Хамт ажиллагсад дунд байх хамгийн ядаргаатай 12 төрлийн хүмүүс

1

Оффис бол өөр хоорондоо нийцдэггүй төрөл бүрийн зан араншинтай хүмүүс хоорондоо таарч болох жижигхэн ертөнц юм. Дараах мэдээлэлд оффис бүрт нийтлэг тохиолддог төрөл бүрийн зан төлвийн хүмүүсийг оруулсан юм. Танай хамт олон дунд эдгээр хүмүүс байдаг уу? эсвэл магадгүй… та дараах тодорхойлолтуудыг уншаад өөрийгөө ч олж мэдэж магадгүй юм.

Хүнд хүрэх дуртай нэгэн

Энэ төрлийн хүмүүс яагаад ч юм ямар ч тохиолдолд гараа тайван байлгадаггүй хүмүүс юм. Жишээ нь тэр мэндлэхдээ таны нурууг илэх эсвэл мөрийг чинь барьдаг. Гэхдээ нөхөрсөг ажилтан болон хүнд хүрэх дуртай хүмүүсийн хооронд асар том ялгаа бий.

Нөхөрсөг ажилтан холоос зүгээр л “сайн уу?” гэж хэлнэ, мөн шаардлагатай нөхцөлд л тэд хүрэх болно. Хүнд хүрэх дуртай нэгэн хувийн орон зай гэж юу болохыг огт мэдэхгүй, яг л түүнд ярилцаж буй хүнийхээ үнэрийг мэдрэх хэрэгтэй байгаа мэт сэтгэгдэл бусдад төрүүлдэг.

Хамт ажиллагсад дунд байх хамгийн ядаргаатай 12 төрлийн хүмүүс 12

Муухай үнэртэй нэгэн

Энэ муухай үнэр хаанаас үнэртээд байгааг та таах гэж оролдоно. Энэ таны хамтран ажилладаг нөхрөөс үнэртэж байна. Эвгүй үнэр үнэртүүлэх хүнтэй нэг өрөөнд байх хэцүү байдаг шүү. Харин энэ асуудлыг бусад хүмүүс сонирхож эхлэхэд хурдхан арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн бодол төрнө. Энэ асуудал тэр хүнд хэцүү байхаас гадна танд ч мөн адил эвгүй байна. Аймшигтай байдаггүй гэж үү?

Хамт ажиллагсад дунд байх хамгийн ядаргаатай 12 төрлийн хүмүүс 1

Туршлагатай ахмад

Хүндэт ахмад насны ажилчидаа, залуу мэргэжилтнүүдийнхээ зөвлөгөөг авч байгаачээ! Мөн бид таниас хэрэггүй зөвлөгөө авахыг хүсэхгүй байна!

Хамт ажиллагсад дунд байх хамгийн ядаргаатай 12 төрлийн хүмүүс 2

Донжуан

Ажлын байран дээрх хайр дурлалын асуудал үргэлж асуудал үүсгэж байдаг. Хүмүүс ихэвчлэн гэр бүлийн асуудалтай бол ажил дээрх дурлалыг эхлүүлдэг. Ажил дээр бие биетэйгээ ярилцах боломж илүү их байдаг учир тэдэнд энэ нь илүү тухтай санагддаг. Харамсалтай нь ажил дээр үргэлж шинэхэн роман үүсгэдэг донжуан эцэст нь хүн бүрийн доог тохуу болж дуусна. Үүнээс гадна “энхрийлж таалах” нь бусад ажилчдад үнэхээр ядаргаатай санагддаг.

Хамт ажиллагсад дунд байх хамгийн ядаргаатай 12 төрлийн хүмүүс 3

Ховч нэгэн

Ажлын байрны хов сонирхолтой мөн хөгжилтэй байдаг шүү дээ. Хэн хэнтэй унтдаг? Хэн тушаал дэвшиж чадаагүй? Хэн хэнийгээ чадсан? Өдөржин сонсоод ч барахгүй их хов ажил дээр яригддаг шүү дээ. Ховч хүмүүст хүн бүр дургүй байдаг. Ийм ажилтан нэг хэсгээс нөгөө хэсэг рүү өөрийн “шинэ” ховоо хүмүүст тарааж явдаг. Өөрөө ажиллахгүй байж бусдад саад болоод л. Энэ ч ядаргаатай байдаг шүү.

Хамт ажиллагсад дунд байх хамгийн ядаргаатай 12 төрлийн хүмүүс 4

Идэвхитэй нэгэн

Энэ ажилтан үргэлж сэтгэл хангалуун, аз жаргалтай харагддаг. Магадгүй та яг ийм хүн нэгийг мэдэх байх. Энэ байдал нь танд үнэхээр, бүр үнэхээр ядаргаатай санагддаг. Хүндэт идэвхитэй нэгэн минь! Бид таныг аз жаргалтай байж, амьдралыг үнэлж, ажилдаа идэвхитэй байж, хажуугаар нь хүмүүсийг баярлуулах гэж хичээдгийг ойлгож байна аа. Гэхдээ одоо больж үз л дээ. Хэнд ч олны өмнө тайлан тавих чинь таалагддаггүй. Хангалттай, одоо үнэхээр тэвчихэд хэцүү байна.

Хамт ажиллагсад дунд байх хамгийн ядаргаатай 12 төрлийн хүмүүс 5

Байнга хоцрогч нэгэн

Ажилдаа хоцордог хүнд ихэвчлэн эвгүй мэдрэмж төрдөг. Харин байнга хоцордог хүн юу ч болоогүй юм шиг, өөртөө итгэлтэйгээр яг л ийм байх ёстой мэт орж ирдэг. Сонирхолтой нь ингэх тоолонд түүнд аз таардаг. Хэрэв жирийн ажилтан хоцрох юм бол даргын нүдэнд заавал өртөнө.

Хамт ажиллагсад дунд байх хамгийн ядаргаатай 12 төрлийн хүмүүс 6

Биеэ тоосон нэгэн

Ямар ч оффист утгагүй онигоо ярьж, садар самуунтай бичлэг үзүүлдэг нэгэн заавал тааралддаг. Түүний “алдар”-ыг хуваалцахгүйн тулд тэдэнтэй харьцахгүй байх гэж хичээгээрэй.

Хамт ажиллагсад дунд байх хамгийн ядаргаатай 12 төрлийн хүмүүс 7

Зүгээр суугч нэгэн

Хоол идэх, амрах ч завгүй, үстэй толгойноос их ажилтай байхад хажууд чинь ажилгүй хүн баяр баясгалантай алхаад байна уу? Түүнийг ямар ч хийх ажилгүй байгааг хэн ч анзаарахгүй байгаа юм байх даа? Түүнийг яагаад хэн ч барьж авдаггүй юм бол? Ингэхэд тэр ер нь ямар ажил хийдэг юм бол? Хэрэв би түүн шиг ажилгүй явбал дарга яах байсан бол? гэж гайхаж л байсан биз дээ? Хамгийн харамсалтай нь энэ ажилгүй нөхөр эцэст нь шударга бусаар албан тушаалаа дээшлүүлдэг.

Хамт ажиллагсад дунд байх хамгийн ядаргаатай 12 төрлийн хүмүүс 8

Чалчаа нэгэн

Гуйя, түүнийг дуугүй болгоод өгөөч! Та үүнийг зогсолтгүй чалчдаг хамтран ажилладаг нэгэнд хэр их хэлэхийг хүсдэг вэ? Тэд үргэлж л хэрэггүй зүйл чалчдаг: өчигдөр идсэн оройн хоолны тухай, амралтын өдөр хийх төлөвлөгөөний тухай, толгойд орж ирсэн утгагүй санаагаа гээд л дуусашгүй их шүү. Их зүйл ярьдаг хүмүүсээ, гуйж байна, ойлгох гэж хичээгээрэй, заримдаа бид ширээнийхээ ард зүгээр л дуугүй суухыг хүсдэг юм шүү!

Хамт ажиллагсад дунд байх хамгийн ядаргаатай 12 төрлийн хүмүүс 9

Хоол хулгайлагч

Хоолны хулгай гэдэг бол хэзээ ч тайлагдашгүй нууц юм. Ийм зүйл дургүй хүргэхээс илүү биднийг гайхашруулдаг. Эцсийн эцэст хулгайлагдсан хоол амттай байна гэсэн баталгаа хаана байгаа юм?

Хамт ажиллагсад дунд байх хамгийн ядаргаатай 12 төрлийн хүмүүс 11

Мөнхийн сэтгэл хангалуун бус нэгэн

Мэдээж хамгийн ядаргаатай хүн бол бүх зүйлд гомдоллодог хүн юм. Шалтгаан байгаа л юм чинь ноцтой үгүй нь хамаагүй. Та ийм хүнийг яаж таних вэ гэвэл тэд яриан дунд гэнэт таалагдахгүй зүйлээ олж сонсоод тэрнийхээ талаар ярьсаар л байх болно. Гомдоллогч ганцхан үгээр л ажлын уулзалт, үдэшлэг, оройн хоолыг нурааж чадна.

Хамт ажиллагсад дунд байх хамгийн ядаргаатай 12 төрлийн хүмүүс 10

5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/18 at 20:21

    Сэтгэгдэл iim humuustei zunduu taarj blaa*

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *