Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд

1

Эдгээр хоолнууд хортой, муухай үнэртэй, идэхийн аргагүй, тэр ч байтугай үхэлд ч хүргэх юм шиг санагдаж болох юм. Дараах мэдээллийг эмзэг, жирэмсэн болон хоол идэж буй хүмүүс үзэхийг хориглоно.

1. Чукот болон Гренланд: Дотор нь цахлай чихсэн далайн хав

Кивиак нь эскимоссын гал тогооны баярын хоолнуудын нэгд ордог билээ. Энэ хоолыг маш хүйтэн нөхцөлд бэлтгэх шаардлагатай. Жорыг сонсоод огих рефлекс үүсэж болно: үхсэн далайн хавны дотрохыг цэвэрлээд 400 цэвэрлээгүй цахлай шувууг дотор нь чихдэг. “Хоолыг” өөхөөр боогоод 3 сараас хагас жил хүртэл хугацаанд газар дор байлгадаг. Ихэвчлэн зул сарын баярын өдрөөр ялзарсан далайн хавыг нүхнээс гаргаж аваад доторх шувуудыг гаргаж өдийг нь түүгээд түүхийгээр махыг нь иддэг. Кивиакыг удаан хадгалсан гашуун бяслагтай адил амттай гэдэг.

Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд 4

2. Сардини: Авгалдайтай бяслаг

Бяслагны ялааны авгалдайтай бяслаг нь Италийн арал Сардинын нэрийн хоол юм. Үүнийг “касу марцу” гэж нэрлэдэг ба “муудсан бяслаг” гэж орчуулагддаг. Энэхүү бүтээгдэхүүнийг хийхдээ пекорино бяслагыг гадаа ил гарган тавихад бяслагны ялаа ирж авгалдайгаа дотор нь гаргадаг байна. Өндөгнөөсөө гарсан авгалдайн сүрэг бяслагийг идсэнээр тосыг нь задалж тэрхүү сайхан зөөлөн амт нь гардаг гэнэ.

Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд 5

Бэлэн болсон касу марцуг болгоомжтой идэх хэрэгтэй, учир нь амьд авгалдайнууд нь зуурамтгай бяслагнаас 15 см дээш үсрэх чадвартай байдаг юм байна. Үүнээс болж жуулчдыг энэ хоолноос идэхдээ өтийг ялгаж идэх эсвэл хооллох үедээ нүдээ хамгаалахыг зөвлөдөг юм байна. Амьд авгалдайг идсэнээр хордох магадлал бий, бүтээгдэхүүний хорны агууламж ихсэх үед хүн хордлогонд ордог гэнэ. Касу марцу нь Европын холбооны эрүүл ахуйн шаардлагыг хангадаггүй учир энэ хоолыг хууль бус гэж тооцдог аж.

Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд 6

Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд 7

3. Исланд: Муудсан акулын мах

Исландад Торраблоут хэмээх баяраар эртний Викингчүүдийн хаукарль гэх амттанг идэх ёстой байдаг. Энэ хоолыг Гренландын бөөргүй аварга акулын булчингийн эд болон муудсан ходоодоор хийдэг. Энэ хоолыг өөр аргаар бэлтгэх боломжгүй, учир нь бөөргүй акулын маханд шээсний хүчил их хэмжээгээр агуулагддаг тул хортойд тооцогддог. Викингчүүд махыг муутгаж хорыг гадагшлуулах аргыг олжээ: акулын махны хорыг гаргахын тулд даралттай нүхтэй хайрцганд хийдэг, дараа нь хайрцгаа зоорь эсвэл газар дор хэдэн 7 хоногоос 1 сар хүртэл хугацаанд байлгадаг, үүний дараа цэвэр агаарт 2-4 сар өлгөнө. “Хар үхэл”гэж нэрлэгдэх Исландын төмстэй архийг амталж үзэхдээ хамраа таглахыг санал болгож байна.

Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд 8

Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд 9

4. Латин Америк: Шоргоолж болон тэдний өндөг

Колумбийн Сантандер мужид хүнсэнд хэрэглэдэг аварга шоргоолж болох hormigas culonas-ыг үржүүлдэг гэнэ. Тэднийг шарж давслаад яг л самар шиг иддэг мөн эдгээр шоргоолжоор котлетыг амталдаг шоргоолжтой сүмс хийж иддэг байна. Hormigas culonas-тай хоолыг Баричара хотын ихэнх ресторанд хийдэг. Хоолонд зөвхөн хатан шоргоолжийг л сонгож хийдэг аж.

Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд 10

Мексикт та эскамолес гэдэг өөр нэгэн шоргоолжны хоолыг идэж үзэх боломжтой. Энэ нь агава ургамлын үндэсний ойролцоо амьдардаг Liometopum хэмээх аварга хар шоргоолжны өндөг юм байна. Та бараг шоргоолжны өндөг идсэнээ анзаарахгүй байх боломжтой, учир нь тэднийг ихэвчлэн түргэн хоолны нухшинд хийдэг. Эскамолесийн амт нь самартай цөцгийн тостой төстэй байдаг.

Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд 3

Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд 11

5. Израйль: Бүрмэл царцаа

Израйльд үе үе царцааны нүүдэл болдог ба хүмүүс царцаагаар амттан хийж, шарж, давсалж, карамель, шоколаданд дүрэх зэрэг төрөл бүрийн хоол хийж сурчээ. Израйльчууд царцааг уургийн эх үүсвэр гэж тооцдог. Хүмүүс царцааг загастай ижил амттай гэж ярьдаг.

Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд 12

6. Африк: Зэрлэг гахайн хошного

Африкчууд дээр үеэс эхлэн тариалангийн талбайг сүйтгэгч гэж зэрлэг гахайг устгадаг болжээ. Эдгээр амьтдын мах хатуу, тийм ч амттай биш байдаг, гэвч нутгийн иргэд зэрлэг гахайн хойд хэсгийг хоолонд хэрэглэж болдгийг олж мэджээ. Намиби улсад зэрлэг гахайн хошногыг тусгай жороор бэлтгэдэг: доторх хэсгийг нь авсны (гэхдээ усаар огт зайлдаггүй) дараа махаа нүүрсэн дээр шардаг байна.

Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд 14

7. Австрали: Витчетти авгалдай

Австралийн уугуул оршин суугчдын уламжлалт амттан бол цагаан эрвээхэйн авгалдай юм. Авгалдайг үнсэнд дүрж ил гал дээр шарах эсвэл уугуул иргэдийн идэж заншсанаар амьдаар нь иддэг гэнэ. 7 см урттай 10 авгалдайг идэхэд насанд хүрсэн хүний 1 хоногийн уургийн хэрэгцээ хангагддаг гэж тооцдог. Шарсан үед амт нь яг шарсан өндөг шиг байдаг бол түүхийгээрээ тахианы түүхий өндөг шиг амтагддаг юм байна.

Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд 13

8. АНУ, Мексик, Ази: Тархи

Саяханаас АНУ, Мексик болон Лондонд үхрийн тархитай гамбургер захиалах боломжтой болжээ. Зарим улс орнууд ийм сэндвичнээс огтхон ч айхгүй байгаа ба учир нь үүнээс илүү аймшигтай хоол идэж байсан болохоор тэр. Жишээ нь Хятад болон Индонезид сармагчны тархийг амттан гэж үздэг байна. Овгийн гишүүд тэр өрөвдмөөр амьтныг барьж аваад газар дээр нь иддэг юм байна. Удирдагч нь тархийг нь идэж байх хойгуур өөр нэг ахмад гишүүнд нь гориллын бүлээн зүрхийг идэх боломж гардаг гэнэ.

Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд 15

9. Парагвай, Вьетнам: Шаржигнуур мэрэгч

Парагвай болон Вьетнамд шаржигнуур мэрэгчийг түргэн хоолонд тооцдог ажээ. Урьд өмнө нь зөвхөн ядуу иргэд л мэрэгчдийг иддэг байжээ. Гэсэн хэдий ч одоо үед энэ хоолыг тахианы орлуулагч болгон ашиглаж байгаа билээ. Парагвайд дөнгөж төрсөн хархыг ихээр үнэлдэг: тэднийг бүхлээр нь залгиад араас нь сүүгээр даруулдаг юм байна. Өмнөд Америкийн зарим улс орнуудад (жишээ нь Перуд) усан гахай зэрэг гэрийн тэжээвэр амьтдыг хүртэл иддэг.

ћорска€ свинка или  уй жареный

Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд 1

10. Япон: Бөхгөний хорны ундаа

Японд аварга бөхгөнө судзумэбатигийн хороор хандмал хийдэг. Эдгээр шавьж нь үхэхээрээ хор ялгаруулдаг учир тэднийг амьдаар нь шууд японы шочу архинд хийдэг байна. Үүнээс гадна хэрэв энэхүү аварга бөхгөнөд хатгуулбал хүний биеийн эдийг гэмтээж үхэлд хүргэх аюултай байдаг: жилд дунджаар 40 хүн амь насаа алддаг гэнэ.

Айдас төрүүлэм дэлхийн хамгийн ер бусын хоолнууд 16

12
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Kenzo Footman

  2. Diamond Diamond

    Diamond Diamond

    2015/09/08 at 00:49

    oooo zavaan ym be hen iddiin

  3. Зочин

    2015/09/08 at 02:18

    nul vitamin uurag bainadaa tehdee bi idehgui hoolnuud bna

  4. Зочин

    2015/09/08 at 10:03

    Tend japan hoolnii tuhaid neg aldaa bh yum Soju gedeg chine sologonsiinh herwee uneheer Soju gesen bhiig orchuulsan bol japan bish solongos hool bh ni bna shd Japand Sake gej arhi bii

  5. Зочин

    2015/09/08 at 12:39

    Dajgvi shuu bugdiin idej bolhoor hoolnuud ban teghde bi arhind durgvi bolhoor ypon arhinaas busdiin bol hereglej bolhiin bna aan ter ylaanii otnoos bas busad haha

  6. Цэлмэг Отгонмөнх

    Цэлмэг Отгонмөнх

    2015/09/08 at 20:16

    Holy shit

  7. Зочин

    2015/09/13 at 09:22

    Ямар заваан юмнууд нь амьтан тамалж иддэг бна ааа

  8. Kenzo footman

    2015/09/16 at 11:16

    ymar zawan n amitan tamalj iddegvi bnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *