Реппэр Канье Уэст папарацциуд руу хэрцгийгээр халдсан уу?

0

Реппэр Канье Уэст папарацциуд руу хэрцгийгээр халдсан уу?Техасын нийслэл Аустин хотын гудамжинд үл мэдэгдэх гурван эрийн хооронд болж байгаа зодооны бичлэг дэлхий даяар шуугиан дэгдээгээд байна. Учир нь бичлэгэн дээрх нэг эр нь Чикагогийн реппэр Канье Уэст /Kanye West/-тэй маш адилхан харагдаж байгаа явдал юм. Саяхан Лос-Анжелесын папараццитай үүсгэсэн шүүхийн асуудлууд нь намдаж амжаагүй байгаа энэ цаг үед тархаад байгаа энэ бичлэг дээрх хүн реппэр залуу мөн биш нь хараахан батлагдаагүй ч асуудлыг дэвэргэсэн хэрэг болоод байна. Гэрэл зурагчин гэгдэж байгаа хоёр эрийг баруун солгойгүй цохиж, нэгийг нь бүр нокаутанд оруулж байгаа эр үнэхээр Канье Уэст мөн ч бай, биш ч бай дэндүү хэрцгий үйлдэл гэж харагдаж байгаатай та бүхэн санал нийлэх бизээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *