
Д амин дэм буюу “нарны амин дэм” нь эрүүл мэндэд нэн хэрэгтэй. Уг амин дэм дутагдахад эрүүл мэндийн байдал муудаж өвчин тусах эрсдэл нэмэгддэг.
Д амин дэмийн дутагдал нь дараах таагүй шинж тэмдэг дагуулна:
- Сэтгэл санаагаар унах
- Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах
- Гэдэс ходоод цочрох
- Толгой манарах, мартамхай болох
- Үрэвсэлт өвчин тусах
- Яс, булчингаар өвдөх
- Архаг ядаргаа
- Цус багадалт
- Чихрийн шижин
- Батга гарах
- Жин нэмэгдэх
- Толгой эргэх
- Жирэмслэлт хүндрэлтэй явагдах
- Рахит
- Түгшүүр
Эдгээр шинж тэмдэг танд Д амин дэм дутагдаж байгааг илтгэх бөгөөд нөхцөл байдал хүндрэхээс өмнө тус амин дэмийн хэмжээг тэнцвэржүүлэх хэрэгтэйг илтгэнэ.
Дархлаа муудах
Д амин дэм нь дархлааг дэмждэг. Хэрвээ уг амин дэм дутагдвал халдварт өвчин зэрэг өөр бусад эрүүл мэндийн асуудлуудад өртөмтгий болно.
Нуруугаар өвдөх
Д амин дэм нь кальцийг биед шимэгдэхэд нөлөөлдөг, тиймээс яс, булчингийн эрүүл байдлыг хангаж өгдөг байна. Хэрвээ Д амин дэм дутагтвал нуруугаар байнга өвчин мэдрэгдэж эхэлдэг ажээ.
Байнга ядрах
Амин дэмийн дутагдал нь таныг сулбагар, хүчгүй болгоно. Эрч хүч шавхагдаж байгаа мэт мэдрэмж төрдөг.
Шимэгдэх үйл явц доголдоно
Д амин дэмийн хэмжээ буурахад бие махбодид нэн шаардлагатай өөр бусад шим тэжээлт бодис шимэгдэх явц алдагддаг. Үүний үр дагаварт өвчинд өртөмтгий болно.
Депресс
Нарны шууд тусгал болон Д амин дэмийн хэмжээ их байхад даавар чөлөөлөгдөх үйл явцыг идэвхжүүлдэг, өөрөөр хэлбэл сэтгэл санаа тайвширна. Жишээ нь, серотинины ялгаруулалт ихсэж депрессийг анагааж чадна.
Үс унана
Д амин дэмийн дутагдалтай олон хүмүүс үс унаж байна гэж сэтгэл санаагаар унадаг. Д амин дэм нь үнэхээр үсний эрүүл мэндийг дэмждэг ажээ.
Маш ихээр хөлөрнө
Биеийн хэм огцом нэмэгдэх эсвэл хэт их хөлрөхөд биеэс хорт бодис гадагшилдаг, гэхдээ энэ нь Д амин дэмийн дутагдалтай холбоотой байж болно.
Нарны гэрэл арьсанд нөлөөлөхөд Д амин дэм ялгарч эхэлдэг. Уг амин дэмийн дутагдал нь эрүүл мэндэд багагүй асуудал үүсгэнэ, тиймээс цаг тухайд нь нэн даруй дутагдлыг нөхөх хэрэгтэй. Аль болох наранд гарч байхыг хичээ. Ажлын эсвэл зочны өрөөнийхөө цонхыг нээж нарны гэрэлд байгаарай.
Мөн эмчид үзүүлж Д амин дэмийг нэмэлт хүнсээр авч болно.
Зарим нэг төрлийн хоол хүнс уг амин дэмийн агууламжтай байдаг – энэ төрлийн хоол хүнсийг аль болох түлхүү хэрэглэх хэрэгтэй. Үүнд: өндөгний шар, тослог загас, загасны тос, бяслаг болон Д амин дэмээр баяжуулсан хүнс – сүү, жүржийн шүүс зэрэг багтана.








Nyamaa Nyam
2018/05/14 at 10:29
Chuluuntsetseg Chuka
Золбоо Золко
2018/05/14 at 11:13
Э Э. Цацрал
Баяржаргал Чимэд
2018/05/14 at 12:31
D Amin dem dutagdaj bgaag tsusaaraa shinjluuleed baival D g hiilegdeg yum bna manai emneleguud hiij bna shu alivaa uvchinii suuri ni D dutagdsantai ih holbootoi gesen bi bas unen bna gej batalsan anhaarch uzeerei
Отгонбаатар Гэндэнсүрэн
2018/05/14 at 15:08
Battsetseg Batkhuyag
Shvree Shvree
2018/05/14 at 19:42
.
Oguu Dalai
2018/05/14 at 19:43
Buyantogtokh Ganbold
Deegii Bavuu
2018/05/14 at 20:26
Zaya Munkhzaya Tuul Kh
Жаамаа Бямбажав
2018/05/14 at 21:05
Б. Төгөлдөр
Анхаа Анхтуяа
2018/05/14 at 22:40
Battulga Buuwei