Илбэчин Дэвид Блейн сүүлийн 10 жил завсарласны эцэст цоо шинэхэн үзүүлбэрээ толилууллаа. Тэрээр агаарын бөмбөлгийн тусламжтайгаар 7500 метрийн өндөрт хөөрчээ

0

Америкийн алдартай илбэчин Дэвид Блейн сүүлийн арван жилийнхээ анхны үзүүлбэрээ толилууллаа. 47 настай экстремал, авхаалж самбааны мастер дэлхийн нийтийг үзүүлбэрээрээ хөгжөөлгүй олон жил болжээ. Дэвид Блейн орчин цагийн хамгийн алдартай илбэчинд тооцогддог. Өөрөөр хэлбэл YouTube-ийн эрин үеийн алдартай илбэчин юм.

Та бүхэнд сануулж хэлэхэд энэ хүн газарт долоо хоногийн хугацаанд булагдаж амьдарсан, мөсөнд 63 цаг хөлдсөн, 44 хоногийн хугацаанд юу ч идээгүй, усанд дотор долоо хоног амьдарсан бас амьсгалаа 17 минут 4 секунд (дэлхийн рекорд) барьсан.

Энэ удаад 2020 оны 9 дүгээр сарын 2-нд Дэвид “Хөөрөлт” гэдэг үзүүлбэр толилууллаа. Тэрээр 52 ширхэг агаарын бөмбөлгийн тусламжтайгаар шууд эфирийн өмнө агаарт хөөрчээ.

Дэвид Блейн сүүлийн 10 жил бэлдсэн үзүүлбэрээ үзүүллээ. Үзүүлбэр “Хөөрөлт” гэдэг нэртэй

David Blaine / Youtube

 

Илбэчин гелийгээр дүүргэсэн 52 ширхэг агаарын бөмбөлгийн тусламжтайгаар агаарт хөөрчээ

David Blaine / Youtube

Уг үзүүлбэр хэд хэдэн удаа цаг агаарын таагүй байдлаас болж хойшилж байсан удаатай, харин 9 дүгээр сарын 2-ны өдөр түүний мөрөөдөл биелжээ. Уг үзүүлбэрээ YouTube-ээр шууд нэвтрүүлсэн юм.

 

Энэ зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр дорхноо таржээ

David Blaine / Youtube

Дэвид үлээсэн бөмбөлгөөс зүгээр бариад л нисэж байгаа хүн шиг харагдахыг хүссэн. Тэр хүссэнээ гүйцэлдүүлж чадлаа. “Хөөрөлт” хэмээх үзүүлбэр нь илбэчний бас нэгэн томоохон үзүүлбэрийн тоонд зүй ёсоор оржээ. Гэхдээ уг үзүүлбэр аюултай бөгөөд үзэгч олныг айдаст автуулж алмайруулах нь уг үзүүлбэрийн зорилго байгаагүй юм.

 

Блейний хөөрөх хэрэгсэл зөвхөн бөмбөлгөөс бүрдсэнгүй

David Blaine / Youtube

Хөөрөлтийг бичиж шууд нэвтрүүлэх зорилгоор хэд хэдэн камер суурилуулсан байсан, мөн хэт өндөрт гарсны дараа амьсгалахад нь зориулсан хүчилтөрөгчийн баг, өндөр болон хэм заах төхөөрөмж, бас шүхэртэй хөөрсөн байна.

 

Дэвид өндрөө зөв авахын тулд нэг нэгээр нь хаях шуудайлсан ачаатай байжээ

David Blaine / Youtube

Үзүүлбэрийн бэлтгэлийг илбэчний туслахууд цаг агаарын байдлыг тооцоолох, шаардлагатай агаарын бөмбөлөг, аюулгүй өндөр болон аюулгүйн арга хэмжээ авах зэрэг асуудлуудыг дангаараа хариуцаад зогссонгүй.

Блейн өөрөө 10 жилийн хугацаанд мэргэжлийн шүхэрчин болж чадсан бөгөөд 500 удаа шүхрээр буужээ. Хүчилтөрөгч бага байгаа үед зөв амьсгалж сурч мөн агаарын бөмбөлгөө зөв удирдаж сурсан байна.

 

“Дэвидийн нүдээр” дурандахуй

David Blaine / Youtube

Үзэгдэх орчин үнэхээр сэтгэл хөдөлгөм, тэрээр Годзон голын дээгүүр нисжээ.

 

Мөн хэдий хэр өндөрт ниссэнийг ойлгохын тулд ийм нэгэн зураг байна

David Blaine / Youtube

Энэ гэрэл зураг дээр 3100 метр хүрчээ.

 

Хэт өндөрт гарсны дараа Дэвид хүчилтөрөгчийн багаа ашигласан юм

David Blaine / Youtube

 

7500 метрийн өндөрт Блейн агаарын бөмбөлгөөсөө салах тэр агшин

David Blaine / Youtube

“Up” хүүхэлдэйн киноны загвараар үзүүлсэн түүний үзүүлбэр 49 минут үргэлжилжээ.

 

Илбэчин агаарын бөмбөлгөө уламжлалт шүхрээр солилоо

David Blaine / Youtube

Шүхэр дээр мэдээж илбэчний өөрийнх нь лого байв

 

Газардах агшин

David Blaine / Youtube

 

Дэвид сэтгэлийн хөөрлөө нуусангүй, аргагүй шүү дээ, тэр дахиад амьд үлдэж чадлаа!

David Blaine / Youtube

Уг үзүүлбэрийг маш нарийн тооцоолж төлөвлөсөн бөгөөд үүнийхээ дагуу ч бэлтгэлээ сайн хангаж чадсан юм. Тэрээр 2011 онд охин Дессагаа төрөхөд дахин хэзээ ч аминд халтай үзүүлбэр үзүүлэхгүй гэж амласан байсан.

Бөмбөлөгтэй үзүүлбэр нь олон хүний хүүхэд насны мөрөөдлийг биелүүлэх шиг боллоо.

 

Дэвид Блейнийн “Хөөрөлт” үзүүлбэрийн шууд нэвтрүүлэг 3 цаг үргэлжилсэн байна

Одоогийн байдлаар Дэвид Блейний “Хөөрөлт” үзүүлбэр 6 сая гаруй үзэлттэй болжээ. Хөөрөлт өөрөө 1:56-аас эхэлдэг. Шууд нэвтрүүлгээр Дэвид охинтойгоо уулзаж баярлаж байгаа нь гараад дуусна. Үзүүлбэрийн үеэр газартай байнга холбоотой байсныг та өөрөө үзэж сонирхоорой.

Таны хувьд ийм аюултай, аз сорьсон зүйл туршиж үзэхийг хүсдэг үү?

5
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *