Өөр хүүхэлдэйн кинон дээр зэрвэс харагдаад өнгөрдөг Pixar болон Disney студийн 20 дүр. Бид төдийлөн анзаарч хардаггүй байжээ

0

Pixar болон Disney студийн бүтээлүүд яг л үзэгчид өөрсдөө олж мэдээсэй гэсэн мэт өөртөө цаг ямагт сонирхолтой нууцуудыг агуулж байдаг билээ. Тухайлбал, Hercules хүүхэлдэйн кинон дээр Lion King хүүхэлдэйн киноны Сорвит гардаг бол, Frozen хүүхэлдэйн кинон дээр Рапунзель гарч харагддаг. Харин “Wreck-It Ralph” хүүхэлдэйн кинонд Disney-н бүх гүнжүүд гардаг гэдгийг та бүгд сайн мэдэх биз ээ. Манай сайт уншигч танд зориулан бидний дуртай хүүхэлдэйн кинонуудад нууцхан харагдаад өнгөрдөг өөр хүүхэлдэйн киноны дүрүүдийг танилцуулахаар бэлдлээ.

1. Forky, Toy Story болон Wall-E хүүхэлдэйн кинонуудад

© WALL·E / Walt Disney Pictures, © Toy Story 4 / Disney / Pixar

Бяцхан сэрээ (Forky) бол яахын аргагүй Toy Story 4 хүүхэлдэйн киноны онцлох дүрүүдийн нэг байсан билээ. Харин түүнийг олон жилийн өмнө 2008 онд нээлтээ хийсэн Wall-E хүүхэлдэйн кинон дээр гардаг гэдгийг та мэдэж байсан уу?

 

2. Себастьян, The Little Mermaid болон Aladdin хүүхэлдэйн кинонуудад

© Aladdin / Walt Disney Pictures, © The Little Mermaid / Walt Disney Pictures

Себастьян нэртэй хавч 1989 онд нээлтээ хийсэн “The Little Mermaid” болон 1992 онд нээлтээ хийсэн “Aladdin” хүүхэлдэйн кинонуудад гардаг. Aladdin хүүхэлдэйн кинонд Бирд Аладдиныг ханхүү болгон хувиргах жор бэлдэж байх явцдаа нэг хуруугаа хавчинд хазуулах бөгөөд уг мөчид “Under the Sea” дуу сонсогддог билээ.

 

3. Дамбо, Lilo & Stitch хүүхэлдэйн кинонд

© Lilo & Stitch / Buena Vista Distribution Company, © Dumbo / Walt Disney Productions

Хөөрхөн бяцхан зааны тугал 2002 онд нээлтээ хийсэн Lilo & Stitch хүүхэлдэйн кинонд гардаг гэдгийг та мэдэх үү? Stitch дэлхий дээр бууж ирэх үед Lilo болон Nani хоёр цонхоор харах үед Дамбо зааны чихмэл ард харагддаг байна.

 

4. Мулан, Lilo & Stitch хүүхэлдэйн кинонд

© Lilo & Stitch / Buena Vista Distribution Company, © Mulan / Buena Vista Distribution Company

1998 онд нээлтээ хийсэн Mulan хүүхэлдэйн киноны ханын зураг 2002 онд нээлтээ хийсэн Lilo & Stitch хүүхэлдэйн кинонд Nani-ын өрөөнд байгаа харагддаг.

 

5. Немо, Monsters Inc хүүхэлдэйн кинонд

© Monsters Inc. / Disney / Pixar, © Finding Nemo / Walt Disney Pictures

2003 онд нээлтээ хийсэн Finding Nemo хүүхэлдэйн киноны Немо 2001 онд нээлтээ хийсэн Monsters Inc хүүхэлдэйн кинонд гардаг байна.

 

6. Хатагтай Гүц болон Бяцхан Чип, Tarzan хүүхэлдэйн кинонд

© Tarzan / Buena Vista Distribution Company, © Beauty and the Beast / Buena Vista Distribution Company

1991 онд нээлтээ хийсэн Beauty and the Beast хүүхэлдэйн киноны дүрүүд болох Хатагтай Гүц (Mrs. Potts) болон Бяцхан Чип (Chip) нар 1999 онд нээлтээ хийсэн Tarzan хүүхэлдэйн кинонд харагдаад өнгөрдөг.

 

7. Сорвит, Hercules хүүхэлдэйн кинонд

© Hercules / Buena Vista Distribution Company, © The Lion King / Buena Vista Distribution Company

Lion King хүүхэлдэйн киноны Сорвит арслангийн арьсыг 1997 нээлтээ хийсэн Hercules хүүхэлдэйн киноны Зевсийн хүү нөмөрсөн байдалтай харагддаг.

 

8. Жок, 101 Dalmatians хүүхэлдэйн кинонд

© Lady and the Tramp / Buena Vista Distribution Company, © 101 Dalmatians: The Series / Disney Television Animation

1955 онд олны хүртээл болсон Lady and the Tramp хүүхэлдэйн киноны Жокын дүр 1997 оны 101 Dalmatians хүүхэлдэйн киноны The New Home нэртэй анги дээр мөн гардаг гэнэ.

 

9. Bomb Voyage, Ratatouille хүүхэлдэйн кинонд

© The Incredibles / Buena Vista Distribution Company, © Ratatouille / Disney / Pixar

The Incredibles хүүхэлдэйн киноны эсрэг талын энэхүү дүр францаар ярьдаг гэдгийг бүгд мэднэ биз ээ. Харин тэрээр 2007 онд нээлтээ хийсэн Ratatouille хүүхэлдэйн кинонд гудамжинд алхаж харагддаг байна.

 

10. Рапунзел болон Флин Райдер нар Frozen хүүхэлдэйн кинонд

© Tangled / Walt Disney Pictures, © Frozen / Walt Disney Pictures

2010 онд нээлтээ хийсэн Tangled хүүхэлдэйн киноны гол дүрүүд маань 2013 онд олны хүртээл болсон Frozen хүүхэлдэйн кинонд Elsa гүнжийн титэм зүүх ёслолд ирсэн харагддаг.

 

11. Доктор Хадсон, The Incredibles хүүхэлдэйн кинонд

© The Incredibles / Buena Vista Distribution Company, © Cars / Buena Vista Distribution Company

2006 онд дэлгэцнээ гарсан Cars хүүхэлдэйн киноны Хадсоны дүр өмнө нь 2004 онд нээлтээ хийсэн The Incredibles хүүхэлдэйн кинонд хэсэгхэн хугацаанд гудамжинд харагдаад өнгөрдөг байна.

 

12. Пиноккио, Aladdin хүүхэлдэйн кинонд

© Aladdin / Walt Disney Pictures, © Pinocchio / RKO

1940 оны Disney студийн бүтээл Пиноккио 1992 онд нээлтээ хийсэн Aladdin хүүхэлдэйн кинонд Бирд өөрийн царайгаа хувиргаж байх явцад харагдаад өнгөрдөг билээ.

 

13. Салливан, Brave хүүхэлдэйн кинонд

© Monsters Inc. / Disney/Pixar, © Brave / Walt Disney Pictures

Monsters, Inc хүүхэлдэйн киноны гол баатар Салливан 2012 онд нээлтээ хийсэн Brave хүүхэлдэйн кинонд нэгэн модон хавтан дээр дүрслэгдсэн байдаг ажээ.

 

14. Базз Лайтер, Finding Nemo хүүхэлдэйн кинонд

© Toy Story / Buena Vista Distribution Company, © Finding Nemo / Walt Disney Pictures

1995, 1999 оны Toy Story хүүхэлдэйн кинонууд дээр гардаг Базз Лайтер 2003 оны Finding Nemo хүүхэлдэйн киноны шүдний эмчийн өрөөнд харагддаг.

 

15. Дуг нохой, Ratatouille хүүхэлдэйн кинонд

© Up! / Walt Disney Pictures, © Ratatouille / Disney / Pixar

2009 оны Up хүүхэлдэйн кинонд гардаг Дуг нэртэй бяцхан нохой 2007 онд нээлтээ хийсэн Ratatouille хүүхэлдэйн кинонд Remy хулгана барилга дотор ганцаар явж байтал арын хананд нохойн сүүдэр үзэгдээд өнгөрдөг хэсэгт гардаг байна.

 

16. Диснейн гүнжүүд, Wreck It Ralph хүүхэлдэйн кинонд

© Ralph Breaks the Internet / Walt Disney Animation Studios

2018 онд нээлтээ хийсэн Wreck It Ralph хүүхэлдэйн кинонд Диснейн бүх гүнжүүд гардаг. Хамгаас онцлогтой нь бидний 2 хэмжээст дүрсээр харж дадсан гүнжүүд маань бүгд 3 хэмжээст бодит мэт харагдаж буй нь байсан билээ.

 

17. Игорь, Wreck It Ralph хүүхэлдэйн кинонд

© The Many Adventures of Winnie the Pooh / Walt Disney Animation Studios, © Ralph Breaks the Internet / Walt Disney Animation Studios

1977 оны The Many Adventures of Winne the Pooh хүүхэлдэйн кинонд анх дэлгэцнээ гарсан Игорь нэртэй илжиг 2018 онд нээлтээ хийсэн Wreck It Ralph хүүхэлдэйн кинонд бусад хүүхэлдэйн киноны дүрүүдийн хамтаар гардаг.

 

18. Scooby-Doo болон Ratigan нар Oliver & Company хүүхэлдэйн кинонд

© Oliver & Company / Walt Disney Animation Studios, © The Great Mouse Detective / Walt Disney Animation Studios, © Scooby Doo, Where Are You! / Hanna-Barbera Productions

1988 онд дэлгэцнээ гарсан Oliver & Company хүүхэлдэйн киноны “Perfect Isn’t Easy” нэртэй анги дээр Scooby-Doo болон Ratigan нарын зураг харагддаг ажээ. Хамгийн хачирхалтай нь Scooby-Doo уг кино студийн бүтээл биш хэдий ч түүний дүрсийг ашигласан явдал гэнэ.

 

19. A Bug’s Life хүүхэлдэйн киноны үзэгдэл Toy Story 2 хүүхэлдэйн кинонд

© A Bug’s Life / Buena Vista Distribution Company, © Toy Story 2 / Buena Vista Distribution Company

199 онд нээлтээ хийсэн Toy Story 2 хүүхэлдэйн кинонд Ноён Төмс ном уншиж байх үед A Bug’s Life хүүхэлдэйн киноны үзэгдэл номны завсарт зураг хэлбэрээр харагддаг байна. Уг зурагнаас та Dot нэртэй бяцхан шоргоолжийг тодхон харж буй биз ээ.

 

20. “La Luna”, Inside Out хүүхэлдэйн кинонд

© Inside Out / Disney / Pixar, © La Luna / Disney / Pixar

2015 онд дэлгэцнээ гарсан Inside Out хүүхэлдэйн кинонд сургууль дээрх үзэгдэл гарах үед 2011 оны Дисней студийн бүтээл La Luna богино хэмжээний хүүхэлдэйн киног дүрсэлсэн ханын цаас харагддаг.

Disney болон Pixar студийн бүтээлүүдээс өөр ийм тохиолдол буйг та анзаарч байсан уу? Хэрэв тийм бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

55
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sumya Sumya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *