Германд 47 нас хүрсэн хүн бүр бүдүүн гэдсээ дурандуулах ёстой бөгөөд хэрвээ үүнээс татгалзвал цаашид бүдүүн гэдэстэй холбоотой ямар нэг асуудал гарахад өвчтөн өөрөө төлбөрөө төлдөг ажээ.
Америкт бас 45-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс жил болгон бүдүүн гэдсээ дурандуулах ёстой юм байна. Энэ аймшигтай гэмээр үйл ажиллагаа нь жил болгон хэдэн мянган нас баралтын шалтгаан болсон бүдүүн, нарийн гэдэсний хорт хавдрыг эрт оношлох зорилготой юм.
Тэгэхээр бүдүүн гэдсээ дурандуулах ёстой юу? Заавал!
Энэ удаа бүдүүн гэдсээ дурандуулахаас айх биш харин бодлогогүйгээр татгалзахаа болих хэрэгтэй гэдгийг тайлбарлая.
Бүдүүн гэдсээ дурандуулах уу?
Бид одоогоор Америк юм уу Германчууд шиг эрүүл мэнддээ анхаардаг болох болоогүй бололтой. Ямар нэгэн хоол боловсруулах эрхтэн шинжлүүлэх тухай, тэр тусмаа бүдүүн гэдэс дурандах тухай яриа гарахаар шоконд ордоггүй юмаа гэхэд битүүхэн айдаг билээ.
Гэтэл эмч нарын судалгаагаар иргэдийн 70% нь бүдүүн гэдэсний элдэв өвчнөөр өвчилдөг ба энэ талын хорт хавдрын өвчлөлт, түүнээс шалтгаалах нас баралт хамгийн их тоотой өвчнүүдийн нэг болжээ.
“Ээж маань 50 настай үедээ олон янзын өвчтэй байсан ба ходоод гэдэсний өвчин ч бас байлаа. Эмчид үзүүлж байгаагүй ба “гайгүй биз” гэж явсаар л…
Хэдэн жилийн дараа ээж маань гэв гэнэт маш их турж эхэлсэн ба гэдэс нь өвддөг болсон юм. Аргаа бараад эмчид үзүүлэхэд шулуун гэдэсний хорт хавдар гэсэн онош гарлаа. Хагалгаа хийлгээд бусад эмчилгээг хагас жилийн турш хийсэн боловч удалгүй 57 насандаа хорвоог орхисон юм” гэж нэгэн блогт бичсэн байна.
Энэ өвчнийг цаг тухайд нь оношилж чадвал эмчилгээний үр дүн 90% хүрч байгаа ба хэт авиа, рентген, томограф, лабораторийн шинжилгээ зэрэг нь бүдүүн гэдэсний хорт хавдрыг илрүүлэхэд тус болдог. Гэхдээ бүдүүн гэдэс дурандах нь мэс заслын бус аргаар хорт хавдрын явцыг шууд харж үнэлэх боломж олгодог юм.
Энэ ажиллагаа их зовиуртай, жижиг ч гэсэн гэмтэл учруулдаг мэт санагдавч бодит байдал дээрээ таны бодсон шиг тийм айхаар зүйл биш юм. Энэ дурандах ажил маань доорх байдлаар явагдана: Шулуун гэдэс рүү эндоскоп камер оруулах ба дэлгэц дээр бодит байдал хэд дахин томруулсан байдлаар харагддаг.
Ингэж эмч бүдүүн гэдэсний дотор хана, бусад онкологийн өвчин байгаа эсэхийг харж үзлэг хийдэг байна.
Дурандах явц маань бүтэн мэдээ алдуулах наркозын үйлчилгээтэй үед явагдах учир үзүүлж байгаа хүн юу ч мэдрэхгүй. Хэрвээ гэдэсний хананд ямар нэг жижиг ургацаг зэрэг зүйлс байвал тэр дор нь авна.
Дурандах үйл ажиллагааны дараа ямарваа нэг эвгүйтэх, өвдөх зүйл тохиолдох нь маш бага бөгөөд үргэлжлэх хугацаа нь 15 минут орчим байна.
Бүдүүн гэдэс дурандсаны дараа ямар нэг хоолны дэглэм барилгүй, хэвийн байдлаар хооллоно. Магадгүй гэдэс дүүрэх мэт санагдаж болох ч удахгүй зүгээр болдог билээ.
Ямар нэг өвчлөл илэрсэн тохиолдолд түүнд таарах эмчилгээ, эм бичиж өгөх, хоолны дэглэм сахих зэргийг эмч зөвлөнө. Ургамалын гаралтай хоол тэжээл бүхий хоолны дэглэм нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулан бүдүүн гэдэсний олон өвчинтэй тэмцэхэд тус болдог билээ.
Ямар нөхцөлд бүдүүн гэдэс дурандуулах хэрэгтэй вэ?
1. Доор дурдсан аюултай шинж илэрвэл: шулуун гэдэснээс цус гарах, хүндрэх тоо, хэмжээ өөрчлөгдөх, гэдэс дотор өвдөх, амархан ядрах, биеийн халуун системтэйгээр нэмэгддэг болох
2. Урьд өмнө ямар нэг ургацаг, ур ургаж байсан эсэх, тэр нь онколог өвчний эх үүсвэр болох боломжтой бол
3. Гэдэсний хана хэт нугаларах үед. Учир нь ийм үед нугаларсан газар өтгөн цуглаж хуралдан өвчлөл үүсэх магадлал өндөр болдог
4. Ходоодны шарх болон бусад өвчний шинж тэмдэг илрэх үед
5. Хамаатан садан, гэр бүлийнхэнд тань бүдүүн гэдэсний ургацаг, хавдар байсан бол
6. Гинекологийн мэс засалд орохын өмнө
Бүдүүн, нарийн гэдэсний хорт хавдраас сэргийлэхэд хоол хүнсний нөлөө
1. Давс болон өөх тосыг байж болох хамгийн бага хэмжээнд хэрэглэх
2. Өдөрт хангалттай хэмжээний шингэн уух
3. Хоол хүнс нь уураг, нүүрс ус, ашигтай тос зэргийг агуулах ба шинэ талх, итали паста, амтат төмс зэргийг идэхэд хорих зүйл байхгүй ба гол нь хэмжээг нь тааруулах юм.
4. Загас бол сайн чанарын тос, янз бүрийн витамины уурхай бөгөөд долоо хоногт ядаж нэг удаа загасны өдөр байлгах хэрэгтэй.
5. Хоолондоо шинэ ногоо, жимс ихээр хэрэглэ. Эдгээр нь элдэв витамин, эрдэс, антиоксидантаар баялаг билээ.
6. Ширхэглэг ихтэй хүнс их хэрэглэхийг хичээгээрэй. Энэ нь бүдүүн нарийн, гэдсэнд хорт хавдар үүсэхээс сэргийлэх нэг чухал хүчин зүйл юм.
7. Тамхи татах болон архи ихээр уух зэрэг муу зуршлаас сал.
Эцэст нь хэлэхэд хүн ямар нэг шинжилгээ, дурандахаас айдаг биш харин түүний дараа “ямар нэг юм олсон бол яана аа? “гэсэн бодлоосоо их айдаг. Элдэв дэмий бодлоо орхиж өөрийгөө урьдчилан сэргийлэн, ямар нэг өвчнийг цаг тухайд нь илрүүлбэл эмчлэхэд амархан гэдгийг санаж яваарай.

Adiyasvren Adiyasvren
2018/02/03 at 15:20
Haygaa igooch haana ochih be
Adiyasvren Adiyasvren
2018/02/03 at 15:20
Haygaa igooch haana ochih be
Adiyasvren Adiyasvren
2018/02/03 at 15:20
Haygaa igooch haana ochih be
Adiyasvren Adiyasvren
2018/02/03 at 15:20
Haygaa igooch haana ochih be
Oyuntsetseg Dashdorj
2018/02/03 at 15:29
Бүдүүн гэдэс дурандуулахад
1. Аймшигтай зүйл ерөөсөө ч байхгүй
2.Заавал наркозтой ч хийлгэх шаардагагүй юм байна лээ.

Jargal Bat
2018/02/03 at 16:03
Gargah zoriulaltiin yum ruu oruulahaar ih l hetsuu medremj turmuur sanagdah yum . Mashinaar bol UB iin gudamjaar ursgal suruul davhij bna geheer neg l aimaar kk. Uur arga hezee garah yum bol do.

Unuruu Unur
2018/02/03 at 16:25
Uu eruusuu uvdduggui yum bieesjdee ene duranduulah chini

Nansaa Dorj
2018/02/03 at 19:14
haana duranduulbal iluu sain ve helj uhuuch

Myangaa Myangaa
2018/02/03 at 21:04
Unuruu Unur haana bdag emleg ve
Myangaa Myangaa
2018/02/03 at 21:04
Unuruu Unur haana bdag emleg ve
Myangaa Myangaa
2018/02/03 at 21:04
Unuruu Unur haana bdag emleg ve
Myangaa Myangaa
2018/02/03 at 21:04
Unuruu Unur haana bdag emleg ve
Janjan Janjan
2018/02/03 at 21:31
Mongold hereggui bhoo bidnii amidraliin hev mayg uur

Tuul Tulka
2018/02/04 at 14:05
Ter tusmaa mongolchuud enuuger uhej bga shde !!!
Tuul Tulka
2018/02/04 at 14:05
Ter tusmaa mongolchuud enuuger uhej bga shde !!!
Tuul Tulka
2018/02/04 at 14:05
Ter tusmaa mongolchuud enuuger uhej bga shde !!!
Солонго
2018/02/04 at 21:23
Ээж маань энэ хавдраар өөд болсон. Би урьдчилан сэргийлэх зорилгоор дурандуулсан. Миний дурандуулсан эмнэлэгт 100.000 гэж байсан. 2 удаагийн туулгах эм нь багтаад. Урд оройноос нь эхлээд туулгаж гэдсээ цэвэрлэдэг.
Бараг 20 минут үргэлжилсэн байхаа. Дуран ороход жаахан өвдөлт юм шиг нэг эвгүй мэдрэмж төрдөг. Гэхдээ тийм ч аймаар биш.Туранхай хүмүүст жаахан өвддөг юм шиг байналээ. Сүүлийн үед энэ хавдар ихсэх хандлагатай байгаа гэсэн шүү. Ер нь өтгөн хатдаг, 00д удаан суудаг хүмүүс эртхэн эмчид үзүүлж байсан нь дээр гэж зөвлөмөөр байна. Заавал 40, 50 нас гэхгүй.