгө оруулсны дараа удалгүй загварын зөвлөхөөр нь ажиллах болжээ.

 

Гэрэл зураг дээр 58 настай жүжигчин үнэхээр атаархмаар харагдаж байна

vinegred.ru

 

“Striptease” (1996) кинонд тоглосон 58 настай жүжигчин, 32 настай Румер, 29 настай Скаут, 27 настай Таллула нар моодны усны хувцас үйлдвэрлэдэг Andie брэндийн “Together” цувралыг сурталчилжээ

vinegred.ru

 

Эдгээр усны хувцаснууд “олны тaaшаал”-д нийцсэн загвартай бөгөөд 93-114 ам.долларын үнэтэй зарагдаж байна

vinegred.ru

 

Зураг авалтын үеэр гэр бүлийн бүсгүйчүүд чөлөөтэй байхыг хичээж их л инээлдэж байсан юм

vinegred.ru
spletnik.ru
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/10/17 at 14:52

    Охид оо? Эрэгтэй хүмүүс албаар имй зураг авалт хийсэн юм байх гэж бодлоо. Деми Мур ч царай муутай л даа. Маш том эрүү, дөрвөлжин түүшинтэй байж жижигхэн нүдтэй, эвгүй царайтай л даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *