25 болон 26 дахь өдрийн жор: Папайя жимсний бялуу & Гишүүнэ, амтат гоньдны булцуутай коктейль

0

Бас бус нөхцөл байдлаас шалтгаалан 25-ны жорыг цагт нь оруулж амжаагүйдээ уншигчдаасаа уучлал эрж байна. Өнөөдрийн хувьд өчигдөр болон өнөөдрийн жорыг хамтад нь оруулж байгаа ба хоёр өдрийн жорны нэг нь бидний хувьд тэр бүр танил бус амттай амттан, нөгөө нь мөн л маш өвөрмөц амттай хөөсөрдөг ундаа юм. Амралтын өдрүүдийг тань чимэх өвөрмөц амтыг туршаад үзээрэй.

Papaya Bars

25 болон 26 дахь өдрийн жор: Папайя жимсний бялуу & Гишүүнэ, амтат гоньдны булцуутай коктейль 1
Суурины орц: 3/4 аяга гурил, 1/4 ц.х давс, 2 амны халбага бор элсэн чихэр, 1/4 аяга дөрвөлжлөн хэрчсэн давсгүй царцуу масло
Холигчинд гурил, давс, бор элсэн чихрээ сайтар холино. Дээрээс нь хэрчсэн маслоо хийж холино. Цөцгийн тостой багсарсан гурилаа пергамент цаас дэвссэн хэвэнд дарж хийн суурь болгоод 15 минут орчим шарах шүүгээнд жигнэнэ.

25 болон 26 дахь өдрийн жор: Папайя жимсний бялуу & Гишүүнэ, амтат гоньдны булцуутай коктейль 2
Папайя жимстэй холимогны орц: 1/2 аяга элсэн чихэр, 1 1/2 амны халбага гурил, 1/4 ц.х давс, 3/4 аяга улаан папайя жимсний нухаш, 2 том өндөг, 2 ц.х нимбэгний шүүс, 2 амны халбага зөгийн бал
Саванд элсэн чихэр, гурил, давсаа холино. Папайя жимсний нухаш дээрээ өндөг, нимбэгний шүүс, зөгийн балаа хийж хутгана. Дээрээс нь хуурай хольцоо хийж сайтар хутгахад зөөлөн, гялалзсан зуурмаг болох ёстой. Жигнэсэн халуун суурин дээрээ жимсний холимгоо хийж, шарах шүүгээнд 20-25 минут жигнэнэ.

25 болон 26 дахь өдрийн жор: Папайя жимсний бялуу & Гишүүнэ, амтат гоньдны булцуутай коктейль 3
Өрөөний температурт хөргөөд нунтаг сахар цацаж чимэглээд дөрвөлжлөн хэрчинэ.

25 болон 26 дахь өдрийн жор: Папайя жимсний бялуу & Гишүүнэ, амтат гоньдны булцуутай коктейль 4
Rhubarb Fennel Fizz /Гишүүнэ, ногоон гоньдны булцуутай коктейль/

25 болон 26 дахь өдрийн жор: Папайя жимсний бялуу & Гишүүнэ, амтат гоньдны булцуутай коктейль 5
Энэ хөөсөрдөг ундааны орцонд ногоон гоньдны булцуу орох боловч маш зөөлөн амтагдана. Хэрвээ гоньдны булцуу хийхийг хүсэхгүй бол цагаан гаа эсвэл жүрж хийж болно.

4 хүний орц: 450 гр гишүүнэ, 340 гр ус, 1/4 аяга элсэн чихэр, том ширхэгтэй хэрчсэн 1 жижиг ногоон гоньдны булцуу, 340 гр жин архи /gin/, хийжүүлсэн ус, нимгэн хэрчсэн 1 ширхэг нимбэг
25 болон 26 дахь өдрийн жор: Папайя жимсний бялуу & Гишүүнэ, амтат гоньдны булцуутай коктейль 6

25 болон 26 дахь өдрийн жор: Папайя жимсний бялуу & Гишүүнэ, амтат гоньдны булцуутай коктейль 7
Нэг аяга коктейлэнд: 56 гр жин архи, 85 гр гишүүнэ, 56 гр хийжүүлсэн ус, 1 хэрчим нимбэг
Эхлээд жин архиа бэлтгэнэ. Өндөр, нарийн амтай шилэн саванд ногоон гоньдны булцуугаа хийж, жин архиныхаа талыг хийнэ. Ундаа хутгагч савх эсвэл модон халбагаар 2 минут сайтар хутгана. Үлдсэн жин архиа нэмж хутгана. Энэ хольцоо дор хаяж цаг түүнээс ч урт хугацаагаар байлгана. Энэ холимгийг хандлагдаж байх зуур гишүүнээ бэлтгэнэ. Гишүүнэ, элсэн чихэр, усаа саванд хийж буцалгаад буцалмагц галаа багасгаж, зөөлөн буцалгана. Таглаж, үе үе хутган 15-20 миунт чанана. Гал дээрээс авч, халбагаар бүхэл хэсгүүдийг няцлаад шүүнэ. Дараа нь жин архитай холимгоо шүүнэ. Коктейль тус бүрийг бэлтгэхдээ коктейльны холигчинд 85 гр гишүүний сироп, 56 гр жин, 2 дөрвөлжин мөс хийж сэгсрээд хундагалж, 56-85 гр хийжүүлсэн ус нэмж хэрчим нимбэгээр чимнэ.

25 болон 26 дахь өдрийн жор: Папайя жимсний бялуу & Гишүүнэ, амтат гоньдны булцуутай коктейль 8

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *