Алтанд хэт дурласан Вьетнам залуу 2 кг жин татахуйц цул алтан гоёлууд зүүж, алтаар бүрсэн машин жолооддог

0

Өдгөө 39 настай нэгэн вьетнам эр алтан эдлэлд донтсoн гэмээр дурлаж, цэвэр алтан зүүлт, бугуйвч зэргийг зүүж, алтаар бүрсэн машин, мотоциклтой гэдгээрээ цахим сүлжээнд хүмүүсийн анхаарлыг ихээр татах болжээ.

Түүнийг Тран Дук Лой гэдэг бөгөөд Вьетнам улсын Ан Гиань мужид оршин суудаг ажээ. Сүүлийн жилүүдэд тэрбээр Өмнөд Америкийн гүрвэлийг тансаг зэрэглэлийн гэрийн тэжээвэр амьтнаар худалдаалдаг болсон бөгөөд өөрийгөө алтан эдлэлээр хүрээлүүлснээр аз ирнэ хэмээн итгэдэг гэнэ.

Тэрбээр, “Эхэндээ би багахан хэмжээний алтан эдлэл зүүдэг байсан. Гэхдээ цаг хугацааны эрхээр гоёлоо нэмсээр хүнд болж байгаа нь биед мэдрэгдэх болсон. Харин тэр үеэс эхэлж том хүнд гоёлын оронд жижиг боловч чамин алтан гоёл хэрэглэх болсон” хэмээн ярьжээ.

Ийнхүү тэрээр ТикТок сүлжээнд бичлэгээ хийж эхэлснээр цахим сүлжээнд хүмүүсийн анхаарлыг ихээр татах болжээ. Түүнчлэн алтаар бүрсэн Лексус загварын автомашин болон мотоциклууд нь хүмүүсийн нүдийг хужирлажээ.

 

Түүний хувьд гадуур гарах бүртээ 2 кг жинтэй алтан гоёл зүүдэг бөгөөд үүнд 250 гр луун дүрстэй хүзүүний зүүлт, том хэмжээтэй 10 ширхэг бөгж, бугуйвч, бугуйн цаг зэрэг зүйлс багтдаг ажээ. Тэрбээр эдгээр гоёлуудаа тохиолдлоор бус фенг-шүйн зарчмаар зүүдэг хэмээжээ.

Амьдралдаа хэрэгжүүлдэг фенг-шүйн талаар тэрбээр “Би алтан тавилантай гэж өөрийгөө боддог учраас фенг-шүйд итгэж алтаар өөрийгөө гоёдог” гэжээ.

@ducloitran67ag

Buổi chiều nhẹ cùng ae tít tóc vui vẻ nha cả nhà

♬ nhạc nền – Đức Lợi Trần – Đức Lợi Trần

Хэдийгээр зарим хүмүүс түүнийг цахим сүлжээнд тансаг баян амьдралаа хэт гайхуулж, залуу үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна хэмээн шүүмжилж байхад нөгөөтэйгүүр түүн шиг алтанд умбан амьдрахыг хүсч байгаа талаараа түүний бичлэг доор сэтгэгдэл болгон үлдээсэн хүмүүс ч олон байх ажээ.

@ducloitran67ag

Chuẩn bị đón xuan thoi ae oi

♬ Treo Cờ Đón Tết – Doãn Hiếu, BMZ

Вьетнам улсад алтанд дурлан, зөвхөн алтаар гоёдог ганц хүн нь тэр биш бөгөөд өмнө нь 13 кг алтаар гоёдог Тран Нгок Пук цахим орчинд шуугиан тарьж байсан билээ.

@ducloitran67ag

Ve an giang thôi ae oi

♬ nhạc nền – boss – boss

5
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Sh Bagatur

    Sh Bagatur

    2022/02/21 at 19:06

    Харшлах вий дээ 🤣

  2. Tungalag Bayankhuu

    Tungalag Bayankhuu

    2022/02/21 at 20:47

    Манай гэнт баяжсан нөхөд шиг юмаа

  3. Tumen Minsel

    Tumen Minsel

    2022/02/22 at 00:02

    Шивээсгүй байсан, шивээсэнд бас дурласан бололтой.

  4. Amgaa Ragchaa

    Amgaa Ragchaa

    2022/02/22 at 00:42

    Uvuu heden mashin zassan yum baihdaa huurhii.

  5. Алтанбилэг Д.

    Алтанбилэг Д.

    2022/02/22 at 01:19

    Chamaig alt uuruu ideh bhoo

  6. Degi Davaa

    Degi Davaa

    2022/02/22 at 04:57

    Gants 2 gangan tom almaaz zuuchikhd l bolkhiin bish uu ugna 😬

  7. Swiss Bataa

    Swiss Bataa

    2022/02/22 at 05:50

    Manai bagaa ahiin dvv mar l bna kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *