Шинэ жил болохоос өмнө дараах 20 зүйлийг амьдралаасаа авч хаяарай!

0

Шинэ жил юу юугүй болох нь ээ. Тэгэхээр өнгөрч буй жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж дараа жилийн зорилгоо тодорхойлох цаг ирж байна. Мөн цаашид амьдрахад саад болж байгаа илүүц зүйлээсээ салах хэрэгтэй. Өнөөдрийн сэдэв ямар нэгэн эд хогшлын талаар ярих гэсэнгүй.

Хэрвээ танд ямар нэгэн сэтгэлийн дарамт, айдас, шийдээгүй асуудал санаа зовоож байгаа бол эсвэл өнгөрсөн үйл явдалд харамсаж байгаа бол – бүхнийг гартаа авах цаг болжээ. Сөрөг бодол амьдрахад саад болдгийг ухамсарлах хэрэгтэй.

Мэдээж, хүн бүрийн амьдралын нөхцөл байдал адилгүй. Гэхдээ өдөр болгон сайн сайхны төлөө тэмцэх ёстойг мартаж болохгүй.

1. Өөрийн хүч, боломжийг мэдрэхэд саад учруулж буй бодлоосоо сал.

2. Хийхийг үнэхээр хүсэвч хийхэд саад учруулж буй гэмших сэтгэлийг орхи.

3. Шинэ зүйлийн өмнөх айдсыг орхи. Нэг жижиг алхам урагш хийхэд л таны өмнө шинэ зам нээгдэх болно.

4. Харууслаа орхи. Амьдралын тодорхой үед “Надад ямар ч байсан хамаагүй” гэсэн бодол хэрэгтэй байсан нь үнэн.

5. Тайван бус байдлаа орхи. Санаа зовох – танд хэрэггүй зүйлийн нэг.

6. Бусад хүмүүсийг буруушаахаа боль. Өөрийнхөө амьдралыг өөрөө хариуц. Танд ямар нэгэн зүйл таалагдахгүй байвал хоёр сонголт бий: хүлээн зөвшөөрөх эсвэл өөрчлөх.

7. Өөрийнхөө ямар нэгэн зүйл биш байна гэсэн бодлоо хая. Та байгаагаараа л энэ дэлхийд хэрэгтэй.

8. Өөрийн мөрөөдөл чухал биш гэдэг бодлоо ч хая. Өөрийн зүрх сэтгэлийг сонсож сур.

9. Бүх хариуцлагыг өөртөө үүрэхээ боль. Бүх хүчээ ч зарцуулахаа боль, өөрөө өөрийгөө халамжилж бай. Яагаад гэвэл та чухал хүн.

10. Таниас бусад нь аз жаргалтай, амжилттай гэж бүү бодож бай. Та өөрийн байх ёстой, хэрэгтэй газраа л байгаа. Таны амьдралын зам таны хүссэнээр л яваа.

11. Энэ дэлхийн бүх зүйлийг зөв болон буруу эсвэл хар, цагаан гэж хоёр л хуваадаг гэдэг бодлоо хая. Амьдралын бүх өнгийг олж харахыг хичээ.

12. Өнгөрсөн бүхнээ тавьж явуул. Цааш үргэлжлүүлэх хэрэгтэй, шинэ түүхийг эхлүүл.

13. Өөрийгөө байх ёстой газраа байхгүй байна гэсэн бодлоо орхи. Та яг л өөрийнхөө байх ёстой газраа оршиж байна. Хамгийн гол нь өөрөөсөө хаашаа явахыг хүсэж байгаагаа л асуу.

14. Хуучин хайрт, гэр бүлдээ уурласан уур, гомдлоо хая. Бид бүгд л хайр, аз жаргалыг амсах эрхтэй хүмүүс. Хайр дууссан гэдэг нь хайр байгаагүй гэсэн үг биш юм шүү дээ.

15. Илүү томыг эсвэл илүү том болохыг хүссэн хүслээ хая. Өнөөдөр та өөрийнхөө чадлаар бүгдийг хийсэн, энэ л хангалттай.

16. Бүгдийг урьдчилж мэдэх хүслээ орхи. Өөрийн замаар зөв явбал та бүгдийг мэдэх болно.

17. Мөнгөний асуудлыг орхи. Өрнөөс салах төлөвлөгөө зохио, санхүүгийн байдлаа сайжруулахад анхаарлаа төвлөрүүл.

18. Хүнийг аврах эсвэл өөрчлөх хүслээ хая. Хүн болгон өөрийн гэсэн хувь тавилантай. Таны хийж чадах зүйл гэвэл – өөр дээрээ ажиллах, бусдын замыг заах огт хэрэггүй.

19. Хүн болгоноос сайшаалын үг сонсохын тулд хичээхээ боль. Та байгаагаараа л гайхамшиг.

20. Өөрөө өөрийгөө үзэн ядахаа боль. Та бол – таны бие галбир, жинлүүр дээрх тоо биш. Өөрийгөө хэн бэ гэдгийг санаж яв, дэлхий таныг байгаагаар чинь л хүлээж авна гэдгийг бүү март.

Өөрийгөө үнэл.

63
БахархмаарБахархмаар
16
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/11/22 at 17:45

    хөөрхөн зөвөлгөөг хүлээж авлаа

  2. Зочин

    2017/11/22 at 23:08

    huurhun

  3. Isidore Reed

    Isidore Reed

    2017/11/23 at 01:25

    Za

  4. Temvvjin Temka

    Temvvjin Temka

    2017/11/23 at 09:42

    с.с хийгээд өгөөч манайхаан

  5. Зочин

    2018/12/26 at 20:13

    Энэ реклам нь зөвлөгөө унших боломж өгөхгүй юмаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *