Дэлхийн өнцөг булан бүрд оршин байгаа уугуул ард иргэдийн зургийг авдаг гэрэл зурагчин Жимми Нельсон /Jimmy Nelson/ нь 1987 оноос гэрэл зурагчны карьераа хөөж эхэлсэн нэгэн. Тэрбээр таван тивээр аялж, одоо үгүй болоход ойртоод байгаа, цөөнх болсон нутгийн уугуул иргэд, овог аймгуудаар зочлон тэдний зургийг авсаар “Тэднийг үгүй болохоос өмнө” /Before They Pass Away/ нэртэй ер бусын фото зургийн цуглуулгыг бий болгож, үзэсгэлэнгээ гаргасан байна. Соёл иргэншлээс хол хөндий, овог аймгаар амьдарсаар байгаа ч амьдралын хэв маяг, тэр ч бүү хэл өөрсдөө ч устаж үгүй болоход тун ч ойрхон байгаа нутгийн уугуул иргэд, овог аймгуудыг алга болохоос нь өмнө харж, ойлгож, тэднийг санан дурсахад үзэгчдийг шахаж, нөлөө үзүүлсэн Жимми Нельсоны зорилго нь янз бүрийн овог аймгаар амьдрагч хүмүүсийн соёлын ялгааг харуулахад оршжээ. Нельсоны зургуудын дунд манай улсын казах, цаатан хүмүүсийн зураг бас багтсан байгаа нь бүр ч сонирхолтой аж.























































































Бахархмаар
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




Зочин
2013/11/07 at 21:36
odoo tegeed 15 saya huntei kazak ustah gj bga undesten uu…? Hervee ted tiim bol 2.8 saya Mongolchuud buur muhlin irmeg deer bgan bn l daa
Зочин
2013/12/21 at 18:34
Хөгшин Европчууд…
Зочин
2013/12/21 at 18:36
хамгийн ихээр зах зээлд орсон нь Танзаны Масайчууд. Тэд улаан нөмрөг нөмөрчихөөд, жад барьж, гэрээ тойроод л таниа 20 $ салгах хүмүүс
Зочин
2014/01/20 at 12:01
Какакуудыг яагаад оруулж байгаа юм бол доо. Бид яах юм бэ? Устах тухай зүүдэндээ ч оруулж үзээгүй бидний Монголчууд. Тэнэг юм уншдаггүй сэтгүүлчид.