2050 онд Япончууд “Сансрын цахилгаан шат”-ыг барьж байгуулна

0

2050 онд Япончууд


Хачирхалтай сонсогдож байж магадгүй ч Японы таван том барилгын компаний нэг Обаяаши Корпораци Obayashi Corporation 2050 онд сансрын цахилгаан шатыг барихаар төлөвлөж байгаа гэдгээ өнгөрөгч 2012 оны 2-р сард албан ёсоор мэдэгджээ. Дэлхийгээс сансрын тойрог зам руу хүрэх энэхүү сансрын цахилгаан шатны талаар зарим мэдээллийг та бүхэнд хүргэе. Уг цахилгаан шат Дэлхийгээс 37,000 километрийн өндөрт байрлаж байгаа сансрын станц руу хүрэх гарц болох ба сансрын цахилгаан шатны дээс нь 96,000 километр байх аж.Нэг удаадаа гучин хүнийг авч явах чадалтай сансрын цахилгаан шат цагт 200 километрийн хурдтай хөдөлдөг байх гэнэ. Ийм байгууламжийн хувьд анхдагчийг барьж байгуулахаар төлөвлөж байгаа Обаяаши корпорацийн онцгой төлөвлөгөөний талаар хэд хэдэн эргэлзээтэй асуудлууд байгаа юм. Үүнд:
1. Цахилгаан шатны дээсийг хийхэд зориулагдсан хангалттай хүчтэй, бат бөх материал байхгүй.
Цахилгаан шатны дээсэнд ирэх нэгж талбай дахь массын хэмжээ 100,000 кг/м-ээс давах учраас уг дээс нь суналтын эсэргүүцэх маш өндөр бат бөх чанартай байх ёстой. Гэтэл манай гаригийн хамгийн бат бөх, уян хатан материал болох карбон нано хоолой ч энэ шаардлагыг хангаж чадахгүй байгаа юм. Цахилгаан шатны дээсийг бүтээх технологийг хөгжүүлэх явц одоо дөнгөж эхлэлийнхээ шатанд явж байна.

2. Асар хүчтэй доргион чичиргээнийг хүлээн авах чадвар
Цахилгаан шатны дээс нь нарны салхины урьдчилан таамаглашгүй салхины нөлөөнд өртөх болно. Үүний нөлөөгөөр дээс тахийснаар энэ нь цахилгаан шатны тогтвортой байдалд ч мөн адил сөргөөр нөлөөлөх болно. Кабелийн микромоторт тогтворжуулагчуудыг бэхэлж болох ч түүний хэмжээ нь нэмэлт хүндрэлүүдийг бий болгох болно. Түүнчлэн авирагчид хэмээн нэрлэгдэх дээсний тусгай бүхээгнүүдэд хөдөлгөөн үүсгэж болох юм.

3. Хазайлтын хүч
Кабель болон авирагчид нь Дэлхийн гадаргууд харьцангуй тогтвортой байх ёстой. Дэлхий тэнхлэгээ тойрон эргэх хөдөлгөөн болон нарны салхи гэх мэт хүчин зүйлсээс болоод сансрын цахилгаан шат яг л дүүжин шиг савлана. Түүнтэй нэгэн зэргээр Дэлхийгээс кабелийг татаж байх хүч хэрэгтэй. Энэ хоёр хүч эсрэгээр үйлчилснээр хазайлтын хүчнээс сэргийлэх юм.

4. Хиймэл дагуулууд болон сансрын хог хаягдлууд
Сүүлийн 50 жил орчмын хугацаанд хүн төрөлхтөн сансарт маш их хог хаягдлыг хаясан. Сансрын цахилгаан шатыг бүтээгчдийн хувьд сансарт байгаа хог хаягдлыг нэг бүрчлэн түүж цуглуулж, зайлуулах боломж байхгүй. Сансрын цахилгаан шатны дээс нь задгай сансарт эргэлдэн хөвж байгаа үй олон хог хаягдлуудад цохигдож мөргүүлэн маш ихээр гэмтэл эвдрэх болно. Эрдэмтэд сансрын хог хаягдлыг шатаах тойрог замын лазерын талаар ярьж байгаа ч энэ одоогоор шинжлэх ухааны зөгнөл мөрөөдөл төдий байгаа юм.

5. Нийгэм болон хүрээлэн буй орчин үзүүлэх хор нөлөө, аюул
Сансрын цахилгаан шат нь алан хядах үйл ажиллагааны бай болж болзошгүй. Амжилттай хорлон сүйтгэх ажиллагаа нь төслийг тэр чигээр нь сүйрүүлж болно. Түүнчлэн хүрээлэн буй орчны талаар судалдаг мэргэжилтнүүдийн дунд сансрын цахилгаан шатны кабель Дэлхийн тэнхлэгт гаж буруугаар нөлөөлнө гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Мөн сансрын цахилгаан шат маань сансарт явж байгаад гэнэт гацвал яах вэ? Энэ мэтчилэн олон асуудлуудыг дэлгэн тавих хүмүүс байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/02/22 at 16:28

    хэрвээ үнэхээр бүтээгдчихвэл амар байхдаа тээ

  2. Зочин

    2013/02/22 at 16:37

    heleed yahaw saihan l bna tegeed ch gacah zereg asuudal bol neg ih ailgahgui bna harin japand barij baigaa ni gazar hodlolt enee tereen yaah yum bolool gej bodoj bna

  3. Зочин

    2013/02/22 at 17:10

    japand ch barihgui bhoo.mongold barival daam shuu haha

  4. Зочин

    2013/02/22 at 17:12

    yamr sonin yum be

  5. uniQu3

    2013/02/22 at 18:06

    хийчвэл гүй мөн догь оо!

  6. MUNHJARGALTUGULDUR

    2013/02/22 at 18:46

    hetsvv bhaa bvteene gedeg yul bl

  7. hiter_tt

    2013/02/22 at 19:01

    даам айн баригдчихвал гоё л байхдаа

  8. SoL0

    2013/02/22 at 20:10

    za enchdee

  9. Зочин

    2013/02/22 at 20:10

    ene hogoor yadgiiin

  10. Зочин

    2013/02/22 at 20:20

    mongold bol 2200 onoos naishgui eniig hiihed 1.asar ix hurungu 2. tusgai beltgedsen ajilchid 3. tgd tesvertei matirial gd y ni bol barag l buteshgui zuil bna. enenii orond zorchdog autobus maygiin ym bval zgr bishuu

  11. Зочин

    2013/02/22 at 23:04

    crysis 3 ийг оруулаад өгөөч гуйж байна

  12. Lighting_ghost

    2013/02/23 at 11:59

    mmmm

  13. Alexandro

    2013/02/23 at 15:22

    sansriin *** hayagdliig harsan chini wall e sanaand orchloo

  14. Monkhoo_619

    2013/02/23 at 19:46

    boljiino

  15. jerry-man

    2013/02/23 at 21:16

    yarigdaad olon jil bolj bgashde

  16. Зочин

    2013/02/24 at 10:56

    bvteechwel ch mash ih dewshil bolno shvv dee

  17. Зочин

    2013/02/25 at 18:23

    2200 on u lol, bas autobus bodood olchjee

  18. Зочин

    2013/04/25 at 00:50

    [quote]mongold bol 2200 onoos naishgui eniig hiihed 1.asar ix hurungu 2. tusgai beltgedsen ajilchid 3. tgd tesvertei matirial gd y ni bol barag l buteshgui zuil bna. enenii orond zorchdog autobus maygiin ym bval zgr bishuu
    [/quote]
    autobus gej sansriin teverlegch helj bna uu? sansar luu aylaj l bgashd. mongold gej bitgii yari, himel daguulchgui ulsad iim umni hereg bhgui.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *