Оймсгүй, нvцгэн хөлөөрөө дэлгүүрт гутал өмсөж үзэхэд цусны бохирдлоор халдварлана гэдэг үнэн үү?

3

Саяхан гадны нэгэн мэдээнээс харахад, нэгэн охин сепсис буюу цусны бохирдлын халдвар авчээ – амь насанд нэн аюултай халдвар юм, тэрээр дэлгүүрт гутал өмсөж үзэхдээ оймсгүй байсан гэнэ.

The Sun-ы мэдээллэснээр, Өмнөд Уэльсийн оршин суугч 4 настай Сиенна Расул гэх нэртэй охин гутал худалдаж авсныхаа маргааш өдрөөс нь хүндээр өвджээ. Түүнийг сепсис халдвар авсан гэж оношилсон байна – дархлааг дарангуйлах бактерийн халдварт өвчин. Тэрээр эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлжээ.

Тэгээд үнэхээр гуталнаас цусны бохирдлын халдвар авч болох уу?

Live Science-ийн мэргэжилтний дүгнэж үзсэнээр бол энэ нь маш ховор тохиолдол ажээ: олон нийт гутлаас ийм халдвар авна гэж айх хэрэггүй гэж зөвлөсөн байна. “Оймсгүйгээр гутал өмсөж үзээд заавал сепсисийн халдвар авна гэсэн үг биш юм” гэж доктор Амеш Адалья үзэж байна. Тэрээр Эрүүл мэндийг хамгаалах Жон Хопкинсын их сургуульд эрдэм шинжилгээний ажил хийдэг бөгөөд охины өвчтэй холбоотой хэргийг судлах багт орж ажиллаагүй ч хөндлөнгийн дүгнэлт гаргажээ.

Охины халдвар авсан эх сурвалжийг тогтоож чадаагүй, гэхдээ The Sun-ы мэдэгдсэнээр, эмч нар Сиена охины ээжид тайлбарлан хэлэхдээ “охин гутлаас халдвар авсан байх магадлалтай, түүний хөл ил шархтай байсан болов уу, тэгээд тэр шархаар бактери охины биед дамжин орсон байх гэсэн таамгийг бид тавиад байгаа” гэжээ.

Гэхдээ Адалья нэгэн зүйлд анхаарал хандуулахыг хүсэж байгаа юм, бүх зүйлийг гуталтай холбон тайлбарлаж олон түмнийг айдаст автуулах хэрэггүй. “Гутланд бактери байж болно, яг л өөр бусад газарт бактери байдаг шиг” – гэж Live Science-ийн Адалья хэлжээ. Ингээд охин чухам гутлаас халдвар авсан гэдгийг баттай хэлж чадахгүйд хүрлээ.

Магадгүй уг өвчний бактери охины биед суурьшсан байсан, охины биеийн дархлаа сулрангуут бактери дарангуйлж эхэлсэн байхыг үгүйсгэхгүй.

Хүнд хэлбэрийн халдварт өвчин тусаж байгаа хүмүүсийн ихэнх нь генетик эсвэл анагаахын замаар халдвар авдаг гэж Адалья үзэж байна. Хөөрхий охины хувьд ямар хүчин зүйл түүнийг халдвар авахад хүргэснийг тодорхой тогтоож чадаагүй нь харамсалтай.

5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *