Орчин цагийн олон янзын талхнууд дундаас амт чанартай, ашиг тустайг нь сонгоход туслах 13 зөвлөгөө

0

Анхны талх 15 мянган жилийн тэртээ гарсан гэдэг. Бидний өвөг дээдэс талхыг эрч хүч, эрүүл мэндийн үндэс гэж үздэг байжээ. Нарийн боовны цехээс гарсан шинэхэн баггет талх биеийн галбирт нөлөөлөхгүйгээс гадна мөн бие махбодийг шим тэжээлээр хангаж байна. Мэдээж талхыг байгалийн гаралтай цэвэр орцоор хийсэн тохиолдолд шүү дээ. Тийм учраас орчин цагийн төрөл бүрийн талхан дундаас яаж зөвийг нь сонгож авах вэ?

Бид мэргэжлийн нарийн боовчнуудаас талхыг хэрхэн зөв сонгох ёстой тухай асууж лавласан бөгөөд та бүхэнтэйгээ олж мэдсэнээ хуваалцахаар яарч байна. Нийтлэлийн төгсгөлд уламжлал ёсоор таныг бонус хүлээж буй. Харилцагчаа хүндэлдэг нарийн боовны газрууд ямар байх ёстойг мөн танилцуулна.

1. Өнгө

  • Дэлгүүрийн лангуун дээр зүссэн талх байвал зөөлөн хэсгийг нь сайтар ажиглаж хараарай. Цасан цагаан өнгийн гурилтай талх нь цайруулагч бодис хэрэглэснийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, гурилны ширхэглэгийг авч химийн гаралтай цайруулагч бодис ашиглажээ гэж үзнэ. Сайн чанарын гурилаар хийсэн талхны зөөлөн хэсэг зааны яс мэт өнгөтэй байдаг.
  • Хар талх цагааныг бодвол өөрийн гэсэн давуу талуудтай. Жишээ нь, калори багатай, тиймээс биеийн жиндээ анхаарч байгаа хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Хар талхны өнгө нь хэдий хэр хэмжээний буудайн болон бүхэл үрийн гурил орсноос шалтгаалах юм. Хар талхны хамгийн төгс өнгө бол хар-бор. Өтгөн кофе шиг харагдах хар талх нь үйлдвэрлэгч талхандаа нунтаг какао эсвэл хиймэл өнгө оруулдаг кармин бодис нэмсэн гэсэн үг.
  • Харин талхны гадна тал буюу бидний ярьж сурснаар захын өнгө нь цайвар-бороос алтлаг байна. Гялалзсан захтай талх гоё гэж бодоод яаран худалдаж авах хэрэггүй, хэрвээ цусан дахь сахарын хэмжээгээ нэмэгдүүлэхийг хүсээгүй л бол шүү дээ. Талхны зах харлаж гялалзах тусам түрхсэн сахарын карамель нь их байна гэж ойлгоно.
© pixabay

 

2. Гадаад үзэмж

  • Сайн талх хэлбэрээ алдахгүй, ямар нэгэн хагарсан зүйлгүй байна. Нарийн боов үйлдвэрлэгчид талхныхаа үнэрийг нэмэх, хэлбэрийг алдагдуулахгүйн тулд гуриландаа хөөлгөгч болон амт нэмэх бодис хийдэг. Худалдагч талхаа зүссэний дараа үйрмэг ихээр үлдэж байвал муу гурилыг сайжруулж хийсэн талх байна гэж ойлгоно. Талхыг химийн бодисын орцтой эсэхийг шалгахад маш амархан. Талхан дээр дараад үз. Сайн талх хэлбэртээ хурдан эргэж орно, талханд ямар нэгэн хонхорхой үлдэхгүй.
  • Бүдэг толботой, хавтгай талх муу чанарыг илтгэдэг. Ийм талх гашуун амттай байна, арга ч үгүй биз удаан исэлдүүлсэнтэй холбоотой. Талхны зах нь зөөлөн хэсгээсээ амархан салаад байгаа нь хэт их иссэн гурилны зуурмагаас нүүрсхүчлийн хий ялгарч байгаатай холбоотой ажээ. Талханд хоосон зай байвал бас чанар муутай гэсэн үг болно. Муу талхыг гадна талын жигд бус байдлаар нь таних боломжтой. Талхны орц алдагдсан үед чийг нь жигд бус тарж болдог байна. Энэ л шалтгааны улмаас талханд дугуй “худаг” үүсдэг.

 

3. Ашиг тус

  • Үйлдвэрлэгчид хоол хүнсний ашиг тусыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тийм л учраас дэлгүүрийн лангуун дээр “бүхэл үр”-ийн гэсэн тодотголтой талх ихээр харагдана. Үнэн хэрэгтээ, бүхэл үрийн гурилаар хийсэн талх бие махбодид хамаагүй ашиг тустай. Агуулагдах ширхэглэгтөрөл бүрийн амин дэмүүд нь хүний эрүүл мэндийг дэмжинэ, зүрх болоод судасны өвчлөл болон өөхлөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Гэхдээ шошгон дээр бичсэн зүйлд шууд итгэх хэрэггүй. Бүхэл үрийн гурилны орцын жагсаалтыг нарийвчлан харахыг зөвлөе. Хэрвээ буудайн гурилны дараа бүхэл үрийн гурил гэж бичигдсэн байвал эрүүл мэндэд нэг их тустай талх гэж үзэхгүй.
  • Цаашлаад, гурилын чанарыг шалгана. Талхан дээр цацсан үр тариаг салгах гэж оролдоорой. Хэрвээ амархан салж байвал талхыг нэгдүгээр гурилаар хийсэн байна гэж үзнэ. Бүхэл үрийн гурил нь саарал-бор өнгөтэй байна. Гадна тал нь бага зэрэг арзгар, харин талх нь өөрөө хүнд жинтэй байх юм.

 

 

4. Шинэ эсэх

© irecommend © irecommend
  • Савлагаан дээр 72-оос илүү цаг хадгалж болно гэж бичсэн байвал үүнийг талхыг удаан хугацаанд шинээр нь байлгахын тулд үйлдвэрлэгч нэмэлт бодис ашиглажээ гэж ойлгоно.
  • Зарим нэг талхны том үйлдвэрүүд хуучин талхан дээрээ маргаашийн огноо дараад дэлгүүрүүдээр хангадаг, худалдан авагч хугацаа нь өнөөдөр гэж бодоод хуучин талх аваад гарна. Талхыг 3-аас илүү хоног шинээр нь хадгалах ямар ч арга байхгүй ажээ.

 

5. Савлагаа

© freepik
  • Зарим нэг үйлдвэрлэгчид зөвхөн өөрийн ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд худалдан авагчдын эрүүл мэндийг гаргуунд нь хаядаг. Гялгар уут бол нэг их аюулгүй савлагаа бол биш. Ийм савлагаатай талх шим тэжээлээ хурдан алдана, бас маш хурдан хөгцөрч мууддаг. Гялгар уутанд хийсэн талх “амьсгалж чаддаггүй”. Зарим нэг тохиолдолд талхтай уут хөлөрсөн байдаг. Энэ нь талхыг зохих хэм хүртэл хөргөлгүй халуунаар нь шууд ууталсантай холбоотой.
  • Савлагааны хамгийн шалгарсан хувилбар бол полимер хэсэгтэй цаасан уут. Энэ төрлийн уутыг цэвэр целлюлозоор хийдэг тул хүний бие махбодид муугаар нөлөөлөх хорт бодисын агууламжгүй байна. Цаасан уут өөрөө экологид ээлтэй, талх “амьсгалах” боломжтойгоос гадна зунгааралдахаас хамгаалдаг. Ийм савлагаатай талхны зах хурдан хатна, тиймээс 2-3 хоногт багтааж идэх хэрэгтэй. Элдэв нэмэлт орцгүй цэвэр талхыг удаан хадгалах боломжгүй гэдгийг бид дээр танд анхааруулсан байгаа.

 

6. Үнэр

© pillepriske / unsplash
  • Цинамон, ванил гээд шинэхэн талх, боовны үнэр өөрийн эрхгүй сэтгэл татна. Цатгалан яваа хүний шүлсийг ч энэ үнэр ялгаруулж чадна. Гэхдээ анхилуун үнэр болгон байгалийн гаралтай байдаггүй. Нарийн боовны газрууд ихэнхдээ үнэр нэмэгч бодис ашигладаг. Муу чанарын орцыг далдлахын зэрэгцээ гоё үнэрийг эргэн тойрондоо тараадаг.
  • Талх худалдаж авахаасаа өмнө үнэрлэж үзээрэй. Талхнаас эвгүй үнэр үнэртэж байвал буцаагаад тавьчих. Хэрвээ талхнаас ямар ч үнэр гарахгүй байвал бүрэн исээгүй гурилаар хийжээ.

 

Бонус: худалдан авагчдаа хүндэтгэдэг нарийн боовны газруудын шинж тэмдэг

  • Нарийн боовны газар нь подвалд бус харин агааржуулагчтай газарт байрлана
  • Хоосон лангуу гэж бараг байхгүй. Үйлдвэрийн ажилтан лангууг байнга шинэ бараагаар хангаж харагдана. Худалдан авагчид бүхий л сонголтыг хийх боломжоор хангахыг хичээнэ.
  • Талх, нарийн боов байрлуулах тусгай тогтоогчтой лангуутай. Гэхдээ талхны нэр төрлийг тусгайлан ангилсан, ямар ч үл ойлгогдох байдал үгүй. Гэхдээ бүх төрлөөс бага багаар өрөөстэй.
  • Бүтээгдэхүүнээ замбараагүй биш харин ч нэр төрлөөр ангилж тавьсан байна. Худалдан авагч хараад л ойлгохоор тавина.
  • Худалдан авагч хүсвэл талхыг нь зохих зузаанаар нь зүсэж өгнө.
  • Лангуу нь зөөлөн гэрлээр тоноглогдсон тул талх, нарийн боовны өнгө төрх байгаагаараа шууд харагдана
  • Бараа бүтээгдэхүүн болгоны өмнө үнэ тавигдсан байна. Худалдан авагч үнийг харахын тулд тонгойх эсвэл бүр ойртох шаардлагагүйгээр тод бичигдэнэ.
  • Дэлгүүрээс гарахаас өмнө худалдан авагч талхаа өөрийн тор, цүнхэнд хийж болохоор тусгай тавиур бэлдэж өгсөн байна.
  • Гэхдээ хамгийн чухал нь таатай орчинг бүрдүүлжээ, хаалгаар нь явж ороод л нарийн боов, талхны ид шидийн ертөнцөд орж ирсэн мэт мэдрэмж шууд төрүүлнэ.

Та ямар талх худалдаж авдаг вэ?

5
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *