Өөрийн наснаасаа 20 насаар залуу харагдаж чаддаг Хятадуудын 7 нууц

0

Хятадын ард түмэн эрт цагаас эдүгээг хүртэл анагаах ухаан, эрүүл амьдрахуйн асар их ололт, амжилтыг өөрийн болгож ирсэн билээ. Тэгвэл манай сайт уншигч танд өөрийн наснаасаа 20 насаар залуу харагдах хятад ардын нууцаас дэлгэхээр бэлдлээ.

1. Долоо хоног тутмын нэг өдөр цагаан хоол хэрэглэж хэвших

© Laughing in the Wind/CCTV, © VCG/Visual China Group/Getty Images

Өдгөө 53 насандаа 30 гарч яваа залуу бүсгүй мэт харагдах жүжигчин Xu Qing бол өөрийн наснаасаа залуу харагддаг хятад түмний энгийн л нэгэн жишээ билээ. Хятадын уламжлалт анагаах ухаанд залуу сайхан төрхөө хадгалах нууцуудын нэгт шинэхэн хоол хүнс хэрэглэхээс гадна долоо хоног тутмын нэг өдрийг цагаан хоол хэрэглэх өдөр болгон хэвшүүлэх явдал хэмээн үздэг ажээ.

 

2. Будаанд давс хийх хэрэггүй

© Depositphotos.com

Судлаачид давсыг харшил хөдөлгөх гол xүчин зүйлсийн нэг хэмээн үздэг. Мөн натрийн хэрэглээгээ хязгаарлах нь хөшрөлтийг удаашруулдаг хэмээн үздэг тул хятадууд будаандаа давс хийдэггүй аж.

 

3. Бадамлянхуа цэцгийн навчтай цай уух

© Depositphotos.com

Шээc ялгаруулалтыг нэмэгдүүлж, хаван хөөx, жин хасах, ходоод, гэдэсний үйл ажилллагаанд эерэг нөлөөтэй бадамлянхуа цэцгийн навчтай цайг халуун болон хүйтэн гэх мэт олон төрлөөр ууж хэрэглэх боломжтой байдаг ажээ. Түүнчлэн мэргэжилтнүүд өглөө бүр бадамлянхуа цэцгийн навчтай цайг өлөн дээрээ уувал зохистой хэмээн зөвлөдөг байна.

 

4. Тай Чи-гээр хичээллэх

© kahunaaaaa/Depositphotos.com

Тай Чи нь стресс бууруулж, сэтгэл санааг засахын зэрэгцээ биеийн уян хатан байдлыг сайжруулж, эрч хүч нэмж байдаг хэмээн мэргэжилтнүүд үздэг. Иймээс өдөрт 10 минутыг Тай Чигээр хичээллэж өнгөрүүлж хэвшээрэй.

 

5. Мунг даль үрээр нүүрэндээ маск тавих

© Depositphotos.com

Эртний хятадын анагаах ухаанд мунг даль үрийг няцалж арьсандаа тавьж батгашилтыг бууруулж, хаван буулгах боломжтой хэмээн үздэг аж.

 

6. Турмерик буюу шар гаагаар маск тавих

© Depositphotos.com

Түүнчлэн шар гаа дээр тараг эсвэл зөгийн бал нэмээд арьсан дээрээ маск болгон тавьснаар арьсны олон төрлийн өвчинд анагаах нөлөө үзүүлдэг хэмээн тэд үздэг. Гэхдээ энэ маск нь харшил, үрэвсэл үүсгэх эрсдэлтэй тул мэргэжлийн эмчтэй зөвлөж хэрэглэхийг зөвлөж байна.

 

7. Мөөг идэх

© Depositphotos.com

Хятадад мөөгийг хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг. Энэ нь энгийн нэгэн амтлагч гэхээсээ илүүтэйгээр эмчилгээний зориулалтаар эрт цагт хэрэглэгддэг байсан аж. Хятадын уламжлалт анагаах ухаанд мөөг нь вирусийн эсрэг үйлчилгээтэй хэмээн үздэг байна.

Түүнчлэн мөөг нь D амин дэм, үл исэлдүүдэгч болон бусад эрдэс бодисоор баялаг байдаг тул хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Та 7 хоногийн нэг өдрийг мах хэрэглэхгүй өнгөрүүлж чадах уу?

31
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2022/05/22 at 20:49

    Хөдөлгөөн л байдымдөө 😜🤣🤣🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *