Бэлэг боох чимэглэлийн туузыг хэрхэн гоёмсог байдлаар зангидах вэ?

2

Ийм нэгэн асуудалтай олон хүн тулгарсан байх: бэлгээ цаасанд боохоор нэг л уйтгартай харагдана. Мэдээж чимэх тууз дэлгүүрээс худалдаад авч болно, гэхдээ багагүй мөн төлнө, бас бэлгээ задлаад л хэрэггүй тул шууд хогийн саванд хаягдана. Бидний энэ аргыг хэрэглээрэй, мөнгөө хэмнэхээс гадна өөрийн гараар гоёмсог тууз зангидахад тусална.

Танд хэрэгтэй зүйл:

  • Дөрвөн шүдтэй сэрээ
  • Хоёр тууз
  • Хайч
  • Лаа

Хийх арга:

Нэг туузаа сэрээний шүдний завсраар оруулж хийнэ, гэхдээ доод хэсэгт нь багахан зай үлдээгээрэй.

Одоо туузныхаа чиглэлийг нөгөө тийш нь хийж сэрээний шүдний завсраар явуулна.

Ингээд нийтдээ 5 эгнээ болтол нь сэрээний шүдний завсраар туузаа явуулсаар байх юм.

Таван эгнээ болонгуут нь хоёр дахь туузаа сэрээний шүдний дундуур нь босоо байдлаар хийж зангилаа үүсгэнэ.

Сэрээнээс зангидсан туузаа татаж гаргахад цэцэглэсэн тууз бэлэн болсон байхыг та харж байна уу? Туузны үлдэгдэл уртыг өөрийнхөө чимэглэх гэж байгаа бэлгэндээ тохируулж хайчилж авна. Туузны хайчилсан үзүүрийг сэмрэхээс хамгаалж лааны дөл дээр бариарай. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй: нимгэн, нарийн тууз амархан шатах тул галын дөлд хэт ойрхон барьж болохгүй.

Одоо та туузыг хэрхэн цэцэглэхийг мэддэг боллоо. Энэ туузаар та ямар ч зүйлийг чимж болно: бэлэг, мэндчилгээний ил захидал, нөүтбүүк, тэр ч бүү хэл шинэ жилийн гацуур модоо ч чимэглэ. Таны уран бүтээлч сэтгэлгээ хүссэнээрээ ажиллаг.

5
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *