Apple корпорацийн шинэ төхөөрөмж iPad 3 Дэлхий даяар зэгсэн шуугиан тарьж байна [43 зураг]

0

Өнгөрөгч баасан гаригт Apple корпораци iPad төхөөрөмжийнхөө хамгийн сүүлийн хувилбар болох iPad 3 төхөөрөмжийг худалдаанд гаргасан. 2010 оны 4-р сард анх хэрэглэгчдэд хүрч байсан iPad таблет компьютерын эзэмшигч болсон олон хүн энэ өдрийг тэсгэл алдан хүлээж байсан гэхэд хилсдэхгүй. 9.7 инч, 2048×1536 пикселийн нягтаршил бүхий retina дэлгэц, 5 мегапикселийн камераар тоноглогдсон шинэ iPad-ын хамгийн анхны эзэмшигчид нь Австрали, Канад, Франц, Герман, Гонконг, Япон, Пуэрто Рико, Сингапур, Швейцарь, Нэгдсэн Вант улс, АНУ, Виржин Айлендс зэрэг улс орнуудын оршин суугчид байлаа.

Энэ зэрэгцээ дуулгахад iPad таблетын шинэ төхөөрөмж худалдаанд гарсан анхны өдөр энэхүү төхөөрөмжийн гурав дахь үеийн jailbreak-ийг хакерууд хэрэгжүүлсэн байна. Хамгийн анхны төхөөрөмжийг эвдэх ажиллагааг амжилттай явуулснаа хакер MuscleNerd илтгэсэн ба тэрээр өөрийн микроблогтоо iPad-ыг эвдсэнээ баталгаажуулсан скриншот тавьж байжээ.

iPad-ыг эвдсэн дараагийн мэдээг Twitter-т германы программист Штефан Эссер тавьсан бөгөөд тэрээр “уягдаагүй жейлбрик” (untethered jaibreak) буюу эвдэгдсэн iPad дахин ачаалсны дараа компьютерт холбогдолгүйгээр үндсэн үзүүлэлтээ хадгалдаг жэйлбрик хийсэн байна. Эссэр таблетыг эвдсэн тухайгаа видеогоор үзүүлж байв. Мөн Grant Paul, Paul Griffin нарын хакерууд хамтран шинэ таблетыг эвдэж чадсан байна. Харин тэд эвдсэн аргаа огтхон ч дурдаагүй байгаа билээ.2012 оны 3-р сарын 16-ны өдөр АНУ тэргүүтэй бусад есөн оронд iPad төхөөрөмжийн гурав дахь үеийн худалдаа эхэлсэн. Манхэттэн дахь дэлгүүрийн ажилтан шинэ iPad төхөөрөмжүүдийг барьж байна. (EDUARDO MUNOZ / REUTERS)

Уламжлал ёсоор Apple-ын жижиглэн худалдааны дэлгүүр орон нутгийн цагаар өглөөний 8 цагт хаалгаа нээжээ. Манхэттэн дахь дэлгүүрийн ажилтан шинэ iPad-ыг худалдан авагчаас мөнгийг авч байна. (EDUARDO MUNOZ / REUTERS)

Нью Йоркын Манхэттэн дүүргийн төвд байх дэлгүүрт ажилтан шинэ iPad төхөөрөмжүүдийг ачсан тэргэнцэрийг түрж байна. (EDUARDO MUNOZ / REUTERS)

Шинэ iPad-ын худалдаа АНУ, Нэгдсэн Вант улс, Япон, Канад, Франц, Герман, Гонконг, Сингапур, Швейцарь, Пуэрто Рико, Виржин Айлэндс зэрэг улсуудад эхэлсэн. Нью Йоркын Манхэттэн дүүрэг дэх дэлгүүрт шинэ iPad-д дугаарлан зогсоо худалдан авагчид. (EDUARDO MUNOZ / REUTERS)

Мурат Омаров гэгч Казакстан эр Гонконгийн дэлгүүрт “Надад шинэ iPad-ыг зараач” гэсэн бичиг бүхий iPad барин зогсож байна. (TYRONE SIU / REUTERS)

Гонконгийн Apple Store-оос шинэ iPad худалдан авсан үйлчлүүлэгчийг дэлгүүрийн худалдагч нар алга ташин угтаж байна. (TYRONE SIU / REUTERS)

Шинэ төхөөрөмжийн дэлгэцний гол давуу тал нь 2048×1536 пикселийн нягтаршилтай болсон явдал бөгөөд энэ нь өмнөх хоёр үеэс дөрөв дахин илүү болсон гэсэн үг юм. Гонконгийн Apple Storе-д урьдчилсан захиалга өгсөн эмэгтэй шинэ iPad-аа авч байна. (TYRONE SIU / REUTERS)

Apple-ын шинэ төхөөрөмж нэрний хувьд тоон индексээ гээчихсэн мэт хаа сайгүй зүгээр л шинэ iPad хэмээн нэрлэгдэж байгаа юм. Гонконгийн Apple Store-д урьдчилсан захиалга өгсөн залуу дугаарлан зогсож байна. (TYRONE SIU / REUTERS)

“Оочероо зарна” гэсэн бичиг харагдаж байна. (ANDREW KELLY / REUTERS)

Reuters агентлагийн мэдээлж байгаагаар шинэ iPad-ын Дэлхийн хамгийн анхны худалдан авагч нь 34 настай Дэвид Тарасенко гэгч Австрали залуу байсан ба тэрээр шинэ iPad-ыг Австралийн цахилгаан холбооны Телстра компаниас худалдан авсан байна. Сиднейн дэлгүүрийн менежерээс анхны iPad3-ыг худалдан авсан Тарасенко зураг дээр харагдаж байна. (TIM WIMBORNE / REUTERS)

Дэлгүүрийн гадаа шинэ iPad таблет компьютерыг худалдан авахаар дугаарлан зогсоо хүмүүс. (KIM KYUNG-HOON/REUTERS)

Токиод шинэ iPad-ын худалдаа баяр хөөрийн дуу болон алга ташилтаар эхэллээ. (KIM KYUNG-HOON/REUTERS)

Токиогийн дэлгүүрээс удаан хүлээсэн таблет компьютероо худалдан авсандаа баярлан хөөрч буй худалдан авагч. (KIM KYUNG-HOON/REUTERS)

Австралийн Сидней хотын Apple Store-ын гадаа шинэ iPad-д дугаарлаж байгаа хүмүүс. (TIM WIMBORNE / REUTERS)

Сингапурын дэлгүүрийн гол хаалганы дотор худалдаа эхлэхийг хүлээн зогсож буй худалдан авагчид. (TIM CHONG / REUTERS)

Хэдийгээр одоогийн байдлаар Apple таблет компьютерын зах зээлд ноёрхож байгаа ч жилийн эцэс гэхэд энэ салбарт тэргүүлэгчийн төлөөх тэмцэл хурцдаж магадгүй болоод байгаа юм. Учир нь Microsoft компаний гаргахаар зэхэж байгаа Windows 8 үйлдлийн систем нь таблетууд дээр ажиллах боломжтой байгаад оршиж байгаа ажээ. (MARK BLINCH / REUTERS)

Австралийн Сиднейн Apple Store дэлгүүрийн гадаа шинэ iPad-д дугаарлаж буй хүмүүс. (TIM WIMBORNE / REUTERS)

Шинэ iPad нь 5 мегапикселийн камертайгаар бүтээгдсэн. Мөн 4G сүлжээнд ажиллана. Гар утаснуудын сүлжээнд ч ажиллах шинэ iPad-ыг бусад төхөөрөмжүүд рүү утасгүй интернэт цацах хөдөлгөөнт hotspot болгон ашиглаж ч болох юм. (TIM WIMBORNE / REUTERS)

9.4 мм-ийн зузаантай болсон нь iPad-ын өмнөх хувилбараас 0.6 мм-ээр зузаан болсон байна. (DAVID MCNEW / REUTERS)

Германы Мюних хотын Apple-ын дэлгүүрийн ойролцоох гудамжинд шинэ iPad-ын худалдаа эхлэхийг хүлээж буй хүмүүс. (MICHAELA REHLE / REUTERS)

Германы Мюних хотын дэлгүүр рүү шинэ iPad-ын анхны худалдан авагчдын нэг орж байна. (MICHAELA REHLE / REUTERS)

Германы Берлин хотын дэлгүүрт Apple корпорациас гаргасан таблет компьютерын хамгийн сүүлийн загварын худалдан авсан эр шинэ iPad-аа өргөн харуулж байна. (THOMAS PETER / REUTERS)

Германы Берлин дэх дэлгүүрт шинэ таблет компьютер iPad-ын худалдаа эхлэхийг хүлээж байгаа хүмүүс дугаарлан зогсож байна. (THOMAS PETER / REUTERS)

Германы Берлин дэх дэлгүүрт шинэ таблет компьютер iPad-ын худалдаа эхлэхийг хүлээж байгаа хүмүүс дугаарлан зогсож байна. (THOMAS PETER / REUTERS)

АНУ-д 16 гегабайтын санах ой бүхий үндсэн загварын үнэ 500 долларын үнэтэй байгаа ба 64 гегабайтын санах ойтой, 4G холболттой хамгийн үнэтэй iPad 829 доллараар үнэлэгдэж байгаа аж. (TOBY MELVILLE / REUTERS)

Шинэ iPad төхөөрөмжийг олон нийт зах зээл дээр хүлээж авсан эхний өдөр хакерууд jailbreak-ыг хэрэгжүүлчихсэн байлаа. (TOBY MELVILLE / REUTERS)

Лондонгийн төвд байх Ковент цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо шинэ iPad-ыг худалдан авахаар хүлээж буй хүмүүс. (TOBY MELVILLE / REUTERS)

Лос Анжелест шинэ iPad-ын худалдаа эхэлснээс хоёр цаг хагасын дараах байдал. (TOBY MELVILLE / REUTERS)

Нью Йоркод шинэ iPad-д дугаарлаж байгаа хүмүүс. (TOBY MELVILLE / REUTERS)

Шинэ iPad дөнгөж худалдаалагдаж эхлэхтэй зэрэгцэн сэтгэл дундуур байгаа анхны хэрэглэгчид ч гарч ирсэн бөгөөд гомдлын олонх нь шинэ төхөөрөмжийн халалттай холбоотой байжээ. Энэ зурагт Нью Йоркын Apple-ын дэлгүүрүүдийн нэгэнд “Дугаараа зарна” гэсэн бичиг тавьсан нь харагдаж байна. (TOBY MELVILLE / REUTERS)

Бусад iOS төхөөрөмжүүдийн адил шинэ iPad нь хөргөлтийн төгс системтэй болж чадаагүй байна. Халалтын асуудал тус төхөөрөмжийн өмнөх хоёр үед ч тулгарч байсан ба илүү хүчирхэг батерейтэй болсон шинэ төхөөрөмжийн энэ асуудал олон хүнийг сэтгэл гонсгор үлдэхэд хүргэж байгаа ажээ. Германы Мюних хотод шинэ төхөөрөмжийн худалдаа эхлэхийг хүлээж байгаа хүлээж буй хүмүүс. (MICHAELA REHLE / REUTERS)

Шинэ таблетын зарим эзэмшигчид нарны шууд гэрэлд тавьсан шинэ iPad халалтын улмаас автоматаар унтарч байгаа тухай мэдэгдсэн байна. Хэрэглэгчдийн нэгнийх нь хэлснээр тэрээр өдөрт дөрвөн удаа төхөөрөмжийнхөө хэрэглээг хязгаарлаж байгаа гэсэн байна. Халалтын тухайд төхөөрөмж ажиллахаа зогсоож, хөргөх хэрэгтэй болсныг мэдэгддэг аж. Зурагт Хятадын Шанхай хотын төвд байх дэлгүүрийн Apple-ын логоны наана зогсоод шинэ iPad-аа үзэж байгаа хүн харагдаж байна. (ALY SONG / REUTERS)

Нью Йоркын 5-р өргөн чөлөөн дэх дэлгүүрт шинэ iPad-ыг худалдаалж эхлэхээс өмнө Apple Store-ын гадаа зогсож буй жагсагчид. (SHANNON STAPLETON / REUTERS)

Вашингтон дахь Apple Store-ын ойролцоо лоозон барин зогсож буй хөдөлгөөний гишүүд. (GARY CAMERON / REUTERS)

Вашингтон хотод дараалалд зогсож буй худалдан авагчдыг хөгжөөж байгаа Apple Storе-ын ажилтнууд. (GARY CAMERON / REUTERS)

Нью Йоркын 5-р өргөн чөлөөний Apple Store-т шинэ iPad-ын худалдаанд дугаарлан зогсож байгаа хүмүүс. (SHANNON STAPLETON / REUTERS)

Сан Францискогийн Apple-ын дэлгүүрт үйлчлүүлэгчдээ хүлээн зогсож буй ажилтан. (ROBERT GALBRAITH / REUTERS)

Лос Анжелесын гудамжнаа Apple корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг Steve Wozniak Apple технологийн бусад фенүүдийн хамт iPad таблетын гурав дахь үеийн төхөөрөмжинд дугаарлан зогсчээ. (AVID MCNEW / REUTERS)

Wozniak тэнд байсан хүмүүст гарын үсгээ өгч байна. (AVID MCNEW / REUTERS)

iPad-ын анхны үе 2010 онд гарсан бөгөөд анхлан худалдаанд гарсан цагаасаа хойш тус төхөөрөмж 55 сая гаруй хувь худалдан борлуулагджээ. (AVID MCNEW / REUTERS)

Apple корпораци Дэлхийн таблет компьютерын зах зээлд 60 орчим хувийг эзэлдэг ба тус корпорацийн iPad төхөөрөмж нь энэ зах зээлийн тэргүүлэгч бүтээгдэхүүний байр сууринд тогтвортойгоор байрлаж байгаа юм. (ROBERT GALBRAITH / REUTERS)

Шинэ iPad-ыг худалдаанд гаргахын өмнөх өдөр компаний зүгээс шинэ iPad-ын үнэ 600 доллар хэмээн мэдэгдсэн байна. (ROBERT GALBRAITH / REUTERS)

Корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг Wozniak-ын гарын үсэг бүхий хайрцагтай төхөөрөмжийг худалдан авсан залуу баяр хөөрөөр дүүрэн байна. (AVID MCNEW / REUTERS)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/03/21 at 19:51

    aimar2 udahgvi minii gar deer irne

  2. Maru

    2012/03/21 at 20:50

    iphone bhad bolooshdee ipad-aar yadag bna aa. manai ajiliin garuud bugd zarna gej bga.

  3. Mongolhh

    2012/03/21 at 21:07

    энэ үнхээр дэвшил болсон юм шиг бганмаа

  4. eganzul

    2012/03/21 at 23:43

    het tuilshirnaa gej delhii dayara uheldhiin maa

  5. Gamer_Hack

    2012/03/21 at 23:49

    Ya ya cortex-quad processor galaxy s2 hereggui avlaa huleejiideg bj. Tehdee apple IOS gaitai bdiimaa Android udku garah bhaa!!! Androiddoo hairtaim.

  6. Зочин

    2012/03/22 at 06:47

    Ingeel apple neeh surhii PR hiichdeg bhgu yu

  7. sleven

    2012/03/22 at 10:09

    neh surhi medlegte humuus shg shaahin android shg hog haana bna aa sda apple urgelj number 1 delhiid hogiin samsung sony ene teriin llrin android pad garhad hen oochirloj odorjin shonjin huleej bsin ali ch llrin pad ni garaaad ipad apple iig guitsehgui law l oiriin heden jildee ylan guya android gj btgi hutsarai android bol maa ass urgeljin aldaa zaadag achaalaltai ajildag gatsaatai zuraglal enterig yriad ch yahaw hog l gj jinhen hog android sda. Hundetgen ysloson apple iin ulaan nogoon fan bla gj bayrlalaa hahaha

  8. Зочин

    2012/03/22 at 10:20

    unen shdee android shg hog haana bgan sda gj…bas l neg apple-n ulaan nogoon fen shaaas hahahahahaha

  9. BEK_KKK

    2012/03/22 at 11:14

    goyol yum

  10. Зочин

    2012/03/22 at 15:02

    hereglej medehgui yumnar zardag bhgiu yu apple bol delhid number one shde. hits zagwar ntr n busdaasaa urgelj l dawamgailj bdg shde ystoi l uhaalag hereglegchin songolt

  11. jerry-man

    2012/03/22 at 15:42

    pooo nice

  12. Aniraa_97

    2012/03/22 at 15:51

    IPHONE OOL HUGJUULNE BIZDEE IPAD 3 jig shig shaal blai ter sleven gesen humuus hudlaa medlegtei um shig zarailgaal bitgii tgej huuramch zan garagaaa tgeed neeh apple magtadgiin sda chini awch chadahgui um bjeej

  13. KeSSo

    2012/03/23 at 00:54

    Apple bol apple shv de… Ta nar bvteej chadaxgv bl zvger l chinii xvsseniig chin gargaj ogjagad bayrla…!!! xudlaa sonirxdoggv yum shig shaaxiimaa… vnende bol ta nart awax xvsel zondoo bgashde.. XUDLAA COMMENT dr OORSDOO XUDLAA SHAAXIIMAA.. GADAADAD XARIN CH INGEJ SVRTE NEELT XIIX N GOE BGAZDE MALUUDA. TA NAR YAJ MEDXEWDE SDA… SOYLIIN SHOOKUUD

  14. 6yM644

    2012/03/31 at 12:42

    Yooooooooooooo yuuuuuuuuuuuun goy ym be nadaa 1giig n ugchidgui ym bhdaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *