Хятадууд 69 долларын үнэтэй Nokia Lumia 1020-ын дуураймал хувилбарыг хийжээ

0

Хятадууд 69 долларын үнэтэй Nokia Lumia 1020-ын дуураймал хувилбарыг хийжээХятадууд хэзээнээс дуураймал, хуурамч бүтээгдэхүүнүүдээрээ алдартай. Тэд энэ удаад Нокиа /Nokia/ брэндийн Нокиа Люмия 1020 /Nokia Lumia 1020/ маркын ухаалаг гар утсыг хуулбарлахаар шийдсэн байна. Дуураймал гар утасны арын таган дээр 41 мегапиксел гэж бичихийг оролдохдоо MEGAPLXEL гэж бичсэн энэ гар утас 69 доллараар үнэлэгдэж байгаа аж. Андроид үйлдлийн систем дээр суурилсан энэхүү хуурамч бүтээгдэхүүн нь 1 гигагерцийн ARM Cortex A5 процессор, сим картны хоёр ховилтой ч 3G дэмждэггүй, 480х800 пикселийн 4 инчийн дэлгэц, 212 МВ санах ой, microSD картны ховил зэргээр тоноглогдсон байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *