Хүүхдүүдийн гаргадаг хачин жигтэй ааш авир цаанаа ямар утгатай байдаг вэ? Хүүхдүүдийн хийдэг үйлдэл бүр учир шалтгаантай

0

Заримдаа хүүхдүүд шороо ухаж идэхээс авахуулаад хамрандаа элдвийн зүйл хийх зэргээр олон хачирхалтай үйлдлүүд хийдэг. Энэ нь томчууд бидний хувьд ойлгомжгүй хэвээр үлддэг нь худал биш. Жишээ нь гэхэд л та хүүхдээ унтахаасаа өмнө яагаад орныхоо хашлагыг духаараа мөргөөд байдгийн цаад шалтгааныг нь ойлгох гэж оролдож байсан уу? Энэ мэтчилэн хүүхдүүдийн хийдэг үйлдэл бүр учир шалтгаантай.

1. Амьсгалаа түгжих

Таны хүүхэд хэзээ нэгэн цагт уйлж байгаад гэнэт чимээгүй болж амьсгалаа түгжин, царай нь хөхөрч байсан уу? Итгэх эсэх нь хамаагүй, гэхдээ хүүхэд энэхүү үйлдлээ өөрөө захирч чаддаггүй. Энэхүү үзэгдэл нь айсан, сандарсан, гайхширсан, бие нь тавгүйрхсэн үед ихэвчлэн тохиолддог. Хэдийгээр хүүхдийн амьсгал 1 минут орчим тасалдах нь эцэг эхчүүдийг ихээхэн сандаргадаг ч хүүхэд 4 юм уу 5 нас хүрэхэд энэ үзэгдэл арилах болно.

 

2. Байнга хувцсаа тайлах

Хүүхдүүд нүцгэн байхдаа хэн нэгнээс ичдэггүй. Тиймээс хүүхэд хувцсаа тайлах нь тийм ч гайхмаар зүйл биш юм. Бүр олон нийтийн газар байсан ч хамаагүй. Учир нь тэд халууцсан юм уу хувцас нь тухгүй мэдрэмж төрүүлсэн үед ийм үйлдэл гаргадаг. Харин зарим тохиолдолд хүүхдүүд өөрсдөө хувцсаа тайлах нь өөрсдөд нь бие дааж үйлдэл хийж сурсан мэт сэтгэгдэл төрүүлж дахин дахин давтах хандлагатай байдаг байна.

 

3. Усанд орж байгаа уснаасаа уух

Хүүхдүүд усны онгоцонд байгаа усыг энгийн уудаг уснаас ямар ялгаатайг мэддэггүй. Түүнчлэн усанд орох нь хүүхдүүдийн хувьд бас нэгэн тоглоомын цаг бөгөөд ус бол тоглоомынх нь нэг хэсэг юм. Тиймээс тэдэнд ус уух нь хөгжилтэй санагддаг байна.

 

4. Толгойгоо цохих

Зарим хүүхдүүд унтаж байх үедээ эсвэл шөнө дунд орныхоо хашлага, дэр, гудас зэрэгт толгойгоо цохих тохиолдол гардаг бөгөөд хүүхдүүдийн 15 орчим хувь нь үүнийг хийдэг байна. Зарим нь энэхүү үйлдлийг эмгэг гэж үздэг бол зарим хүмүүс энэ бол зүгээр л хүүхдийн тайвшрах гэсэн үйлдэл гэж үздэг. Ямар ч тохиолдолд энэ үйлдэл хүүхдэд тань сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд ямар нэгэн эмчилгээ шаардлагагүй.

 

 

5. Хамар, чих, нүд рүүгээ юм хийх

Хүүхдүүдийн хувьд бүх зүйл шинэхэн, сонирхолтой байдаг. Тиймээс тэд шинэ зүйлтэй танилцах бүртээ хамар, ам, тэр ч байтугай нүд рүүгээ хийхийг оролддог. Харин тэд зүгээр л тухайн зүйл хэрхэн ажилладаг болон өөрт нь ямар нөлөө үзүүлэхийг мэдэхийг хүсдэг байна.

 

6. Хачин зүйлс идэж үзэх

Хүүхдүүд шавж хорхойноос эхлээд юу ч хамаагүй идэж магадгүй. Энэ тохиолдолд тэд дээрх шалтгаануудын адил шинэ зүйлтэй танилцах оргилсон их хүслээ дагаж янз бүрийн зүйлсийг амандаа хийж үздэг. Түүнээс гадна ингэж амсаж үзэхээс илүү амтлах мэдрэмжээ хөгжүүлэх өөр сайн арга байхгүй л болов уу.

 

7. Үсээ зулгаах

Хоёроос доош насны хүүхдүүд ихэвчлэн өөрсдийгөө тайвшруулахын тулд үснээсээ татах, зулгаах зэрэг үйлдлүүд хийх боломжтой. Үнэн хэрэгтээ тэд ч бас маш их уйддаг бөгөөд уйдаагаа гаргах гэж хийдэг үйлдлүүдийнх нь нэг нь энэ юм. Харин 3 нас хүрээд ирэхээр хүүхэд аав ээжийнхээ анхаарлыг татахын тулд ийм үйлдэл хийж эхэлдэг. Харин арай том болсон хүүхдүүдийн хувьд үсээ зулгаах нь “ADHD” буюу анхаарал дутагдах, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн шинж тэмдэг байж магадгүй.

 

8. Нэг номоо дахин дахин унших

Аль хэдийн мэддэг түүхээ дахин сонсох нь хүүхдүүдийн хувьд тухтай санагддаг. Учир нь тэд ээж аав нь унтахаас нь өмнө үлгэр уншиж өгөхийг мэддэгээс гадна уншиж байгаа үлгэр дээр нь юу гардгийг мэддэг учир илүү тайван болж амархан унтдаг байна.

Хүүхэд тань ийм үйлдэл гаргаж байсан уу? Танд ямар сангддаг вэ? Хүүхэд тань танд сонин санагдсан өөр ямар нэгэн үйлдэл хийж байсан уу? Сэтгэгдэл бичиж бидэнтэй хуваалцаарай.

22
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Baigalmaa Baigalmaa

    Baigalmaa Baigalmaa

    2020/04/02 at 21:32

    Atar Oyunbold

  2. Purevoidov Tserendulam

    Purevoidov Tserendulam

    2020/04/03 at 00:01

    Baggy Flyfish

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *