Гэрийн эзэгтэй нарын дуртай хоол болох төмсний зраз хийх жор

3

Зраз – литв, белорусь, орос, польш олон украины уламжлалт үндэсний хоол. Котлет эсвэл хачиртай махны ороомог маягтай. Түүхэн сурвалж бичгүүдээс харахад Польшийн эзэн хаан Владислав Ягелло энэ хоолонд маш дуртай нэгэн байжээ.

Ямартай ч татсан махтай төмсний зраз таны хоолны цэсэнд дээгүүр жагсах нь дамжиггүй.

© DepositPhotos

Төмсний ороомогны орц:

  • Дунд зэргийн 12 ш төмс
  • 2 өндөг
  • 1 сонгино
  • 5 х.х гурил
  • 1 лаврын навч
  • 1 ц.х давс

Махны хачирны орц:

  • 500 г татсан мах
  • 1 сонгино
  • Давс, перец – өөрийн хүслээр

Татсан махтай төмсний зраз

1. Төмсөө томхон хэрчээд бүрэн зөөлөртөл нь чанана. Давс хийхээ мартаж болохгүй.

© DepositPhotos

2. Төмсөө хөрөөгүй байхад нь нухаш болгоно.

© DepositPhotos

3. Сонгиноо арилгаж жижиг дөрвөлжин хэрчинэ.

© DepositPhotos

4. Ургамлын тосонд хэрчсэн сонгиноо шараад дээрээс нь татсан махаа нэмж сайтар хутгана. Давс, перецээр амтлаарай.

© DepositPhotos

5. Хөрсөн төмсний нухаш дээрээ өндөг, гурилаа хийж сайтар хутгана.

© DepositPhotos

6. Төмсний зуурмагаар дунд зэргийн бөмбөлөг бэлдэнэ. Бөмбөлгөө илдэнэ. Илдсэн төмсний зуурмагийн голд шарсан махаа халбагаараа хийнэ.

© DepositPhotos

7. Төмсний зуурмагийг болгоомжтой чимхээрэй, захуудыг нь сайтар нийлүүлнэ.

© DepositPhotos

8. Чимхсэний дараа хуурай гурилд өнхрүүлнэ. Хайруулын тавганд бага зэргийн ургамлын тос хийж халаана. Зразыг эхлээд нэг талаас нь шарж шаргал өнгөтэй болсны дараа нөгөө талыг нь мөн адил шарна.

© DepositPhotos

Татсан махтай төмсний зраз бэлэн боллоо. Өндөг, хулуу, тахианы махтай зраз турахад хамгийн шилдэг хоолны жагсаалтад ордог гэдгийг та мэдэх үү? Найз нараа амттай зразаар дайлаад сэтгэгдлээ коммент хэсгээр үлдээгээрэй.

26
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Davaajav Horolsuren

    Davaajav Horolsuren

    2019/02/27 at 15:56

    Batjargal Baterdene

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *