Бусад хүмүүсийн чанга зажлах, чимээ гаргаж юм идэх нь таны тэвчээрийг бардаг бол үүнийг уншаарай! Та магадгүй бүтээлч сэтгэхүйтэй хүн байх…

1

Шударгаар хэлэхэд хэн ч гэсэн хажуу дахь хүнийхээ чанга дуугаар чимээ гаргаж, юм зажлахыг нь сонсож тэвчихгүй байх. Зарим хүмүүс бүр үүнд маш их дургүйцдэг. Харин тэгтлээ дургүйцэж, уурлаж байгаагийн гол учир шалтгаан юу юм бол?

Асуултын хариултыг олж мэдэхийн тулд эхлээд та хүмүүсийн 20%-д илүү өндөр хөгждөг “мисофони”-гийн талаар мэдэж авах хэрэгтэй. Энэ нь дуу чимээнд хэтэрхий мэдрэмтгий болохыг хэлж байгаа юм – чанга зажлах, чимээ гаргаж юм идэх гэх мэт.

Харин үлдсэн 80%-д багтаж буй хүмүүс ямар нэгэн дуу чимээг төдийлөн ойшоодоггүй аж. Гэхдээ хэрэв та энэ 20%-д багтаж байгаа бол, үүнд санаа зовох хэрэггүй. Сайн мэдээ гэвэл, мисофонид өөрийн гэсэн давуу тал бий аж.

Баруун хойд Иллиной их сургуулийн судлаачид тодорхой дуу чимээнд хэт мэдрэмтгий байдаг хүмүүс бусадтай харьцуулахад илүү бүтээлч болохыг олж тогтоожээ.

Эрдэмтэд 100 хүнийг туршилтад оруулан, асуудлыг шийдэхийн тулд олж буй арга зам болон дуу чимээний нөлөөнд автаж, тэрхүү чадвар нь багасах зэргийн хоорондын холбоог туршиж, бүтээлч чадварын түвшинг тодорхойлсон байна.

Судалгаагаар дуу чимээнд автах хандлагатай хүмүүс илүү бүтээлч сэтгэхүйтэй болох нь туршилтаар батлагдсан.

Уг судалгааны үр дүнг сэтгэц мэдрэлийн чиглэлээр мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэдэг нэгэн сэтгүүлд нийтэлжээ. Дуу чимээнд мэдрэмтгий хүмүүс олон зүйлд зэрэг анхаарал хандуулах чадвартай байдаг аж.

 

 

Баруун хойд Иллиной их сургуулийн доктор, профессор Дариа Забелина хэлэхдээ:

“Хэрэв зөв чиглэл рүү нь залж чадвал, энэ мэдрэмтгий байдал амьдралыг илүү баялаг, утга учиртай болгож чадна.”

Тэгэхээр, дараагийн удаа хажуу дахь хүн чинь юм чанга дуугаар хоолоо зажлаж идвэл, та тэвчээртэйгээр гүнзгий амьсгаа аваарай. Учир нь бүтээлч хүмүүс үүнийг хэвийн хүлээж авахад амаргүй байдаг байна.

Та хажуу дахь хүн чинь хэт их дуутай идэх, чанга зажлахад дургүй байдаг уу? Эсвэл тоодоггүй юу?

7
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ñä Mî

    Ñä Mî

    2020/05/22 at 16:39

    Řô Ķę

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *