Мэдэхэд илүүдэхгүй

0

Бидний амьдралын эгэл жирийн өдрүүдэд мэдэхгүй чадахгүй зүйл маш олон тулгардаг. Хүн амьдралынхаа явцад тэр бүхнээс суралцдаг бөгөөд ойр зуур юухан хээхнийг мэддэг, хийж чаддаг байх нь бүхий л нөхцөлд хэрэг болдог. Ус шүүх, шумуул үргээх, нарны эрчим хүчийг ашигласан богино долгионы зуух хийх гээд олон мэдээд авчихсан байхад илүүдэхгүй дараах зөвлөгөөнүүд хэзээ нэгэн өдөр танд хэрэг болж магадлалтай. Харин тэр үед үүнийг мэддэг байсандаа та өөрөө өөртөө талархаж, бахархах нь гарцаагүй юм.

1. [tweetable]Асаасан лаа салхинд унтраад байх хээрийн нөхцөлд танд уусан ундааны чинь лааз хэрэг болно[/tweetable]. Лаазны хажуу талыг цонх маягаар зүсэж нээгээд дотор нь лаагаа байрлуулаарай.
Мэдэхэд илүүдэхгүй 8
2. Цэвэр усгүй болсон нөхцөлд 2 сав, жаахан даавуу олж ав. Нэг саванд бохир усаа хийж, үүндээ даавууныхаа нэг үзүүрийг дүрээд нөгөө үзүүрийг хоосон савандаа хий. Жаахан хүлээхэд та цэвэр устай болно. Харин буцалгахаа мартуузай.
Мэдэхэд илүүдэхгүй 9
3. Хээр гадаа шорлог хийж, мах шарахдаа модны нүүрсээ өндөгний цаасан саванд хийгээд асаавал цаасны хэрэггүй хялбархан байх болно.
Мэдэхэд илүүдэхгүй 10
4. Зуны үдэш шумуул үргээх гэж нэг төвөгтэй зүйл байдаг. Тэгвэл багахан гал асаагаад дээр нь багахан базилик эсвэл розмарин цац.
Мэдэхэд илүүдэхгүй 11
5. Нарны эрчим хүчээр ажилладаг богино долгионы зуух ямар санагдаж байна? Хүнсний цаасан хайрцгийг хажуу тал нь цонх хэлбэр гарган хайчлаад тугалган цаасаар бүрээд дотор нь хачиртай талхаа байрлуул. Хэсэг хүлээгээд юу болохыг хараарай.
Мэдэхэд илүүдэхгүй 12
6. Зүг чигээ зөв тодорхойлж чадахгүй байгаа бол зүү ч юм уу жижиг металл зүйлийг хувцсандаа сайтар үрээд зүүгээ навчин дээр тавьж, усанд хөвүүл. [tweetable]Зүү танд умард зүгийг зааж өгөх болно[/tweetable].
Мэдэхэд илүүдэхгүй 13
7. Онцгой нөхцөл байдалд тосон дэн хэрэгтэй болсон уу? Ундааны лаазанд тал хүртэл нь оливийн тос хий. Дээрээс нь хуйлж ороосон даавуу дүрж байрлуулаад ил цухуйж байгаа хэсэгт гал асаа.
Мэдэхэд илүүдэхгүй 14

3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Батаа Батаа

    Батаа Батаа

    2014/06/30 at 07:50

    Шинээр барилгын дотоод заслын бригад бүртгэгдсэн байна. #Монгол #барилга чидаа дэмжээрэй
    http://brigad.mn/brigad/300

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *