Түүхэнд нэрээ мөнхөлсөн аугаа хүмүүсийн авьяаслаг 7 үр удам. Хүмүүс тэр бүр энэ талаар мэддэггүй

0

Та бүхэндээ алдартнуудын үр удмыг танилцуулж байна, магадгүй та урьд нь мэдээгүй явж байсан байх …

Ана Чаплин, 30 настай

Испанийн жүжигчин, жүжигчин Чарли Чаплины ач охин.

Уна Хатан хааны драмын урлагийн академийг дүүргээд алдартай өвөөгийнхөө ажил мэргэжлийг өвлөн авахаар шийдэж кинонуудад дүр бүтээх болжээ. 30 настай гэхэд тэрээр 30 гаруй кинонд тоглоод байгаа юм. Түүний тоглосон хамгийн алдартай кинонуудын нэг – “Game of Thrones” цуврал кинонд тэрээр Талисагийн дүрийг бүтээсэн. Роб Старкын нууц амраг байж байгаад дараа нь гэргий нь болдог бүсгүйн дүр.

 

Райли Кио, 33 настай.

Америкийн жүжигчин, загвар өмсөгч, дуучин Элвис Преслигийн ач охин.

Райли загварын долоо хоногуудад оролцохоос гадна кинонуудад дүр бүтээдэг. Түүний оролцоотой 7 кино бий, тэр дундаас “Mad Max: Fury Road” уран сайхны киног дурдаж болно.

 

Элисон Ле Борж, 36 настай

Загвар өмсөгч, жүжигчин Ален Делоны ач охин.

Элисон – Делоны гэр бүлээс гадуурх харилцаанаас гарсан хүүгийн охин. 14 настайдаа “The Blue Island” кинонд тоглож байсан, удалгүй түүний гоо үзэсгэлэнг Vogue, Grazia, Estilo болон Vanity Fair сэтгүүлүүд анзаарч загвар өмсөгчөөр ажиллах болжээ. Элисон одоо туршлагатай загвар өмсөгч болсон. 2010 онд Intimissimi Shaping сурталчилгааны кампанит ажлын нүүр царай болж байв.

 

Эмма Феррер, 28 настай

Загвар өмсөгч, Одри Хепберний зээ охин.

Харамсалтай нь Эмма алдартай эмээтэйгээ нүүр тулан уулзаж чадаагүй юм. Охиныг төрөхөөс олон жилийн өмнө өөд болсон. Эммагийн тухай саяханаас шуугиж эхэлсэн гэхэд болохоор, 2014 онд тэрээр Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрийг гоо үзэсгэлэнгээрээ чимжээ.

 

Дри Хэмингуэй, 35 настай

Жүжигчин, зохиолч Эрнест Хэмингуэйн жич охин.

Дри 2009 онд Парисын дефиле-шоунд хүч сорин оролцсон юм. Одоо бол загварын ертөнцөд амжилт гаргасан загвар өмсөгч, загварын агентлагуудад алдар хүндтэй буюу Gucci, Valentino, H&M, Chanel, Calvin Klein зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байна.

 

Туки Брандо, 32 настай

Загвар өмсөгч, жүжигчин Марлон Брандогийн ач хүү.

Алдартай өвөө Тукийнхээ ажил мэргэжлийн сонгоогүй ч гэлээ загвар өмсөгчийн хувьд багагүй амжилт гаргаад байгаа залуу. Тэрээр Versace-гийн нэр царай болон ажиллаж байна.

 

Зоуи Дешанель, 43 настай

Францын 11 дэх ерөнхийлөгч Поль Дешанелийн жич охин.

Дешанель 1999 онд “Mumford” кинонд тоглосныхоо дараа “Almost Famous” мюзикл уянгын кинонд дүр авч чадсан юм. Удалгүй, Зоуи “The Good Girl”, “Elf”, “The Hitchhiker’s Guide to the Galaxy”, “Failure to Launch”, “Bridge to Terabithia” болон “The Happening” кинонуудын туслах дүрүүдийг гайхалтай бүтээж чадсан. Үүнээс хойш гол дүрүүдэд тоглох болсон, тэр дундаас “Yes Man”, “(500) Days of Summer” уран сайхны кинонуудыг дурдаж болно. 2011 оноос хойш Дешанель “New Girl” цуврал киноны Жессика Дэйн дүрийг бүтээх болсон юм.

130
ГайхмаарГайхмаар
18
ТэнэглэлТэнэглэл
11
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
8
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *