Олон хүний эгдүүцлийг төрүүлдэг 14 зүйл, гэхдээ хэзээ нэгэн цагт моодноос гарч мартагдана гэж л найдахаас

0

Моод байнга л чиг хандлагыг бий болгож нийгмийн дунд алдаршдаг. Энэ чиг хандлага байнга өөрчлөгдөнө: урьд нь алдартай байсан зүйл одоо сонирхолгүй болох нь энүүхэнд. Үүнээс гадна, урьд нь алдартай байсан зүйл одоо тэнэгийн илрэл хэмээгдэнэ, хэдхэн хоногийн өмнө толгойтой болгон ашиглаж байсан миймийг өнөөдөр бүгд таг мартсан байх юм. Моод – нэг өдөр ирж, нөгөө өдөр бидний амьдралаас явах ажээ. Өнөөдөр амжилттай байгаа зүйл байнга тэр хэвээр үлдэнэ гэж үгүй. Тийм учраас хүмүүс интернэтэд хэдэн жилийн дараа бид бүгдийн дунд мартагдах эд зүйлсийн талаар хэлэлцжээ. Reddit-ийн хэрэглэгчид өөрсдийнхөө төсөөллийг зоригтойгоор дэвшүүлсэн байна.

Вэйп

Ийм юм уушиг руугаа оруулах дуртай хүмүүсийг үнэндээ ойлгохгүй юм. Бас эргэн тойрны хүмүүстээ ч төвөг удаад байх хэрэг байна уу даа?

 

Явуургүй пранк бичлэгүүд

Ямар нэгэн пранк буруугаар эргэвэл хүний эрүүл мэндэд сөргөөр ч нөлөөлж болзошгүй.

 

Уруул томсгох филлер

Өөрийн гоо сайхан хэзээ нэгэн цагт моод болно гэдэгтэй олон хүн санал нийлжээ.

 

Зөвхөн iPhone-той л болох хүсэл

Хүмүүс энэ утасны шинэ загвар гарлаа гэж шуугиж хошуурцгаадаг. Хүн болгон ам уралдаж ярьцаана. Энэ бүх шуугиан үнэндээ утгагүй санагддаг юм гэжээ.

 

Инстаграм

Сошиал сүлжээ нь аажимдаа өөрийнхөө бараа таваарыг сурталчлах талбар болж байна. Нэг бодлын сошиал сүлжээ биш дэлгүүр юм уу даа.

 

Залуус ардаа үсээ боож үсээ засуулна

Өсвөр насны хөвгүүдийн энэ төрлийн үсний засалт олон хүнд таалагдахгүй байна. Ялангуяа хоёр талаар нь үсийг нь хусаад дээгүүр нь жижигхэн сүүл үлдээх засалт. Тун удахгүй энэ моодноос гарах болтугай.

 

Инфльюнсерүүд

Хэзээ ч моодноос гарахгүй байх. Гэхдээ сошиалын олон хэрэглэгчид эдгээр хүмүүс өөрсдийгөө дэлхийн хамгийн хүчтэйд бүү тооцоосой гэж хүсэж байна.

 

Урт үзүүртэй хумс

Хиймэл, тэгээд ийм муухай хэлбэртэй хумс олон хүнд таалагддаггүй. Айдаг гэж хэлэхэд болно доо.

 

TikTok

Алдартай сошиал сүлжээнд ийм зүйл байрлуулж байсандаа хүмүүс ичих болно гэж ихэнх нь таамаглажээ.

 

Хэтэрхий өргөн хөмсөг

Байгалиасаа өтгөн, гоё хөмсөгтэй бол муу зүйл огт байхгүй. Гэтэл өнөөдрийн охид бүсгүйчүүд яаж байна? Нүд халтирмаар, муухай харагдуулдаг шүү.

 

Инстаграмын хэтэрхий их боловсруулж сайжруулсан гэрэл зураг

Хэтэрхий их зассан гэрэл зураг олон хүмүүст таалагддаггүй. Ялангуяа гоо сайхны  эсвэл нүүр арчилгааны бүтээгдэхүүн сурталчилж байгаа гэрэл зурагнууд.

 

Тав дахь цэгээ томруулах

Бүсгүйчүүд моодны араас хөөцөлдөж Ким Кардашьян шиг болохыг хичээдэг болжээ. Тэрээр өөрийгөө төрөлхийн том өгзөгтэй гээд байгаа юм. Харамсалтай нь олон охид, бүсгүйчүүд тийм өгзөгтэй болох гэж гоо сайхны мэс засал хийлгэх болжээ.

 

Гоо сайхны мэс засал

Гоо сайхны мэс засал ашиг тустай, жишээ нь хүн осол аваарт орлоо гэхэд түүний нүүр царайг нөхөн сэргээнэ. Даанч одоо цагт сошиал сүлжээний алдартай хүмүүстэй адилхан болохын тулд л илүү их хийлгэх болжээ. Үүнээс гадна маш их ботокс, төрөл бүрийн филлер шахуулж байна. Энэ төрлийн моод хурдан дуусаасай гэж хүсье.

 

Зөөврийн спикер

Залуучууд гадуур зөөврийн спикертэй зугаалж ойр орчмынхоо тав тухыг алдагдуулж байна. Гэртээ суугаад хөгжмөө сонсож байвал зүгээрсэн.

Уншигч таны хувьд дээрх зүйлсийн хувьд ямар үзэл бодолтой байдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

16
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ө. Батцэнгэл

    Ө. Батцэнгэл

    2022/09/28 at 18:43

    Энэ зүгээр хоромын админы үзэл бодол юм бишүүдээ хха

  2. Mendsaikhan Tumenbayar

    Mendsaikhan Tumenbayar

    2022/09/28 at 22:06

    Өгзгөө томруулсанаар өгзгөнд дуртай эрчүүдийг л татна шүү дээ бүх эрчүүд том өгзгөнд дуртай биш байхлдаа

  3. Зочин

    2022/09/28 at 22:51

    zarm bur arai dndne atarhad bga ymu hashen

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *