Европын эрдэнэсэн чимэглэлт араг яснууд

0

Европын эрдэнэсэн чимэглэлт араг яснуудЧимэглэж гоёсон ястай шүтээн, шашны бүрэлдэхүүний түүхэн дэх тэргүүлэх зэргийн мэргэжилтэн, гэрэл зурагчин Паул Каудаунарис /Paul Koudounaris/ сүүлийн гурван жилийн хугацаанд Европ даяар ясны үлдэгдэлтэй агуй, булш, сүм хийдүүдээр хэсүүчилжээ. Ийнхүү аялахдаа тэрээр Христийн гэгээнтнүүдийн үлдэгдэл гэгддэг үнэт эрдэнэсээр чимэглэсэн араг яснуудын зургийг гэрэл зургийнхаа хальснаа буулгасан байна. Газар доорх оршуулгын газрын гэгээнтнүүд хэмээгддэг хэдэн зуун үнэт чулуу, хэдэн арван килограмм алт мөнгөөр чимэглэсэн энэхүү араг яснуудын зурагнууд ноён Каудаунарисын “Үхэгсдийн хаант улс” номонд орж байгаа юм. 1500-аад оны үеийн протестантуудын дахин сэргэлтийн үед сүйтгэгдсэн ариун шүтээнүүдийг сэргээхийг хүссэн Ватиканчуудын захиалгаар Герман, Австри, Швейцарь улсуудад байгуулсан сүм хийдүүд болон 16-р зууны үеийн Ромын газар доорх булшнуудаас ухан гаргаж авсан эдгээр яснуудыг Ромоос хайрцаглан савлаж, төв Европын янз бүрийн сүм хийдүүд рүү илгээдэг байсан ба тэнд гэлэнмаа нар үнэт чулуу шигтгэсэн алт мөнгөөр чимэглэдэг байжээ. Хойд насны энэхүү ариун баялаг нь Христийн сүм хийдүүдийн билэгдэл болдог байсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *