Тахианы цээж махаар амттай хоол хийх 7 шинэ санаа

3

Эрүүл хооллохыг хүсдэг хүмүүс болон тамирчдад бол юугаар ч орлуулшгүй хоол юм. Харин шүүслэг мах идэхийг хүсдэг хүмүүс тахианы энэ хэсгээр хийсэн хоолноос зайлсхийхийг хүсдэг, яагаад гэвэл хатуу, аргуун болдог гэж үздэг ажээ.

Харин бид та бүхэнд амттай төдийгүй зөөлөн, шүүслэг хоолны жоруудыг танилцуулахаар бэлдлээ.

Брокколи, цөцгийн соустай тахиа

Тахианы цээж махаар амттай хоол хийх 7 шинэ санаа 1

Орц:

  • Тахианы цээж мах – 1 ш/400 г
  • Брокколи 500 г
  • Цөцгийн соус – 700 мл
  • Пармезан бяслаг – 50 г
  • Лууван – 1ш
  • Сухари – 50 г
  • Цөцгийн тос – 50 г
  • Шинэ эсвэл хатаасан эстрагон – өөрийн хүссэнээр
  • Давс, задь

Хийх арга:

  1. Луувангаа арилгаж цэвэрлээд урт нарийн хэрчинэ. Брокколиг угааж жижиг цэцэглэлтээр нь хуваана. Ууранд эсвэл багахан усанд лууван, брокколиг болгоно.
  2. Тахианы цээж махаа угааж жижиглэн хэрчээд багахан ургамлын тосонд холиод давслана.
  3. Цөцгийн соус болох бешамель бэлдэх: сүү эсвэл цөцгийгөөр өтгөн болтол нь хутгаарай.
  4. Хоол хийх хэвнийхээ ёроолыг цөцгийн тосоор тосолж лууван, брокколигоо тараан тавина. Дээрээс нь жижиглэсэн тахианы мах, эстрагоноо цацна. Бэлэн соус, сухари, үрж жижиглэсэн пармезанаа тараан тавина. Үлдсэн цөцгийн тосоо жижиг хэсгээр бяслаг дээрээ тавина.
  5. 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 20 минут болгоно.

Сальса соусаар амталсан тахианы мах

Тахианы цээж махаар амттай хоол хийх 7 шинэ санаа 7

Орц:

  • Тахианы цээж мах – 2 ш
  • Манго – 1
  • Авокадо – 1 ш
  • Улаан амтат чинжүү – ½
  • Сонгино – 1
  • Яншуй – 3
  • Лайм – 1
  • Улаан дарсны уксус – 1 ц.х
  • Цуу – 300 мл
  • Гич – ½ ц.х
  • Оливийн тос
  • Сармис – 1 хумс, давс, перец

Хийх арга:

  1. Манго, авокадо, сонгино болон амтат чинжүүгээ цэвэрлэж жижиг дөрвөлжин хэрчинэ. Саванд хийж уксус, лаймын шүүсээр амталж хөргөгчинд 1 цаг тавина.
  2. Сармисаа жижиглээд цуу, 1 х.х масло, гичээр амтлана. Цээж махаа 4 хэсэгт хувааж сармистай хольцоороо амталж хөргөгчинд 1 цаг амтыг шингээхээр тавина.
  3. Махаа гриль дээр 5 минут тал бүрээр нь шарна. Тавагласны дараа дээрээс нь сальса соусаар амтлана.

Хумус, ногоотой шаржигнуур тахиа

Тахианы цээж махаар амттай хоол хийх 7 шинэ санаа 2

Орц:

  • Тахианы цээж мах – 4 ш
  • Ногоон хулуу – 1 ш
  • Шар хулуу – 1 ш
  • Сонгино – 1 ш
  • Хумус – 200 г
  • Оливийн тос – 1 х.х
  • Нимбэг – 2 ш
  • Нунтаг чинжүү – 1 ц.х

Хийх арга:

  1. Хоолоо хийхээс 1 цагийн өмнө тахианыхаа махыг хөргөгчөөс гаргаж тавьсан байна.
  2. Шарах шүүгээг 210 хэм хүртэл халаагаад хавтанг ургамлын тосоор тосолно.
  3. Ногоон, шар хулуугаа хэрчиж сонгиноо жижиглэнэ. Давс, чинжүүгээр амталж оливийн тосоор тослоод сайтар хутгана.
  4. Тахианы цээж махаа хүнсний цаасан алчуураар арчаарай: мах нойтон байж болохгүй.
  5. Шарах шүүгээний хавтан дээр ногоогоо тавиад дээрээс нь тахианы цээж махаа тавиад хумусаар бүрнэ. Дээрээс нь нимбэгийн шүүс шүршээд, чинжүүгээр амтлана.
  6. 25-30 минут орчим шарах шүүгээнд шараад халуунаар нь зооглоорой.

Нут самар болон улаан лоольтой жигнэсэн тахиа

Тахианы цээж махаар амттай хоол хийх 7 шинэ санаа 6

Орц:

  • Томоохон тахианы цээж мах – 4 ш
  • Нут – 1 стакан
  • Шинэ базилик – дунд зэргийн боодол
  • Жижиг үрийн улаан лооль – 15-20 ш
  • Оливийн тос – 3 х.х
  • Хуурай орегано – чимх
  • Хуурай гоньд – чимх
  • Нунтаг хар перец – өөрийн хүссэнээр
  • Далайн давс

Хийх арга:

  1. Нутыг урьд шөнө нь усанд дэвтээж хононо. Хөргөгчинд хонуулахгүй бол исэж магадгүй шүү.
  2. Дэвтсэн нутыг 60-90 минут лаврын навч болон перецээр амтлан чанана.
  3. Шарах хэвэндээ тахианы махаа хийж масло болон бусад амтлагчуудаар амтална.
  4. Томоохон саванд чанасан нут, дундуур нь хэрчсэн улаан лооль, гараар хуваасан базиликийн навчаа хийж амтлагч болон маслоор амталж сайтар холино.
  5. Бэлдсэн нутын холимогоо тахианы мах дээрээ асгаж өөрийн хүссэн хэмжээгээр давс, перецээр амтлаад 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд болгоно. Нутыг хатаахгүйн тулд мөнгөлөг цаасаар бүрээрэй.

Пергамент цаасанд болгосон ногоотой шүүслэг тахиа

Тахианы цээж махаар амттай хоол хийх 7 шинэ санаа 3

Орц:

  • Ногоон сонгино – 1 боодол
  • Жижиг үрийн улаан лооль – 350 г
  • Бөөрөнхий сонгино – 1 ш
  • Шинэ гоньд – 8 иш
  • Оливийн тос – 2 х.х
  • Тахианы цээж мах – 4 ш / тус бүр нь 200 г орчим
  • Хуурай цагаан дарс – 50 мл

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана. 4 хэсэг 40х40 хэмжээтэй пергамент цаас бэлдэнэ.
  2. Улаан лоолио дундуур нь хувааж, бөөрөнхий сонгиноо хагас цагираг хэлбэртэй хэрчинэ. Пергамент цаасны дунд адил хэмжээний ногоогоо тавина (ногоон, бөөрөнхий сонгино, улаан лооль).
  3. Цаасны захыг өргөж завь хэлбэрт оруулахын тулд баруун, зүүн талыг нь хүнсний утсаар холбоно. Ногоо болгон дээр хоолны халбагаар оливийн тос, 1 иш гоньд тавина.
  4. Тахианы махаа давс, перецээр амталж “завиуд”-ад тавина. Мах дээрээ цагаан дарс, үлдсэн маслоор тослоод үлдэгдэл гоньдны ишнүүдээр амтална. “Завь”-иа хаагаад шарах шүүгээнд хийнэ.
  5. Шарах шүүгээнд 20-25 минут шарах бөгөөд “завь”-нуудаа таваглаад халуунаар нь иднэ.

Бяслагтай тахианы махан ороомог

Тахианы цээж махаар амттай хоол хийх 7 шинэ санаа 4

Орц:

  • Тахианы цээж мах – 4 ш
  • Фета бяслаг – 100 г
  • Орегано – 2 х.х
  • Сармис – 3 хумс
  • Нимбэгийн хальс – ½ ц.х
  • Хуурай цагаан дарс – 100 мл
  • Давсгүй тахианы шөл – 100 мл
  • Нимбэг – 2ш
  • Оливийн тос – 2 х.х

Хийх арга:

  1. Хүнсний скочийг 30х30 хэмжээгээр хоёр хэсэг бэлдээд тус бүрт нь тахианы цээж махаа тавьж голоос нь эхлэн хавтгай болтол нь зөөлөн давтана. Хавтгай болсон тахианы цээж махаа фета бяслаг тараан тавиад орегано, жижиглэсэн сармис, нимбэгийн хальсаар амтлана. Махаа ороомог болгоно.
  2. Шарах шүүгээг 220 хэм хүртэл халаана.
  3. Хайруулын тавганд 2 х.х оливийн тос халааж ороомгоо тал бүрээр нь 10 минут орчим шараад тусгай саванд хийж шарах шүүгээнд 5-7 минут шарна.
  4. Махаа шарж байсан хайруулын тавганд дарс, шөл, нимбэгийн шүүсээ хийж буцлангуут нь сайтар хольж зөөлөн галаар 5 минут буцалгана.
  5. Шарах шүүгээнээс ороомгоо гаргаж зузаан хэрчиж таваглаад дээрээс нь соусаа асгаж өгнө.

Зөгийн бал, дарстай тахианы цээж мах

Тахианы цээж махаар амттай хоол хийх 7 шинэ санаа 5

Орц:

  • Тахианы цээж мах – 2 ш
  • Хуурай цагаан дарс – 250 мл
  • Жүрж – 1 ш
  • Зөгийн бал – 6 х.х
  • Лайм – ½ ш
  • Сармис – 2 хумс
  • Давс, перец

Хийх арга:

  1. Саванд 200 мл дарс, жижиглэсэн сармис, 2 х.х зөгийн бал болон тал жүржийн шүүсээ хийж сайтар холиод тахианы цээж махаа хийж хүнсний скочоор битүүлж нэг цаг орчим амт нь шингэтэл тавина.
  2. Хайруулын таваг эсвэл грильд тос хийж халаагаад тахианы махаа тал бүрээр нь 6-8 минут шарна.
  3. Хайруулын тавгандаа үлдсэн цагаан дарс, зөгийн бал, лайм болон жүржийн шүүсээ хийж хутгана. Буцлангуут нь хагас минут буцалгаад галаас аваарай.
  4. Тахианы мах бэлэн болонгуут нь таваглаад соусаар амтлан идээрэй.
26
ГоёГоё
15
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
12
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Khishigsuren Nyamsambuu

    2016/02/17 at 10:53

    Zadi gej yamar amtlagch bdag ve

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *