Харахад л айдас төрмөөр паркын 10 тоглоом. Манайд ийм тоглоом байсан бол та тоглож үзэх байсан уу?

2

Сүүлийн арван жилд тоглоомын парк нэг их өөрчлөгдөөгүй. Гэхдээ адреналин ихэсгэж, сэтгэл хөдлөлийг дээд цэгт хүргэх паркууд олон болжээ. Паркын эзэд үйлчлүүлэгчдээ татахын тулд улам их сонирхолтой шинэ хувилбарын тоглоомуудыг ар араас нь гаргаж ирсээр л байна. Юм үзэж хал суусан тоглогчид хүртэл харж чадахааргүй тийм тоглоомуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Тэнгэр баганадсан цамхаг

Энэ тоглоом Дани улсад байдаг юм, өндрөөрөө 10 давхар байшинтай чацуу. Үйлчлүүлэгчид хамгаалалтын хувцас заавал өмсгөдөг. Хамгаалалтын хувцас өмссөн хүнийг олсонд бэхлээд дээш татаж гаргана, ингээд доош унагаадаг. Нэг ёсондоо чөлөөт уналт хийж байгаа юм.

 

Колоссус

Бусад галзуу хулганы адил галт тэрэгтэй. Хөдөлгөөний хурд 65 км/цаг хүртэл. Энэ галзуу хулганы онцлог гэвэл спираль шиг эргэлдсэн байна. Тиймээс энэ тоглоомоор тоглохоос өмнө хоол унд ууж идэх огт хэрэггүй.

 

Галзуу гулсуур

Энэ тоглоомын нэр Insano буюу орчуулбал “галзуу” гэж бууна. Яг л тоглоомдоо таарсан нэр. Галзуу хүн л ийм тоглоом дээр суух байх. Тоглоом бараг л 15 давхар байшингийн өндөртэй, доош огцом унана, бараг л эгц босоо гэж хэлж болно. Суусан хүн хэдхэн секундэд доош буудаг бөгөөд цагт 100 км орчим хурдлана.

 

Галзуу хулганы оргил

Энэ гайхалтай галзуу хулгана Нью-Жерсид байдаг. Нэр нь Zumanjaro. 125 метр гаран өндөртэй, өөрөөр хэлбэл хоёр ч Эрх чөлөөний хөшөөтэй чацуу гэсэн үг. Цагт 200 км хурдлах хэсэг ч бий гэсэн.

 

Катапульт

“Катапульт” Невадагийн өндөр цамхагийн оройд байрладаг. Уг барилгад зочид буудал, казино ажилладаг ажээ. Хүссэн хүн болгон 300 метрийн өндрөөс доош бууж болно.

 

Хашхираан

Рейлс замтай энэ тоглоом Лас-Вегаст 350 метрийн өндөрт байдаг. Тэргээр доош унаж буй мэт буудаг тоглоом.

 

Смайлер

Энэ сонирхолтой тоглоомыг сэтгэл зүйчид зохиожээ, харааны аймшигтай хуурмаг үзэгдлийг харуулна. Тоглож байхад дугуйрсан зурааснууд улам хурдлан харагдах юм. Тоглоомын онцлог нь зөвхөн адреналин ихэсгээд зогсохгүй мөн аймшигтай дүр зураг нүдэнд харагддаг.

 

Такабиша

“Такабиша” Гиннесийн рекордын номд багтсан. Тоглоомын урт гайхагдаад байхаар биш ердөө л 1 км, харин өндөр нь 43 м. Хэмжээний хувьд орчин үеийн тоглоомуудыг бодвол даруухан үзүүлэлт. Хамгийн сонирхолтой огцом эргэлтүүдээрээ хүмүүсийг өөрийн эрхгүй татдаг байна.

 

Хавцал дээрх савлуур

Иймэрхүү энгийн савлуурууд парк болгонд л байдаг. Гэхдээ энэ савлуурын онцлог нь байрлалдаа байгаа юм. Савлуур 400 метрийн өндөрт, яг л хадны ирмэг дээр байрлана. Энэ тоглоом дээр суухаас өмнө таниар гарын үсэг зуруулна шүү. Ямар ч үр дагавар гарсан бай зөвхөн та өөрөө хариуцлага хүлээнэ гэдгээ батлаж буй хэрэг.

 

Галзуу аялал

Нэгэн төрлийн морин тойруулга тоглоом юм уу даа. Гэхдээ ялгаа бий. Ердийн морин тойруулгаас 7 дахин өндөрт. 350 метрийн өндөрт байгаа юм, суудал нь зогсоо зайгүй эргэлдэнэ.

75
ГайхмаарГайхмаар
12
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Оюунцэцэг Авирмэд

    Оюунцэцэг Авирмэд

    2020/09/22 at 10:45

    Швед эд байдаг аймаар

  2. Banzragch Bayrmunh

    Banzragch Bayrmunh

    2020/09/24 at 21:28

    Тоглож үзмээр байна😍😜😄

  3. Sarah Bold

    Sarah Bold

    2020/09/24 at 22:57

    goe yumaa

  4. Зочин

    2023/04/06 at 11:31

    scs

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *