“Squid Game” цувралын од Lee Jung-jae аутизмтай ахаа асарч, ядуу тарчиг амьдралаас гарч, амжилтад хүрсэн түүхээ хуваалцжээ

0

Seong Gi-hun-ийн дүрд тоглосон жүжигчин Lee Jung-jae бол Ази тивээс Эммигийн Шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн анхны хүн болон түүхэнд үлдсэн билээ. Түүний ганган дэгжин дүр төрхийг хараад олон хүмүүс боломжийн амьдралтай гэр бүлээс гаралтай гэж боддог байсан ч үнэн хэрэгтээ тэрээр амьдралын хатууг туулж өнөөдрийн амжилтын эзэн болсон ажээ.

Сургалтын төлбөрөө төлөх мөнгөгүй байсан.

© from_jjlee / Instagram

Баячуудын гэгдэх дүүргийн Өмнөд Солонгостоо хамгийн чанартай сургалттай сургуулийг дүүргэсэн түүнийг чинээлэг айлаас гаралтай нэгэн хэмээн солонгосчууд боддог байжээ. Гэвч тэрээр ангийн найзындаа очиж тоглохдоо цоорхой оймсноосоо их ичдэг, сургалтын төлбөрөө төлөөгүйгээс болж ангийнхныхаа өмнө зoдуулдаг эгэл амьдралыг туулсан нэгэн аж.

Нэгэн ярилцлагадаа тэрээр бага насаа санхүүгийн хүндрэлтэй орчинд өнгөрүүлж, аав ээж нь давхар ажил хийж амьдралаа залгуулдаг байсан тухай дурсчээ.

 

Олны танил болсон нь.

© Ojing-eo geim / Siren Pictures

Санхүүгийн хямралтай үед жүжигчин болсон тэрээр урлагийн замналынхаа эхэн үеийг дурсан ярихдаа “Төлбөрийн карт маань хаагдаж, машингүй болж, бэлэн мөнгө ч үгүй болсон үе бий. 3 киноны гэрээ байгуулж, өрийг маань дарж өгөөч гэж гуйж явсан ч удаатай” хэмээжээ.

“Squid Game” цувралаараа дэлхий нийтийн танил болохоосоо өмнө тэрээр 1995 онд үзэгчдийн хүртээл болж байсан “Sandglass” олон ангит киногоороо хэдийн Солонгосчуудын хүндлэлийг хүлээсэн жүжигчин байсан ажээ. Улмаар “Squid Game” цувралаараа тэрээр дэлхий нийтийн анхаарлын төвд орж чадсан билээ.

© O! Beu-ra-deo-seu / KM Culture Co.

“Today Online” сайтын мэдээллэж буйгаар жүжигчин Lee Jung-jae тус цувралаас нийт 300 сая ам.долларын орлого олсон бөгөөд нэг ангид дүр бүтээхдээ $253,637 цалин авч байсан аж. Тус цувралаараа тэрээр Өмнөд Солонгосын хоёр дахь өндөр цалинтай жүжигчнээр тодорчээ.

 

Аутизмтай ахаа асардаг.

© from_jjlee / Instagram

Амжилттай жүжигчин болсон хойноо тэрээр анх удаа гэр бүлийнхээ тухай олны өмнө ярьж байв. Тэрээр эцэг, эх нь эзгүй үед аутизмтай ахаа асарч хардаг байсан тухайгаа тухайн үед анхны бөгөөд эцсийн удаа дурсаж байжээ. Хувийн амьдралаа төдийлөн ил гаргаж ярьж байгаагүй тэрээр мөн өнгөрсөн амьдралынхаа тухай ийнхүү ярьж байгааг сонсвол ээж, аавд маань таалагдахгүй болов уу хэмээн ярьж байжээ.

© from_jjlee / Instagram

Мөн тэрээр заримдаа ахдаа хоол идүүлэх гэж хөөцөлдөх ч шаардлага гардаг байсан төдийгүй түүнийг олон цагаар жаахан хүүхэд мэт харах хэрэгтэй болдог тухай ч дурдаж байв.

© from_jjlee / Instagram

Түүнчлэн “Бага наснаасаа л айлын том биш боловч ахын үүрэг гүйцэтгэж, охин биш боловч гэр орноо цэвэрлэж, бусдад анхаарал хандуулж ажил хийж дадсан нь намайг үеийн нөхдөөсөө илүү эрт ухаан суухад хүргэсэн. Амьдралын хатууг залуу насандаа үзсэн” хэмээн ярьжээ.

1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *