Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт

0

Дэлхий ертөнц бидний бодож байгаагаас ч илүү сонирхолтой билээ. Өдөр бүр шинэ, хачирхалтай зүйлс болж байдаг. Таны өмнө 10 ер бусын баримтуудыг хүргэе. Танд сонирхолтой санагдвал найзууддаа хуваалцаарай.

Скарабей цох нь юу ч харах боломжгүй үед Сүүн зам эсвэл тод оддын бөөгнөрлөөр баримжаа авах чадвартай юм байна. Энэ нь манай гариг дээрх цорын ганц Галактикын оддын байрлалаас хамаарч өөрийн чиглэлээ өөрчлөх чадвартай шавьж юм.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 5

Анх «футбол» гэдэг нэр томъёо (хөл+бөмбөг) нь бөмбөг өшиглөхтэй ямар ч холбоогүй байжээ. Энэ нэр томъёо нь морин дээр мордож биш харин “алхаж” тоглодог гэдэг утгаар бий болжээ.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 4

2007 онд Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг зураач Дэвид Чог урьж компанийхаа ханыг будуулахыг хүсчээ. Тэр үед Чод Facebook “тэнэг, утгагүй” санагдаж байжээ, тэгээд тэр тоглоомоор бэлэн мөнгөний оронд залуу компаний хувьцаанаас авахыг хүсчээ. Одоо Чогийн хувьцаа нь 200 сая доллараар үнэлэгдэж байгаа аж.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 1

Хөгжөөн дэмжигчдийн нөлөө нь шинжлэх ухаанаар нотлогдсон сэтгэл зүйн үзэгдэлд тооцогддог. Энэ нь хөгжөөн дэмжигч охид хамт байхдаа илүү сонирхол татахуйц дүр төрхтэй харагддагт оршино.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 6

1978 онд 19 настай нисгэгч Фредерик Валентич Австралийн дээгүүр нисэж явахдаа Мельбурн хотын агаарын замын удирдлагатай холбоо барингаа ер бусын агаарын хөлөг олж харсан гэдэг. Нисгэгч хамгийн сүүлд: “Энэ хачин онгоц дахиад миний дээр гараад ирлээ. Энэ нисээд байна… бас энэ онгоц биш байна” гэж хэлжээ. Үүний дараа Валентичийн онгоц ор сураггүй алга болсон ба түүний талаар одоо болтол ямар ч сураг байхгүй байгаа ажээ.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 7

Заримдаа шонхор хүнийг хараад бэлгийн дур хүсэл нь төрдөг гэнэ. Ийм тохиолдолд эдгээр анчин шувуудын хүмүүжүүлэгчид нь толгойтойгоо “ажлаа хийхийг” нь зөвшөөрдөг юм байна. Ингэхдээ толгойд нь үрийн шингэнийг нь хийх халаастай тусгай малгайг зүүж өгдөг ажээ.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 2

Англи улсад 19-р зууны үед өөрсдийн яриандаа Франц үг оруулж өөрсдийнхөө өндөр хэргэм зэрэгтэйг харуулдаг байсан байна. Харин энгийн иргэд хараалаа Франц үг хэмээн нэрлэж бусдад хэлдэг байснаас “Та миний Франц хэлийг өршөөнө үү” хэмээх хар ярианы хэллэг үүссэн байна.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 8

Цуврал алуурчин Ричард Чейз гэмт хэргээ зөвхөн цоожгүй айлд л орж хийдэг байжээ. Тэрээр цоожтой хаалга таарвал өөрийг нь уриагүйд тооцдог байжээ.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 9

Зарим шоргоолж өөрийгөө толинд хараад таних чадвартай байдаг гэнэ. Туршилтын үеэр тэд өөрийн биен дээр тэмдэглэсэн өнгийн цэгнүүдийг анзаарч маажиж байжээ. Гэхдээ хүний нүдэнд харагдахааргүй жижиг цэг тавихад шоргоолжнууд хариу үйлдэл үзүүлээгүй юм.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 3

Стив Жобс дараалал дайрч донор элэг авахын тулд эмнэлгийн бүртгэлийн системийг ашигласан байна. Тэрээр 16 мянган хүний урдуур орж элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж байжээ.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 10

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. huslen

    2015/09/08 at 11:03

    steve jobs aimar hha

  2. Зочин

    2015/09/08 at 12:03

    Сэтгэгдэл *hudlaa shonhor shuvuu ch bish bhad yuun shuvuunii uriin shingenii uut muut soliotoi ym hun shig ym gj yu bhav urjliin tusgai uy hugatsaa gej bdag amitdad

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *