Таны харилцааг ямар ирээдүй хүлээж байгааг урьдчилан мэдэхэд туслах ганц асуулт

1

Статистик судалгаагаар хөгжингүй орнуудын гэр бүлийн 50% нь ямар нэг шалтгаанаар салдаг байна. Үүнд олон шалтгаан байж болно. Гэхдээ сэтгэл судлаач Нил Лавендерийн үзэж байгаагаар олон хос гэр бүлийн тухай буруу, хуурамч ойлголтоос болж харилцаагаа сүйтгэдэг байна. Энэ буруу, хуурамч ойлголтыг ганцхан асуулт ил тод болгож чадах билээ.

Энэ асуултанд хариулж үзээд яагаад энэ асуулт ийм их үр дүнтэй байдаг гэдгийг ойлгоорой. Төгсгөлд нь таныг нэгэн бонус хүлээж байгаа шүү. Түүнд аливаа харилцааг, аз жаргалтай болгож болох аргын тухай сэтгэл судлаачийн зөвлөгөөг хүргэх болно.

Танд болон таны хосод нэгэн зэрэг, төлөвлөөгүй амралтын өдөр гэнэт бий боллоо гэж бодъё. Та энэ өдрийг яаж өнгөрүүлэх байсан бэ гэдгээ хэдэн минут бодоорой. Дараа нь хариултын 3 хувилбараас таны бодсонтой хамгийн ойр нэг хариултыг сонгоно.

А. Бид хоёр цуг байх нь ойлгомжтой: Кинотеатр юм уу ресторан явна

 

Б. Аль аль нь хувийнхаа ажлыг амжуулах байх гэж бодож байна.

 

В. Би хосдоо зугаалах санал тавих боловч эцсийн дүндээ бид хоёр өдрийг хэрхэн өнгөрүүлэхээ хамтдаа шийднэ.

 

Үр дүнг нь хэрхэн тайлбарлах вэ?

  • A хувилбар. Та ихэнх тохиолдолд шийдвэрээ бие даан гаргах ба ингэхдээ хосдоо ямар нэг хариуцлага үүрүүлэхгүйг хичээнэ. Сонсоход сайхан л байна. Гэвч бодит байдал дээрээ та хосынхоо сонгох эрхийг хааж байгаа хэрэг. Үр дүнд нь та хоёрын хооронд маргаан гарч улмаар салах шалтгаан ч болж болно. Мэдээж таны хайртай хүн таны шийдвэрийг үг дуугүй дагахад бэлэн бол тийм зүйл тохиолдохгүй.

  • Б хувилбар. Энд хамгийн гол зүйл нь “бодож байна” гэсэн үг. Энэ нь та бүх асуудлыг хосынхоо өмнөөс шийдэх ба хосдоо үүнийг тулгахгүй, ердөө л түүний санаа бодлыг үл тоож байгаа хэрэг юм. Иймэрхүү хандлага нь бас л ихэнхдээ салах эх үндэс болдог. Мэдээж тэрхүү харамсалтай төгсгөл болоход өөр олон зүйл нөлөөлөх боловч цуг амьдарч байгаа хүнийхээ санаа бодлыг үл тооно гэдэг томоохон маргааны шалтгаан болох билээ.

  • В хувилбар. Хэрвээ та энэ хувилбарыг сонгосон бол танд баяр хүргэе. Энэ хамгийн эрүүл, зөв хариулт нь байсан билээ. Энэ нь та хостойгоо зөвлөлддөг, ганцаараа шийдэж, шийдвэрээ шууд тулгадаггүй гэсэн үг юм. Та санал зөрөлдөөн байна гэдгийг харж, түүнийгээ шийдэж сурах ба хамгийн гол нь таны хайртай хүн тийм нөхцөлд мөн л тань шиг хандах болно. Үр дүнд нь харилцаа тань бат бөх, аз жаргалтай байх билээ.

Энэ хэрхэн ажиллаж байна вэ?

Энэ богино тест нь хосуудад их тохиолдох, хамгийн том бэрхшээл болох эвлэршгүй ялгаатай байдлаар хандах гэсэн бэрхшээлийг ил тод харуулдаг байна.

Лавендерийн үзэж байгаагаар гэр бүлийн хамгийн том хуурмаг зүйл нь гэр бүлийг адилхан сонирхолтой, адил үзэл бодолтой хоёр хүний бат бөх харилцаа гэж ойлгодог явдал юм. Бодит байдал дээрээ гэр бүл нь эвлэршгүй ялгаанаас эхэлдэг байна. Тиймээс та насанд хүрсэн хүний хувьд таны хос өөрийн гэсэн бодол, сонирхолтой бас нэг хүн шүү гэдгийг үргэлж санаж байх ёстой юм.

Угаасаа та бүхэн өөр өөр генийн цуглуулга, өөр өөр гэрт өсөж, хүмүүжсэн, таны сонирхол өөр билээ. Энэ бүхэнтэй эвлэрч хосынхоо санаа бодлыг сонсож, анхаарч яваарай.

 

Бонус

Орчин үеийн ихэнх гэр бүл ажил, гэрийн ажил зэрэг зүйлд хамаг анхаарал цагаа зарцуулаад нэг нэгэндээ санаа тавих цаг бараг үгүй болж. Сарны дор болзон байдаг цаг нэгэнт улиран оджээ. Хэрвээ танд ч гэсэн ийм зүйл тохиолдож байгаа бол Лавендер танд харилцааны бүх зүйлийг шинэчлэх нэгэн аргыг санал болгож байна.

Үүний тулд та хосынхоо бүх л сайн талыг жагсаан бичих ба боломжтой үе болгонд магтаал хэлж бай. Гол нь таны үг үнэн зүрхнээсээ байх ёстой ба ямар нэг цээжилсэн, албадсан байж болохгүй.

Би чамд хайртай, мэтийн энгийн үг хэллэг хэрэгтэй ч энэ нь бага юм. Ялангуяа та хоёр хамтдаа удаан амьдарсан бол. Та энэ хүнийг юунаас нь болж хайрласан тухайгаа бод: гайхамшигтай, халдвартай инээмсэглэл, тайван мэдрэхүй, ямар нэг бэрхшээлийг дор нь шийдэх эрч хүч зэрэг юу ч байж болох ба энэ тухайгаа харилцан ярилц. Иймэрхүү яриа нь таны харилцааг шинэ, өөр сайн чиглэлд хөтлөх болно.

25
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

29 Сэтгэгдэл

  1. Ganbayar Dulguun

    Ganbayar Dulguun

    2018/02/03 at 12:40

    a

  2. Ganbayar Dulguun

    Ganbayar Dulguun

    2018/02/03 at 12:40

    a

  3. Ganbayar Dulguun

    Ganbayar Dulguun

    2018/02/03 at 12:40

    a

  4. Ganbayar Dulguun

    Ganbayar Dulguun

    2018/02/03 at 12:40

    a

  5. Ganbayar Dulguun

    Ganbayar Dulguun

    2018/02/03 at 12:40

    a

  6. Daagii Daagii

    Daagii Daagii

    2018/02/03 at 19:04

    a

  7. Daagii Daagii

    Daagii Daagii

    2018/02/03 at 19:04

    a

  8. Daagii Daagii

    Daagii Daagii

    2018/02/03 at 19:04

    a

  9. Daagii Daagii

    Daagii Daagii

    2018/02/03 at 19:04

    a

  10. Daagii Daagii

    Daagii Daagii

    2018/02/03 at 19:04

    a

  11. Н. Бат-Эрдэнэ

    Н. Бат-Эрдэнэ

    2018/02/03 at 22:39

    B

  12. Н. Бат-Эрдэнэ

    Н. Бат-Эрдэнэ

    2018/02/03 at 22:39

    B

  13. Н. Бат-Эрдэнэ

    Н. Бат-Эрдэнэ

    2018/02/03 at 22:39

    B

  14. Н. Бат-Эрдэнэ

    Н. Бат-Эрдэнэ

    2018/02/03 at 22:39

    B

  15. Н. Бат-Эрдэнэ

    Н. Бат-Эрдэнэ

    2018/02/03 at 22:39

    B

  16. Солонго Бб

    Солонго Бб

    2018/02/03 at 23:49

    Bat Baatka Ka uzde

  17. Солонго Бб

    Солонго Бб

    2018/02/03 at 23:49

    Bat Baatka Ka uzde

  18. Солонго Бб

    Солонго Бб

    2018/02/03 at 23:49

    Bat Baatka Ka uzde

  19. Солонго Бб

    Солонго Бб

    2018/02/03 at 23:49

    Bat Baatka Ka uzde

  20. Солонго Бб

    Солонго Бб

    2018/02/03 at 23:49

    Bat Baatka Ka uzde

  21. Т. Дэлгэрцэцэг

    Т. Дэлгэрцэцэг

    2018/02/04 at 04:54

    Unshij bolohku l bn shdeee shal demiii zvil oruulah ymaaa

  22. Т. Дэлгэрцэцэг

    Т. Дэлгэрцэцэг

    2018/02/04 at 04:54

    Unshij bolohku l bn shdeee shal demiii zvil oruulah ymaaa

  23. Т. Дэлгэрцэцэг

    Т. Дэлгэрцэцэг

    2018/02/04 at 04:54

    Unshij bolohku l bn shdeee shal demiii zvil oruulah ymaaa

  24. Т. Дэлгэрцэцэг

    Т. Дэлгэрцэцэг

    2018/02/04 at 04:54

    Unshij bolohku l bn shdeee shal demiii zvil oruulah ymaaa

  25. Улаан Сарнай

    Улаан Сарнай

    2018/02/04 at 15:52

    A

  26. Улаан Сарнай

    Улаан Сарнай

    2018/02/04 at 15:52

    A

  27. Улаан Сарнай

    Улаан Сарнай

    2018/02/04 at 15:52

    A

  28. Улаан Сарнай

    Улаан Сарнай

    2018/02/04 at 15:52

    A

  29. Намуун

    2018/02/14 at 22:42

    Яахав дажгүй ээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *