Халловены баярын гоёмсог дэгжин уруул будалтууд

0

Будалт гэдэг зүйл нь зөвхөн гоо заслын зүйл төдийгөөр хязгаарлагдахгүй нэгэн төрлийн урлаг болтлоо хөгжсөн. Испаний мейк-ап артист, гэрэл зурагчин Eva Senin Pernas нь нүүр будалтын урлаг тэр дундаа уруулын гоо сайхан, үзэмж төгөлдөр байдлыг бий болгохын төлөөнөө ажилладаг. Тэрээр Халловены баяраар өмсөх ямар ч хувцас өмсгөл дээр төгс тохирох гайхалтай бөгөөд аймшигтай уруул будалтыг хийдэг. Дашрамд дуулгахад энэ эмэгтэй гэрэл зураг, нүүр будалтын урлаг руу шилжихээсээ өмнө архитектурын чиглэлээр суралцсан авьяаслаг нэгэн юм байна.

Халловены баярын аймшигтай боловч гоёмсог дэгжин уруул будалтууд 1

Grease киног үзсэнээс хойш энэ зүйлийг хийх болсон түүнд киноны төгсгөлийн хэсэгт гардаг улаан, мөнгөлөг машин маш их таалагдсанаар тэрхүү өнгөөр уруулаа будахаар шийдсэн гэнэ. Гурван жил орчмын өмнөөс уруулан дээр урлагийн бүтээл бүтээх ажлаа эхлүүлсэн түүнийг өсвөр насны охин байх үед ээж нь Kevin Aucoin-ы “Making Faces” номыг бэлэглэсэн нь мейк-апын урлагт дурлахад нөлөөлжээ. Охин ээжийнхээ өгсөн номон дээрх бүх нүүр будалтыг хийхийг хүсэж байснаа тодхон санадаг байна.

Халловены баярын аймшигтай боловч гоёмсог дэгжин уруул будалтууд 2

Нүүр будалтын ажлаа хувийн төсөл хэлбэрээр эхлүүлсэн ч одоо өөрийн үйлчлүүлэгчидтэй мейк-ап артист болсон түүнд номны нүүр, үйл явдал, нүүр будалтын зар сурталчилгаа гэх мэт саналууд ихээр ирдэг. Мөн Eva Pernas хэлэхдээ “Би уруулаа хамгаалах гэж үргэлж уруулын бальзам хэрэглэдэг байсан. Дараа нь би жижигхэн мейк-апын бийр ашиглан өнгө гаргаж эхэлсэн бөгөөд зургаа зурахын тулд ихэвчлэн гель хэлбэрийн нүдний харандаа ашигладаг.” гэжээ.

Халловены баярын аймшигтай боловч гоёмсог дэгжин уруул будалтууд 3

Eva Pernas уруулын будалтанд 10-30 минут зарцуулдаг бол бүрэн нүүр будалтыг 30-45 минутанд хийдэг байна.

Халловены баярын аймшигтай боловч гоёмсог дэгжин уруул будалтууд 4 Халловены баярын аймшигтай боловч гоёмсог дэгжин уруул будалтууд 5 Халловены баярын аймшигтай боловч гоёмсог дэгжин уруул будалтууд 6 Халловены баярын аймшигтай боловч гоёмсог дэгжин уруул будалтууд 7 Халловены баярын аймшигтай боловч гоёмсог дэгжин уруул будалтууд 8 Халловены баярын аймшигтай боловч гоёмсог дэгжин уруул будалтууд 9 Халловены баярын аймшигтай боловч гоёмсог дэгжин уруул будалтууд 10 Халловены баярын аймшигтай боловч гоёмсог дэгжин уруул будалтууд 11 Халловены баярын аймшигтай боловч гоёмсог дэгжин уруул будалтууд 12 Халловены баярын аймшигтай боловч гоёмсог дэгжин уруул будалтууд 13 Халловены баярын аймшигтай боловч гоёмсог дэгжин уруул будалтууд 14

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *