
Үсээ будуулж болох маш олон өнгө бий! Танд таалагддаг үсний өнгө хувийн зан чанарын чинь талаар их зүйлийг хэлж өгнө. Хэрэв та өөрчлөлтийн талаар бодож байгаагаас гадна, ямар өнгөөр үсээ будуулахаа хараахан шийдээгүй байгаа бол, бид танд тус болъё.
Бид таны бусдаас нууж буй нууцыг ил болгоход туслах болно. Гэхдээ мэдээж уг мэдээллийг энтертайнмент зорилгоор бэлдсэн гэдгийг та санаарай. Иймд үсний өнгөнүүдээс сонгож, цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
Бор
Бор үстэй хүмүүс шаргуу хөдөлмөрлөдөг бөгөөд тууштай. Тэд үргэлж завгүй байхыг эрхэмлэдэг. Хэрэв тэд юу ч хийхгүй бол маш их уйтгарладаг. Тэдний гайхалтай төлөвлөх ур чадвар нь ямар ч асуудлыг шийдэхэд тус хүргэдэг. Нөлөөлөхүйц манлайлал нь тэднийг илтгэх гол шинжүүдийн нэг. Бор үстэй хүмүүс халуун дулаан мэдрэмжийг таашаадаг бөгөөд тав тухыг эрхэмлэдэг. Тэд бол түшигтэй, найдвартай бас урт хугацааны харилцааг илүүд үздэг хүмүүс.

Хар
Хар үстэй хүмүүс даруухан, дотогшоогоо, мөн төв үзэлтэй байдаг. Тэд бол шүлэг, яруу найрагт дуртай нууцлаг хүмүүс юм. Энэ өнгийн үстэй хүмүүсийг мэдрэмтгий, нууцлаг болон бодлогшронгуй гэж хэлэхэд буруудахгүй. Тэд маш сайн сонсогчид бөгөөд чадварлаг эмч болон зөвлөгчид болж чаддаг.

Улаан
Улаан үстэй хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь үнэхээр их. Тэд тухайн мөчид дүн шинжилгээ хийж, хүсэл мөрөөдлийнхөө араас үргэлж зүтгэдэг. Ямар ч эрсдэлтэй нөхцөл байдал тэднийг айлгаж дөнгөхгүй. Улаан үстэй хүмүүс адал явдал эрэлхийлэгч, шавхагдашгүй эрч хүчтэй, мөн романтик хүмүүс юм. Ээдрээтэй харилцаа амьдралыг илүү амттай болгодог гэж тэд үздэг. Эрч хүчээр дүүрэн учраас ямар ч зүйлийг хурдан сурч мэддэг.

Шаргал
Шаргал үстэй хүмүүс тайван, дөлгөөн, намбалаг байдаг бөгөөд эргэн тойронд нь болж буй зүйлсэд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Хүмүүс тэднийг гэгээлэг сэтгэхүйтэй, оюуны өндөр чадамжтай гэж үнэлж дүгнэдэг. Шаргал үстэй хүмүүс үргэлж бусдын анхаарлын төвд байдаг учраас эсрэг хүйстнээ өөртөө соронз мэт татдаг гэхэд хилсдэхгүй. Харин ийм өнгийн үстэй хүмүүс тогтвортой харилцааг бий болгож чаддаггүй сул талтай.

Нил ягаан
Энэ өнгийг сонгосон хүмүүс оюун ухаан болон сэтгэл санаандаа үргэлж аз жаргалыг эрэлхийлдэг гэж ойлгож болно. Тэд бол бүтээлч, урлагийн торгон мэдрэмжтэй, эрх тэгш харилцааг эрхэмлэгчид юм. Нил ягаан үстэй хүмүүс хайрцагнаас гарч сэтгэдэг бөгөөд өөрт мэдрэгдэж буй мэдрэмжээ бусадтай хуваалцахаас огтхон ч эмээдэггүй. Ийм өнгийн үстэй хүмүүсийн ихэнх нь бие дээрээ шивээстэй байх нь бий. Тэд биеэ даасан байдлыг эрхэмлэдэг бөгөөд ямар нэгэн дүрэм журамд баригдахыг огт хүсдэггүй. Хэрэв та нил ягаан үстэй бол өөрийнхөө бүтээлч ур чадварт талархах хэрэгтэй.

Цэнхэр
Хэрэв та цэнхэр үстэй бол тайван, итгэл даахуйц болон энх тайвныг эрхэмлэгч байж таарна. Цэнхэр үстэй хүмүүс сайтар тунгаагчид байдаг учраас сайтар бодож үзэлгүйгээр, ямар нэгэн алхам хийдэггүй. Хүмүүс тэдний үнэнч зүрх сэтгэл, нөхөрсөг зан чанарыг өндрөөр үнэлдэг.

Ягаан
Хэрэв та ягаан үстэй бол сэтгэл хөдлөл ихтэй хүн юм. Яагаан үстэй хүмүүс шинэ зүйл туршиж үзэхээс хэзээ ч буцдаггүй бөгөөд загварын чиг хандлага тэдний хувьд чухал байр суурь эзэлдэг. Тийм учраас тэднийг сүүлийн үеийн трендгүйгээр төсөөлөхийн аргагүй. Мөн тэд найрсаг харилцаа болон анхаарал халамж тавихдаа гаргууд.

Цагаан
Цагаан үстэй хүмүүс хүйтэн, сэтгэл хөдлөлгүй юм шиг бусдад санагддаг ч, тэдний үсний хэв маяг нь зүгээр л өнгөлөн далдлалт юм. Энэ өнгийг эрхэмлэгчид ер бусын болон өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Хэдийгээр тэд бусадтай харьцуулахад насан туршийн хайраа олох гэж багагүй бэрхшээлтэй нүүр тулгардаг ч, нэгэнт жинхэнэ хайраа олсон бол өөрийнхөө уян зөөлөн, найрсаг зан чанарыг ил гаргадаг.

Саарал
Саарал өнгийг сонгосон хүмүүс гайхалтай дотогшоогоо зан чанартай байдаг. Заримдаа тэд өөрийгөө бусдаас тусгаарлаж, хаана ч байх ёсгүй мэтээр мэдэрдэг. Тэдний тайван дөлгөөн зан чанар нь эрх тэгш, энх тайвныг эрхэмлэсэн амьдралыг цогцлоодог. Тэд бол ухаалаг, оюуны өндөр чадамжтайгаас гадна сэтгэл санааны хувьд тогтвортой хүмүүс юм.

Улбар шар
Улбар шар үстэй хүмүүс эрч хүчтэй, урам зоригоор дүүрэн боловч, бага зэрэг хүүхэд шиг зан чанартай. Тэд бусдад урам зориг хайрлаж, үргэлж хоосон сэтгэлийг нь дүүргэж өгдөг. Тэднээс хайр энэрэл болон эерэг мэдрэмж үргэлж цацарч байдаг. Тэдний насанд хүрээгүй гэмээр зан чанар нь заримдаа асуудал үүсгэдэг ч, оюуны өндөр чадамж болон эерэг байдал нь ямар ч асуудлыг давж гарахад нь тусладаг.

Та үсний өнгө хэн нэгний хувийн зан чанарыг тодорхойлно гэдэгтэй санал нийлэх үү? Хэрэв тийм бол бид таныг төгс тодорхойлж чадсан уу?







