Яг одоо л худалдаж авах хэрэгтэй хамгийн сонирхолтой гаджет, дэвшилтэт технологиуд

0

Энэхүү нийтлэлээр та бүхэнд Kickstarter болон бусад нээлттэй худалдаан дээр байршуулсан төслүүдийн талаар танилцуулах болно. Яг одоо л худалдаж авах хэрэгтэй хамгийн сонирхолтой гаджет болон бусад бүтээгдэхүүний танилцуулгыг сонирхоно уу.

Хөлний дүүжин ор

Мэдээж онгоц, галт тэрэг болон автобус бүрт хөлөө жийж суух боломжтой тухлаг сандал байдаггүй. Ямар ч аялалыг тохилог болгоход танд Footz тусгай дүүжин ор хэрэгтэй. Энэ нь шууд утгаараа хөлөнд зориулсан эсрэг талын сандалд бэхлэгддэг дүүжин ор бөгөөд тохиромжтой байрлалд оруулж болдог давуу талтай. Дүүжин орны дотор талыг чийг татдаггүй материалаар бүрсэн учраас та огтхон ч санаа зоволгүйгээр гуталтайгаа тавьж болно.

Үнэ 23 доллар →

 

Олон ажиллагаат док станц

Ер бусын Line Dock нэртэй док станц нь гадаад төрхөөр төдийгүй боломжит ажиллагааны хувьд гайхалтай төхөөрөмж юм. Анхлан харахад хаасан нөүтбүүктэй ижилхэн. Гэвч 9мм–ийн зузаантай хөнгөн цагаан гадаргуун дор 20 000 мА/ц хүчин чадалтай аккумулятор, 1 ТБ багтаамжтай SSD диск, хүчирхэг хөргүүр болон төрөл бүрийн гаджетын утасгүй холбоосын хавтан байдаг.

Түүнээс гадна Line Dock нь орчин үеийн нөүтбүүк ажиллуулах боломжтой цөөнгүй адаптертай байдаг. Дан ганц Type – C USB холбогч холбосноор та SD карт уншигч, MiniDisplay Port, гурван USB 3.0 оролт, HDMI болон microUSB оролттой болно. Тус төхөөрөмжийн хамгийн гол давуу тал бол нөүтбүүкний дор тавигдах учир ширээн дээр илүү зай эзлэхгүй авсаархан байдал юм.

Үнэ 199 доллар →

 

Ухаалаг хавчуурга

Ухаалаг утас эсвэл уншигчид хавчуурга хэрэггүй байдаг бол цаасан номыг хавчуургагүй төсөөлөхөд бэрх. Уламжлалт хавчуурга дээр хуудасны өнцгийг нугалахыг Suji-In–ийн бүтээгчид санал болгодог. Тус төхөөрөмж нь номонд сайтар бэхлэгдэн, таны хамгийн сүүлд уншсан хуудсыг нарийн зааж өгдөг. Хамгийн гайхалтай нь тус төхөөрөмж нь дараагийн хуудсанд автоматаар шилждэг. Маш энгийн бөгөөд гайхашигтай үйлдэлтэй төхөөрөмж.

Үнэ 6 доллар →

 

Хамгийн жижиг адаптер

Улс орнуудын залгуурын адаптер бүрийг хадгална гэж байхгүйн адил универсал адаптер нь цүнхний халаасанд багтахааргүй том хэмжээтэй байдаг. Хэрэв танд дээрх хоёр таалагдахгүй байвал та Micro–д анхаарлаа хандуулна уу.

Уг төхөөрөмжийн бүтээгчид нь тус төхөөрөмжийг хамгийн авсаархан универсал адаптер гэдэг бөгөөд энэ нь ч үнэн юм. Сайтар бодож боловсруулсан модуль бүхий уг төхөөрөмж нь гайхмаар авсаархан хэлбэртэй. Залгуурын сэрээ нь их биедээ хураагдах бөгөөд универсал модулийн тусламжтайгаар эд ангийн байршлыг солих замаар ямар ч стандартын залгуурт залгах боломжтой болгодог. Уг Micro нь үнэтэй гаджет болон техникийг хамгаалах зориулалттай гал хамгаалагчаар тоноглогдсон байдаг.

Үнэ 29 доллар →

 

Ухаалаг цоож

Гэрийнхээ түлхүүрээ нэг удаа ч гэсэн хаяж байсан хүмүүс гэр орноо хамгаалах энгийн тохиромжтой аргын талаар эргэцүүлж байсан болов уу. Гэвч та Teodoor–той байхад түлхүүр огт хэрэггүй бөгөөд цоож таныг ойртож буйг таниж мэдсэнээр өөрөө автоматаар нээгдэнэ. Гар утасны тусламжтайгаар тус гайхашигт бүтээгдэхүүн нь эвдлэхийг оролдсон даруй мэдэгддэг. Түүнээс гадна цоожыг ухаалаг гар утасны тусламжтайгаар удирдах боломжтой.

Үнэ 139 доллар →

4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *