Арьс болон үсний гоо сайханд шар айраг гайхалтай сайн нөлөөлнө

2

Пиво буюу шар айраг бол дэлхий дээр хамгийн алдартай согтууруулах ундааны нэг билээ. Магадгүй хэрэглээгээрээ ус болон цайны дараа гуравт орох шингэн байж ч болзошгүй.

Сонирхолтой нь шар айраг нь таны арьс болон үсэнд ихээхэн ашигтай ба антиоксидант, аминхүчлээр баялаг энэ ундаа таны үс, арьсны сайхан байдлыг хадгалахад тустай нь нэгэнт тогтоогджээ. Мөн шар айргийг исгэгч нь В бүлгийн витаминууд, кали, төмөр, цинк, магнигаар баялаг учир арьсанд янз бүрийн ашигтай нөлөө үзүүлнэ.

Шар айрагны гайхамшигтай шинж чанар

1. Үсийг гялалзсан, эрүүл болгоно

Сул, муу үс нь амархан хугарч гэмтдэг бөгөөд харахад уйтгартай, үхээнц байдаг. Таны үс эрүүл, хүчтэй, сайхан байхад шар айраг тусална. Шар айраг нь сайн сэргээгч билээ.

2. Таны үсний байдал

Сайн үс нь торгомсог харагдах бөгөөд гэрт тань шар айраг байгаа бол үнэтэй ангижруулагч хэрэггүй. Шар айраг өөрөө сайн чанарын ангижруулагч билээ. Исгэгчид болон шар айрагт байх В витамин нь таны үсийг зөөлөн, гялалзсан болгоно

3. Буржгар үс

Шар айраг нь ангижруулагчийн үүрэг гүйцэтгэх ба таны үсний алдсан чийгийг нөхнө. Мөн таны үсийг илүү уян хатан болгох бөгөөд буржгар үсэнд хар болон алкохолгүй шар айраг хэрэглэнэ.

4. Арьс залуужуулах

Шар айраг дахь антикосидантууд нь арьсны эрт хөгшрөлийг зогсоож, чөлөөт радикалын муу нөлөөг эсэргүүцнэ. Мөн зарим витамин болон эрдсүүд нь арьс үрчийх зэрэг бусад хөгшрөлтийн шинж тэмдгийг алга болгодог.

1 хоолны халбага шар айраг, 1 өндөгний шар, 3-4 дусал бүйлсний тосыг хольж хутгана.

Нүүр болон хүзүүн дээрээ жигд түрхэн маск тавих ба хатаагаад дараа нь бүлээн усаар угаана. Арьсаа хатаагаад чийгшүүлэх тос түрхэнэ. Энэ маскыг долоо хоногтоо нэг удаа тавьж байх хэрэгтэй.

5. Арьсны үхэжсэн хэсгийг зайлуулна

Арьс чийгшүүлэх, эрт хөгшрөлтийн шинж тэмдгийг арилгахаас гадна арьсны үхэжсэн хэсгийг зайлуулахад шар айраг ашиглаж болно. Чухам ийм үхэжсэн хэсэг нь арьсыг жигд биш, уйтгартай харагдуулдаг билээ.

Шар айраг нь арьс цэвэрлэж залуужуулах үйлчилгээтэй бөгөөд шинэ эд эсийг төлжих нөхцөл бий болгодог нь арьс гялалзсан, эрүүл байх үндэс болно.

3 ширхэг гүзээлзгэнийг бяцалж нухаш болгоод 1-2 цайны халбага шар айраг нэмнэ. Энэ нухашаа нүүрэндээ түрхээд арьсандаа зөөлөн тойрог маягаар иллэг хийнэ. 15-20 минут байлгаад бүлээн усаар угаана.

6. Батгатай тэмцэх

Шар айраг нь тослогийн булчирхайг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд тустай. Шар айрагны хөөс нь бактерийн эсрэг үйлчилгээтэй ба энэ нь батга үүсгэгч бактерийг устгана.

Өндөгний шарыг хутгаж хөөсрүүлээд дээрээс нь нэг хоолны халбага шар айраг, зөгийн бал нэмнэ. Батга болон бусад өвчтэй хэсэгт хөвөнтэй саваагаар түрхэх бөгөөд 15 минутын дараа бүлээн усаар угааж хатаана. Өдөрт нэг удаа ингэх хэрэгтэй.

7. Хумсаа бэхжүүл

Урт, хүчтэй хумс нь гоо сайхан харагддаг бөгөөд ийм хумстай болохын тулд шар айраг хэрэглэх хэрэгтэй. Кремни хэмээх бэхжүүлэх бодис ихээр агуулдаг шар айраг нь нь хумс бэхжүүлдэг билээ.

1 хоолны халбага шар айраг, халуун оливийн тос, түүхий, шүүгээгүй алимны цууг сайтар холино. Хумсан дээрээ түрхээд 15-20 минут болох ба долоо хоногт 2-3 удаа давтана.

8
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Lhagvasuren Tsevelmaa

    Lhagvasuren Tsevelmaa

    2018/02/02 at 21:48

    Vg vnen newsiugeel graad irhiin tegeel hmag ym budaa

  2. Altaa Namhai

    Altaa Namhai

    2018/02/03 at 04:47

    Яаж унших вэ Гарахгүй юм.

  3. Зочин

    2018/02/04 at 20:04

    hamgiin sain arga: shar airgaa zadlaad nuurendeere asga (amand bagasaga orvol uuj bolno ) hahahhaha

  4. XopoM

    XopoM

    2018/02/06 at 10:39

    Сурталчилгааны дээр эсвэл доор хоосон зайд дарахад алга болох болно.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *