Ёс зүйгүй эмэгтэйчүүдийн эмч нарын зүй бус үйлдлүүд

0

Эмч нар гэдэг эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн алтан гартай хүмүүс байдаг. Тэр дундаа нарийн мэргэжлийн эмч нарын ачтай тустай үйлсийн тухай тоочоод баршгүй. Гэхдээ ‘Уулын мод урттай богинотой’ гэдэгчлэн олон хүний дунд сайн саарын аль аль нь байдаг нь хорвоогийн жам. Үйлчлүүлэгчийнхээ хувийн нууцыг хадгалах гэсэн ажил мэргэжлийн онцлогоо урвуугаар ашиглах, хүн ёсны харьцааг уландаа гишгэх зэрэг ёс зүй, зан суртахууны доголдолтой эмч нар ч байдаг аж. Хүн төрөлхтний үргэлжлэлийг тээж төрүүлэх эрхэм үүргийг хүлээсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалагч эмэгтэйчүүдийн эмч нарын дундаас итгэл эвдэж, сэтгэл ээдүүлсэн бузар санаатнуудын тухай итгэмээргүй түүхүүдийг уншигч танд хүргэж байна.

1. Арканзасын эмэгтэйчүүдийн эмч үйлчлүүлэгчдийнхээ нүцгэн зургийг авдаг байжээ.
Ёс зүйгүй эмэгтэйчүүдийн эмч нарын зүй бус үйлдлүүд 2
68 настай Паул Бектон нэгэн үйлчлүүлэгчдээ үзлэг хийж байх үедээ биеийнх нь нууц хэсгийн зургийг авсан хэргээр буруутгагдан баривчлагджээ. Тэрээр 2014 оны 4-р сарын 1-нд үйлчлүүлэгчийнхээ зөвшөөрөлгүйгээр бэлхүүснээс доошхи хэсэг болон өгзөгний зургийг авсан байсан байна. Арканзас мужийн цагдаагийн хэлтэс 4-р сарын 10-нд эмчийн гар утсан дээрх зургуудаар үндэслэн эмчийг баривчилсан ба гар утасны устгагдсан зургууд дотор эмнэлгийн өрөөнд үзлэг хийлгэж байгаа олон арван нүцгэн эмэгтэйчүүдийн зурагнууд байжээ. Мөн энэ гэмт хэргийн анх мэдээлсэн эмэгтэйн зураг ч байсан байна. Хэрвээ Бектон яллагдвал торны цаана 30 хүртэл жилээр суух юм байна.

2. Skype-аар эмэгтэйчүүдэд сексийн хүчирхийлэл хийсэн хуурамч эмэгтэйчүүдийн эмч
Ёс зүйгүй эмэгтэйчүүдийн эмч нарын зүй бус үйлдлүүд 3
Нэгэн Итали эр эмэгтэйчүүдийн эмчийн дүрээр жүжиглэн Skype-аар дамжуулан олон эмэгтэйчүүдэд сексийн хүчирхийлэл хийсэн хэргээр баривчлагджээ. Лабораторид байгаа эмчийн дүрээр жүжиглэж байсан эрийг 16 настай охин цагдаад мэдэгдсэнээр баривчлагдсан байна. Тэрээр Skype-аар үзлэг хийхийн тулд түүнийг өөртөө хүрэхийг хүссэн бөгөөд юу болоод байгаа ойлгосон охин яриагаа тасалж, цагдаа дууджээ. Цагдаа нар түүнийг аяган дээрх зургаар нь таньж баривчилсан байна.

3. Эмэгтэй үйлчлүүлэгчийнхээ бэлэг эрхтэн рүү суултуурын ус зайлуулах хоолой цэвэрлэгчийн саванд хийсэн химийн бодис шүршжээ.
Ёс зүйгүй эмэгтэйчүүдийн эмч нарын зүй бус үйлдлүүд 4
2013 оны 11-р сард Охайогийн нэгэн эмэгтэй эмч Жон Блекийг биеийнх нь нууц хэсэгт бохирын ус зайлуулах сувгийн цэвэрлэгчний саванд хийсэн химийн бодис цацсан гэж буруутгасан юм. Зөвхөн Лаура гэх нэрээр тодорхойлогдож байгаа уг эмэгтэй эмч Блекийн Акрон хот дахь эмнэлэгт ердийн үзлэг хийлгэхээр иржээ. Үзлэгийн үеэр эмч Блек цагаан цуу гэсэн шошготой савтай шингэнээс Лаурагийн бэлэг эрхтэн болон үтрээний суваг руу цацсан байна. Эмэгтэй тэр даруйд түлэгдэлтийн хүчтэй өвдөлтийг мэдэрчээ. Эмэгтэйн хариу үйлдлийг ажигласан эмч уусмалаас аяганд хийн хэлнийхээ үзүүрээр амталж үзэхэд мөн адил түлэгдэж эхэлсэн байна. Блек сандарч, буруу зүйл хийснээ хэлсэн бөгөөд түлэгдсэн хэсгийг гурван лонх салинаар угааж, өвчин намдааж мэдээ алдуулах тосыг эмэгтэйн бэлэг эрхтэн дотор бээлий өмсөөгүй гараараа түрхжээ. Шалгалтаар Блекийн цагаан цуу гэж бодсон зүйл нь хүний бие махбодийг ялзруулах чадалтай калийн хэт исэл байсан байна. Энэ явдлаас хэдэн цагийн дараа Блек Лаураг дуудаж, Акроны төв эмнэлэг рүү явахыг зөвлөжээ. Гэтэл тэндхийн эмч нар Лаурагийн савны хүзүүнд хуванцар савны бөглөө байгааг олж илрүүлсэн байна. Мөн Блек эмэгтэйн бие рүү шүршсэн шингэний pH түвшин аюул хүргэхээргүй буюу 7,5 түвшинд байсан гэж мэдүүлсэн ч түүний хэлснээс 12 дахин их буюу хүний бие махбодийг гэмтээх хэмжээний байсныг тогтоожээ. Лаура болон түүний нөхөр Блек эмч болон түүний ажилтнуудыг үйлчлүүлэгчдээ хайнга хандсан хэмээн Paragon Health Association-д хандсан ч тус байгууллага бүх баталгааг үгүйсгэсэн ч Блекийг винегар гэж андууран шүршсэн байна гэж хэлжээ. Лаура одоо үе үе цус алдаж, бэлгийн харьцаанд оролгүй удаж байгаа гэнэ. Мөн тэрээр өөрийгөө саваа авахуулах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

4. Үйлчлүүлэгчдээ аман секс хийсэн эмэгтэйчүүдийн эмч
Ёс зүйгүй эмэгтэйчүүдийн эмч нарын зүй бус үйлдлүүд 5
2013 онд хэд хэдэн үйлчлүүлэгч болон нэг ажилтан нь Нью Йоркын эмэгтэйчүүдийн эмч Роберт Хадденыг бэлгийн халдлага хийсэн хэмээн буруутгажээ. Нью Йоркын Пребистериан/Колумбиа эмнэлэгт үзлэг хийлгэхээр ирсэн өвчтнүүд түүнийг өөрсдөд нь аман секс хийсэн гэсэн байна. Хохирогчид хэлэхдээ эмнэлэгт очих үед эхлээд эмч сувилагчтайгаа мэргэжлийн хүний хувиар үзлэг хийдэг ч сувилагчтайгаа хамт явсны дараа эмч дахин эргэж ирээд үзлэгийн орон дээр хэвтсээр байгаа харагдах орчныг нь хөшгөөр халхалсан үйлчлүүлэгчид аман секс эсвэл ямар нэгэн хэм хэмжээнээс хэтэрсэн зүйл хийдэг гэжээ. 2012 оны 6-р сарын 29-нд сексийн халдлага хийсэн нь батлагдсан Хадденыг маргааш нь баривчилсан байна.

5. Үйлчлүүлэгчээ хүчирхийлсэн Чикагогийн эмч 18 жилийн ял авчээ.
Ёс зүйгүй эмэгтэйчүүдийн эмч нарын зүй бус үйлдлүүд 6
Чикагогийн эмэгтэйчүүдийн эмч Брюс Сильвестер Смит үйлчлүүлэгчээ хүчирхийлсэн хэргээр 18 жил шоронд суух ялаар шийтгүүлжээ. Тэрээр энэ зүй бус авирыг 2002 онд гаргасан ч 2010 оныг хүртэл баривчлагдаагүй байв. Эмэгтэй тэр даруйд цагдаад мэдэгдсэн ч Смитээс ДНК-ын шинжилгээ огт аваагүй байсан ба мөрдлөгийн явцад алдаа гарсан хэмээн прокурорууд хүлээн зөвшөөрсөн байна. Мөрдлөгийн явцад Смит харилцан тохиролцооны үндсэн дээр хийгдсэн гэж зүтгэж байсан ч бусад эмэгтэйчүүдээс асуулга авахад нэг эмэгтэй Смитийг өөр рүү нь зохисгүй аашилж, тэврэн үнэхээр дур булаам эмэгтэй юм, нөхөр чинь яагаад өөртэй чинь секс хийхгүй байгаад гайхаж, санаа зовж байна гэх мэтийг хэлж байсан гэдгийг хэлсэн байна. Мөн өөр нэг эмэгтэй 2000 онд үтрээний үзлэг хийхдээ түүний үтрээнд юм хийсэн гэж хэлжээ.

6. Эм бэлдмэлийг буруугаар ашиглаж, үйлчлүүлэгчийнхээ зургийг авсан эмэгтэйчүүдийн эмч
Ёс зүйгүй эмэгтэйчүүдийн эмч нарын зүй бус үйлдлүүд 7
Балтиморын эмэгтэйчүүдийн эмч Жон Якоуб эмийн жор бичиж өгөх лицензтэй бөгөөд түүнд хяналттай, аюултай бодис их хэмжээгээр байсан гэсэн мэдээллийн дагуу 2013 онд Якоубын гэрт Эм, мансууруулах бодисын хууль сахиулах байгууллага шалгалт хийхэд эм бэлдмэлийн жор болон кокайны ул мөр олдсон байна. Мөн эмчийн гар утсан дээр эмнэлгийн өрөөнд байгаа эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний зургууд олноор байжээ. Якоубт хийсэн хоёр удаагийн эмийн бодисын шинжилгээгээр түүнд кокайны эерэг хариу гарсан байна.

7. 17 жилийн өмнө үйлчлүүлэгчээ хүчирхийлсэн эмэгтэйчүүдийн эмч баривчлагджээ.
Ёс зүйгүй эмэгтэйчүүдийн эмч нарын зүй бус үйлдлүүд 8
2013 онд Умард Каролинагийн Линколнтон хотын эмэгтэйчүүдийн эмч 1996 онд үйлчлүүлэгчдээ сексийн халдлага хийж байсан нь тогтоогдож баривчлагдсан байна. Эмч Жон Маршал 1996 онд ходоод гэдэсний вирус байж магадгүй хэмээн тусламж эрж ирсэн үйлчлүүлэгчид нөхөн үржихүйн систем асуудалтай байна гэж хэлэн нэг эм өгсөн нь эмэгтэйг ухаантай боловч хөдлөх боломжгүй болгосон байна. Эсэргүүцэх боломжгүй болсон эмэгтэйг хүчирхийлсэн түүнийг нэг сувилагчдаа ч бас зүй бусаар гар хүрч байсан гэдгийг тогтоожээ. Маршал 100,000 долларын барьцаагаар суллагдсан ч түүнийг өөр эмэгтэйчүүдэд зүй бус авирласан эсэхийг шалгаж байгаа аж.

8. Эм болон сексийн батерей зэргийн хэтрүүлсэн жор бичиж, луйвар хийсэн эмэгтэйчүүдийн эмч
Ёс зүйгүй эмэгтэйчүүдийн эмч нарын зүй бус үйлдлүүд 9
2013 оны 2-р сард эмч Келтигийн албан өрөөнд цагдаа нар шалгалт хийжээ. Цагдаа нар тэндээс хэдэн хайрцаг нотолгоо олсон ба Келти 3 жил орчмын өмнөөс жирэмсэн эмэгтэйчүүдэд 1 сая гаруй аюултай өвчин намдаах үрлүүдийг жороор бичиж өгсөн болохыг тогтоосон байна. Мөн түүнийг олон эмэгтэй өвчтнүүддээ сексийн батерейгаар зүй зохисгүйгээр хүрсэн байж болзошгүй гэж байгаа аж. Түүнээс гадна хуурамч аман болон бичгэн мэдэгдлээр Медикейд хөтөлбөрөөс санаатайгаар төлбөр авч байсан болохыг тогтоожээ. Келти эмч 200,000 долларын батлан даалтын мөнгө төлсөн байна.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Almaaz Navch

    Almaaz Navch

    2014/05/02 at 00:40

    Mongol emch medleg ih muutai sain unshij turshlag sudlaj dadlaga hiih heregtei shtee

  2. Almaaz Navch

    Almaaz Navch

    2014/05/02 at 00:40

    Mongol emch medleg ih muutai sain unshij turshlag sudlaj dadlaga hiih heregtei shtee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *