Элгээ цэвэрлэж эрүүлээр турах арга

2

Амархан ядрах, биеийн баруун хэсгээр хөндүүрлэх, бие тавгүйрхэх, цээж хорсох, толгой эргэх – энэ бүгд элгээ анхаарах дохио байж болно. Шалтгаан нь: архины хэт их хэрэглээнээс болж бодисын солилцоо алдагдах, дархлаа сулрах, эмийн хэт хэрэглээ.

Энэ тохиолдолд элэг өөрийн үүргийг гүйцэтгэж чадахгүйд хүрэх буюу биеэс хорт бодисоо гадагшлуулж чадахгүйд хүрнэ. Цаашлаад биед өөх тос, хорт бодисын хуримтлал бий болно. Хорт бодис цусанд орж биеэр бүрэн тархаж эхлэх бөгөөд төрөл бүрийн өвчний эх үүсвэр болно.

Ургамлын ханд зэрэг нь биеэс хорт бодис гадагшлуулахад тусална. Үүнээс гадна өөх тосыг боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Та бүхэндээ үзмээр элгээ цэвэрлэх ардын уламжлалт аргыг танилцуулахаар бэлдлээ.

Үзэмний анагаах увдис

Хатаасан үзэм нь шим тэжээл ихтэй:

  • Бие махбодийн эсийн хөгжлийг хангах, нян, вирусээс хамгаалах, цусан хангамжийг дэмжих, судас бэхжүүлэх, нүүрс-ус, өөх тос, уураг задлахад нэн хэрэгтэй амин дэмээр баялаг (А, С, Е болон В-ийн бүлгийн)
  • Зүрхний үйл ажиллагааг дэмжих, яс, шүд бэхжүүлэх, эсийг тэжээх эрдэс бодисын агууламжтай: кали, магни, кальц, цинк, төмөр болон бусад.
  • Фруктоз. Сахаридын орцод орох инулин гэх бодис нь биеэс хортой давс, хүнд металлыг гадагшлуулахад нөлөөлдөг, мөн радио идэвхит бодис зэргээс цэвэрлэнэ.

Энэ бүх бодис элэгний хэвийн үйл ажиллагааг дэмжих бөгөөд дархлаа сэргээнэ.

Үзмээр эмчлэх – элэгний өвчлөлийг анагаах ардын уламжлалт эмчилгээ: элэгний эсийг хамгаалах, үрэвслээс хамгаалах, чулууг хөөнө. Элгэнд хуримтлагдах өөхийг багасгана.

 

Элэг эмчлэх үзмийг хэрхэн сонгох вэ?

Худалдаанд ихэвчлэн хоёр төрлийн үзэм зарагддаг – цайвар (том, цэвэрлэсэн) болон бор үзэм. Цэвэрлэгээний журмаар хэрэглэх гэж байгаа үзэм нь бор үзэм байна, яагаад гэвэл боловсруулалт бага явагдсан байдаг ажээ.

Сайн хатсан үзэм байх ёстой. Аливаа гаж үнэр нь хатаахад химийн бодис ашигласан эсвэл тээвэрлэлт даах зорилгоор нэмэлт бодис нэмсэн гэж ойлгоно. Өөрөөрөө хатсан үзэм нь царай муутай, жижиг, иштэйгээ байдаг.

 

Элэг цэвэрлэх үзмээ бэлдэх үйл явц

Элэг цэвэрлэх ажиллагааг үр дүнтэй болгохын тулд мөн хоолны дэглэм баримтална. Бэлтгэл ажил 2 долоо хоногоос өмнө эхэлнэ. Согтууруулах төрлийн ундаа, лаазалсан, утсан хүнсний бүтээгдэхүүн, өндөг, мөөг, махнаас татгалзана. Ургамлын тосоор амталсан каш, тослог багатай бяслаг, самраар хооллоно. Хоол боловсруулах эрхтний хэвийн ажиллагаа нь элэг цэвэрлэх үйл явцад дэмжлэг үзүүлдэг байна. Шинэ жимс, ногоо, ялангуяа шар өнгийн ногоо, жимс түлхүү хэрэглэнэ: үүнд каротин агуулагддаг бөгөөд дархлааг дэмжиж нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Ус тогтмол ууснаар элэгнээс хорт бодисыг богино хугацаанд гадагшлуулахад тусална.

Эмчилгээг эхлэхээс өмнө баруун бөөрөндөө бүлээн жин 2 цаг тавиарай.

 

Үзмээр элгээ цэвэрлэх жор

Эмчилгээ 1 сарын турш үргэлжилнэ. Биеийн байдлаас шалтгаалж долоо хоногт 1-4 удаа эмчилгээг хийнэ. Дараах жоруудыг танилцуулж байна:

  1. Тал стакан үзэм дээр 1 стакан буцалсан халуун ус хийж хонуулна. Хандыг жимстэй нь цуг өлөн дээрээ ууж иднэ. Дараа нь баруун бөөрөндөө бүлээн жин тавьж хэвтээрэй.
  2. 1 кг үзмийг 1 кг хэрчсэн луувантай хольж 2,5 л ус хийж 0,5 цаг зөөлөн гал дээр буцалгана. Бэлэн болсон ундааг хөргөгчинд хадгална, шүүсийг нь жимснээс шүүж аваарай. Өглөөний цай уухаас өмнө 2 халбагаар жимсийг нь идээд , унтахдаа тал стакан шүүс ууна.

Энэ эмчилгээг жилдээ 2-3 удаа хийнэ.

 

Уг эмчилгээг хийхийг хориглох тохиолдол

Үзэмний эмчилгээ нь таагүй өвчнөөс салах, дархлаагаа сэргээх, элэгний үйл ажиллагааг дэмжихэд тустай.

Гэхдээ зарим нэг тохиолдолд анхаарал болгоомжтой хэрэглэх ёстой. Үзмэнд агуулагдах зарим нэг бодис нь ходоодны шархыг сэдрээх эрсдэлтэй. Сахарын агууламжтай тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэх хориотой. Амин дэм, эрдэс бодисын хэмжээ ихэссэнээр зүрхний дутагдалд орж болзошгүй. Элэгний өвчний хүнд хэлбэр болон цөсний чулуутай хүн хэрэглэхийг эрс хориглоно.

21
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
6
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Bayambaa Oyungerel

    Bayambaa Oyungerel

    2017/10/11 at 19:35

    Щ

  2. Халиуна.Б Халиука

    Халиуна.Б Халиука

    2017/10/11 at 19:49

    .

  3. Gerel Gnbld

    Gerel Gnbld

    2017/10/12 at 09:13

    А. Нарантуяа

  4. Enhjin Ariuntungalag

    Enhjin Ariuntungalag

    2017/10/13 at 13:28

    F

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *