
Улс болгон өөрийн гэсэн давтагдашгүй соёл, уламжлалаараа бусдаас ялгарч байдаг. Энэ нь тухай улс орны ард иргэдийн өдөр тутмын амьдралд нь нэвт шингэсэн байна. Хүн амархан дасан зохицдог амьтан, тиймээс нутгийн ард иргэд өөрийн төрөлх соёлын онцлогийг тэр болгон анзаарч мэддэггүй. Харин жуулчлахаар ирсэн гадны зочин гийчид гайхах нь ч бий, атаархах нь ч бий.
Дэлхийн өнцөг булангаар аялах виртуал аялалд таныг урьж байна. Харийн нутаг – алхам тутамдаа оньсого таавар мэт болохыг батлах сонирхолтой баримтуудтай танилцана уу.
1. Финландын McDonald’s-т шарсан төмсийг чихэрлэг төмсөөр хийдэг

2. Мюнхенд (Герман) хагас цагираг ширээн дээр теннис тоглож болно. Ширээний этгээд хэлбэрээс болоод бөмбөг ширээнээс хэзээ ч гарахгүй

3. Чилид цaгдаагийн нохой гутал өмсдөг

4. Тайландад зайрмагийг гадил модны навчинд ороож зардаг

5. Нидерландад нийтийн бие засах газар гэнэт л газар дороос гараад ирж мэднэ

6. Хорватын гэрлэн дохио зам дээр мөн тусдаг. Гар утсаа шагайж яваа явган зорчигчдод ингэж анхаарал тавьдаг ажээ.

7. Шведийн замын уулзварууд дээр унадаг дугуйтай хүнд зориулсан тусгай багана байдаг. Улаан гэрэл асаж байхад хөлөөрөө тулаад гэрлэн дохиогоо хүлээх боломжтой

8. Вьетнамын ресторанууд хуванцар соруулын оронд ургамлын хөндий иш ашигладаг

9. Австрийн автобусны бариулуудад хуучин цанын таягны гар хийсэн байдаг ажээ

10. Беларусийн тариалангийн талбайн мануухай ингэж харагддаг

11. Финляндын дэлгүүрүүд гаднаа нохойн зогсоолтой

12. Белизэд ундны усыг гялгар уутанд савлаж зардаг

13. Харин Болгарын ресторануудын ширээн дээр зөөгчийн ухаалаг цагтай холбогдсон тусгай удирдлага байдаг. Удирдлагын ачаар алсаас зөөгчийг дуудаж тооцоогоо авах эсвэл захиалга өгч болно

14. Данид зарагддаг хот-догны талх дундаа нүхтэйгээр хуйлсан байдаг

15. Унгарын пабууд бие засах өрөөнийхөө хананд дэр хадсан байдаг, “морь харах”-даа толгойгоо түших зөөлөн дэртэй л юм

16. Ирландад машин түрээсээр авах бол: зөв урсгалаар явахыг сануулах тусгай наалт бүхий анхааруулгыг урд шилэнд наасан байдаг

17. Филлипинд зардаг Pringles чипсийг уламжлалт босоо савлагаанд биш харин гялгар уутанд савлажээ

18. Бельгийн зарим нэг автобуснуудад замдаа гар утас, таблетаа цэнэглэж болох USB залгуур байдаг

19. Францад нарийхан явган хүний зам бий – ердөө ганцхан урсгалтай

20. Би Блаванад (Дани) амьдардаг. Хотын гудамжны гэрэлтүүлэг болгонд гэрэлт цамхаг давхар суурилуулсан байдаг нь сонирхолтой. Уг нь хотын ойролцоо томоос том гэрэлт цамхаг байдаг юм шүү дээ

21. Шведийн хүүхдийн живхний савлагаан дээр хүүхдээ асарч буй аавын зураг байдаг

Дээр дурдсан онцлогуудаас алийг нь эх орондоо нутагшуулбал зүгээр санагдав? Таныг өөр улс орнуудаар аялж байхад танд юу нь илүү их таалагдсан бэ?







