Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 шилтгээн, орднууд

0

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 шилтгээн, орднууд

Хүн төрөлхтний өвөг дээдсийн уран гар, бурхан ухааны хүчээр сүндэрлэн боссон асар том барилга байгууламжийг өнөөгийн нүдээр үзэж сонирхоход техник технологи хөгжөөгүй байсан тэр цагт яаж үүнийг босгосон юм бол гэсэн гайхашрал эрхгүй төрмөөр. Техник хэрэгслийн хүчээр бус нүцгэн гар, ухаан хоёроор зэвсэглэн хэдэн зуун жилийг дамнан хүн төрөлхтний сод бүтээл болон орших тийм гайхалтай зүйлийг бүтээсэн эрт цагийн өвөг дээдсээрээ бахархахгүй байхын аргагүй. Мөн нүсэр том, сүрлэг байгууламжийг барьж байгуулах ажилд хэдэн зуун хүний хөлс, цус, хөрөнгө мөнгө шингээ бол гэж бодол ч бас хөвөрнө. Гэхдээ энэ удаад цаг хугацааны эргэлтэнд ихэмсэг сүрлэг төрхөө хадгалан өнөөдрийг хүртэл оршиж ирсэн тэдгээр барилга байгууламжуудыг хэрхэн яаж бүтсэн талаарх бодол төсөөллөө орхиод дэлхийн хамгийн гоёмсог, хамгийн үзэсгэлэнтэй арван орд шилтгээн, цайз цамхгуудтай танилцацгаая.

1. Löwenburg Castle
[ XopoM.com ] фото

Улс: Герман
Баригдсан: 15-р зуун

18-р зууны DisneyLand хэмээн нэрлэгддэг Löwenburg Castle хэмээх энэхүү шилтгээнийг Гэгээн Ромын эзэнт улсын Hesse-Kassel вант улсын эзэн William IX-ийн тушаалаар барьж босгосон бөгөөд William IX-ийн дээдсийн шүүхийн барилгын зааварлагч, уран барилгачин Heinrich Christoph Jussow загварыг нь гаргажээ.

2. Palacio da Pena Palace
[ XopoM.com ] фото

Улс: Португаль
Байршил: Sintra хот
Баригдсан: 15-р зуун, 18-р зуун (сэргээн барьсан)

Португалийн Sintra хотын толгодын дээгүүр баригдсан Pena National Palace нь 15-р зуунд ордоны зориулалтаар баригдаж байжээ. Хожим нь шинэчлэн сэргээгдэж, сүм хийдийн барилга болсон байна.

3. Mont Saint Michel Castle
[ XopoM.com ] фото

Улс: Франц
Байршил: Normandy & Brittany муж

Францын баруун өмнөд хэсэгт орших Saint-Malo буланд байрлах Mont Saint Michel шилтгээний дагууд 13-р зуунаас хойш олон сүм хийд баригджээ. Энэхүү шилтгээнийг үзэж сонирхохоор жил бүр 4 сая гаруй жуулчид морилон ирдэг байна.

4. The Potala Palace
[ XopoM.com ] фото

Улс: Хятад
Байршил: Түвдийн Лхас хот
Баригдсан: 6-р зуун

Potala Palace бол дэлхийн эртний орд харшууд дунд хамгийн өндөрт тооцогддог байгууламж юм. Энэхүү ордныг барьж байгуулахад 7000 гаруй ажилчид, 1500 урчууд дархчуудын баг шаардагдсан байна.

5. Predjamski Castle
[ XopoM.com ] фото

Улс: Словень
Байршил: Postojna хотоос 11 орчим км-ын зайд
Баригдсан: 12-р зуун

Словений баруун өмнөд хэсэгт байрлах агуй дотор баригдсан сэргэн мандалтын үеийн ордон.

6. Matsumoto Castle
[ XopoM.com ] фото

Улс: Япон
Байршил: Tokyo хот
Баригдсан: 15-р зуун
Matsumoto Castle бол Японы хамгийн гайхалтай ордон юм. Японы үндэсний баялагт тооцогддог энэ ордны дотор тал нь модон, гадна тал чулуун хийцтэй юм байна.

7. Neuschwanstein Castle
[ XopoM.com ] фото

Улс: Герман
Байршил: Bavaria хот
Баригдсан: 19-р зуун

Сонгодог шидэт үлгэрийн орд шилтгээнүүдийг санагдуулам Neuschwanstein Castle хэмээх энэхүү ордон бол Bavaria-ын Louis II-ын үед баригдсан гурван дээдсийн ордны хамгийн алдартай нь юм.

8. Hunyad Castle
[ XopoM.com ] фото

Улс: Румынь
Байршил: Hunedoara хот
Баригдсан: 13-р зуун

Hunyad Castle нь Румыний Hunedoara хотод байрладаг бөгөөд цус сорогч Dracula гэдгээрээ алдартай Vlad III-ыг долоон жилийн турш энэхүү шилтгээн хорьж байжээ.

9. Prague Castle
[ XopoM.com ] фото

Улс: Чех
Байршил: Prague хот
Баригдсан: 9-р зуун

Prague Castle бол дэлхийн эртний орд шилтгээнүүдийн хамгийн том нь юм. 570 орчим метр урт, 130 орчим метр өргөнтэй энэ ордонд тус улсын хаант төрийн эрдэнэсүүд хадгалагддаг байна.

10. Malbork Castle
[ XopoM.com ] фото

Улс: Польш
Баригдсан: 12-р зуун

Дундад зууны үеийн цайзын төгс жишээ болсон энэ ордон тус улсын дэлхийн өвд бүртгэлтэй хоёр газрын нэг юм.

2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. __________

    2011/01/13 at 17:36

    gantsd n ch baisan bol … 8-)

  2. exo

    2011/01/13 at 18:01

    WoooooooW nice second :)

  3. sambu_92

    2011/01/13 at 18:57

    :-) :-) :-)

  4. TheLibertines

    2011/01/13 at 20:10

    [size=large][color=004000]Uzesgelentei [/color][/size]

  5. Зочин

    2011/01/13 at 21:44

    mair goe ordonguud bna

  6. Зочин

    2011/01/13 at 22:11

    chexiin bolon german-nd bdag 2 tsamxagiig vzsen vnexeer gaixaltai mash goy tal bvres ni zurgiig ni daraad l baimaar ta bvxen vzeerei l gej xelmeer bna daa

  7. ujika

    2011/01/13 at 23:50

    GOY YUMOO…

  8. sekv

    2011/01/14 at 03:40

    [color=008000][size=xx-large]3. Mont Saint Michel Castle ene l nadad goy sanagdlaa [/size][/color]

  9. sekv

    2011/01/14 at 03:41

    [color=008000][size=xx-large]2. Palacio da Pena Palace bas ene
    gehdee l nice yum bnaa hehe[/size][/color]

  10. turuu_designer

    2011/01/14 at 10:04

    WOW

  11. Hankuru

    2011/01/14 at 11:21

    nice nice ;-)

  12. gamez

    2011/01/14 at 11:57

    holy castles

  13. Donjman

    2011/01/20 at 11:30

    ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *