Контакт линз ямар сөрөг үр дагавартай вэ? Линзийг хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ?

4

Контакт линз – харааны асуудалтай хүмүүст бол ёстой гайхалтай нээлт болсон юм. Анагаахын уг нээлт нь үнэхээр ач тустай: том харааны шилийг бүрэн орлоно, хөлрөхгүй, цаг агаараас үл шалтгаалан харах байдал өөрчлөгдөхгүй, харааны шил шиг доош гулсах зэрэг асуудал үүсгэхгүй.

Орчин үеийн линзнээс алдаа дутагдал бараг олдохгүй гэх боловч мэр сэр байгаа нь харамсалтай.

Кератит, эвэрлэгийн үрэвсэл болон нүд хуурайших хам шинж – энэ бол олон өвчнүүдээс дурдсан нэгээхэн хэсэг. Нүдний эмч нар өвчтөндөө линз зүүхийг зөвлөхдөө эдгээр өвчин тусах магадлалыг хэлэлгүй өнгөрдөг нь харамсалтай. Өнөөдөр та бүхэндээ контакт линз ямар сөрөг үр дагавартай бөгөөд өдөр болгон линзтэй явдаг хүмүүсийн харааг хэрхэн муутгаж байгаа тухай танилцуулна. Эдгээр 8 баримттай танилцаад та контакт линзнээс татгалзаж жирийн харааны шил рүү шилжих нь дамжиггүй.

 

Линз зүүх үү, үгүй юу?

1. Байнгын хүрэлцэх

Эмч танд контакт линз зүүхийг санал болгож, түүнийг зүүсэн эхний өдрөөс л эхлээд таны хуруу байнга зовхи орчмоор эргэлдэж байна уу? Эхний өдрүүдэд нулимсаа гарган, өвчнийг тэсвэрлэн байж жижигхээн нимгэн линзийг авч зүүж сурсан, харин одоо нүдээ угаах, линзээ ариутгах өдөр тутмын ажилд унажээ.

Контакт линз харааны эрхтэнд маш их ачаалал өгдөг бөгөөд нүдний эд эсийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулна. Линзэнд бохир гараараа хүрэх тул – нүдний үрэвсэлт өвчин тусах шалтгаан болдог байна.

 

2. Таагүй мэдрэмж

Маш үнэтэйг нь сонгож авсан ч гэсэн контакт линз гэдэг бол гадны л биет учраас таагүй мэдрэмж төрүүлнэ. Нүд улайх, загатнах, халуу оргих, нүдээр өвдөх – энэ бүх таагүй мэдрэмжийг өдөр болгон контакт линз зүүхэд мэдэрдэг.

Контакт линз гэмтээгүй, өдөр тутмын цэвэрлэгээг хийж чадаж байгаа бол та арчилгааг зохих ёсоор хийж чадаж байна гэсэн үг, гэсэн хэдий ч таагүй мэдрэмж мэдрэгдсээр байвал мэргэжлийн эмчид яаралтай үзүүлэхээс өөр аргагүй.

 

3. Дүрмийг баримтлаагүй

Зарим нэг хэрэглэгчид өдрийн линзийг шөнийн цагаар авахгүй унтаж зүрхэлдэг. Үнэн хэрэгтээ энэ бол хувь хүний асуудал – энэ нь таны анхаарал болгоомжтой байх эсвэл өөртөө хайр гамгүй хандаж байгаатай л холбоотой. Контакт линз зүүхэд маш нарийн чанд дүрэм, дэглэм баримтлахад хүргэдэг – энэ бол зайлшгүй шаардлагатай.

 

4. Өндөр зэрэглэлийн ариутгал

Контакт линз нь нүдний үрэвсэлт өвчин тусах магадлалыг хэд дахин нэмэгдүүлдэг. Байнга хуруугаараа хүрнэ, линзтэйгээ буруу харьцана эсвэл удаан хугацаагаар зүүнэ – ингээд нүдэнд маш олон тооны бичил биетүүд үржиж бичил орчны тэнцвэрт байдал алдагдаж эхэлдэг.

Бактер болон бусад бичил биетүүдийн гаж нөлөөнд нүдний эрүүл байдал шууд алдагдаж эхэлдэг – эвэрлэг бүрхэвч гэмтэх, үрэвсэх, тэр ч бүү хэл сохрох ч тохиолдол бүртгэгджээ.

 

5. Маргаашийн өдөртөө итгэлгүй болох

Контакт линз өчүүхэн ч гэсэн элсний ширхэгтэй  нийлэхэд л – тэвчихийн аргагүй өвчин мэдрэгдэнэ. Хаана ч хамаагүй: болзоо, нийтийн унаанд, спорт зааланд, нэг үгээр хэлбэл линзээ авч ариутгаад буцааж хийх боломжгүй тийм газарт.

Найз нартайгаа үдэш болтол пааб-д суугаад гэртээ хариад линзээ авахаа мартаад унтчихна, маргааш өглөө нь хатсан линзээ нүднээсээ ч авч чадахгүй зовох тэр мэдрэмж ямар таагүй гээч. Контакт линз үйлдвэрлэгчид өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг сурталчлахдаа шөнө линзтэйгээ унтаж болно гэдэг. Гэхдээ өөрийн бие дээр мэдэрсэн хүн энэ сурталчилгаатай яагаад ч санал нийлэхгүй нь лавтай.

 

6. Та – бүх насаараа хэрэглэгч

Нүдний чийгшүүлэгч дусаалга линз чийгшүүлэгч дусаалгаас дутахааргүй, бас линз хадгалах шингэн, ариутгах зориулалттай бас нэгэн шингэнтэй жижиг хайрцаг, бас нэг давхар хайрцаг … Баяр хүргэе, ингээд та хараа судлалын аварга том бизнесийн ертөнцөд хөл тавилаа.

Хэрвээ линзээ харааны шилээр солихоор шийдээгүй бол линзээ солих хэрэгтэй – линз нь чанартай харааны шил эсвэл хараа тэглүүлэх мэс заслаас нэг их хямдхан тусахгүй нь мэдээж.

 

7. Хуурай нүдний хам шинж

Нүдний эмчид үзүүлэх түгээмэл шинжийн нэг бөгөөд контакт линз зүүдэг хүмүүст илрэх хамгийн сөрөг үр дагаварт тооцогдоно. Өөрийн нулимс ялгарах нь багасах эсвэл ор тас үгүй болох нь маш олон таагүй өвчин дагуулдаг: улайх, цочрох, халуу шатах бас хатгаж өвддөг.

Контакт линз үйлдвэрлэгчид өөрийнхөө бүтээгдэхүүнийг зүүгээд хэдэн ч цагаар компьютерийн ард ажиллах, сэлэх, бараг л уулыг эргүүлсэн ч болно гэж батлах хэдий ч үнэн хэрэгтээ нүд хуурайших хам шинж улам их тохиолдож байгаа ажээ. Ялангуяа дэлгэцийн ард суугаа ажилтай хүмүүсийн дунд илүү их тохиолддог байна.

Компьютерийн ард суудаг хүмүүсийг шил зүүхийг, хуучин линз зүүдэг байсан хүмүүс зөвлөж байна. Хэрвээ үнэхээр контакт линз зүүх шаардлагатай бол өндөр чийгшүүлэгчтэй л линз зүүх хэрэгтэй гэжээ. Линз зүүсэн үедээ нүдний чийгшүүлэгч дусаалга байнга дусаахыг анхааруулсан байна.

 

8. Өнгийн контакт линз

Өнгийн линз – өөрийнхөө дүр төрхийг өөрчлөх сайхан арга. Тиймдээ ч контакт линзийг зөвхөн хараа муутай хүмүүст зориулсангүй, мөн өөрийнхөө нүдний өнгөнөөс уйдсан хүмүүст ч бас зориулжээ.

Линзийн өнгө оруулагч бодис нь нүдийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулахаас гадна энэ төрлийн линзийг 5 цагаас илүүтэй хугацаагаар зүүхийг хориглодог байна. Зарим нэг тохиолдолд хүүхэн харааны диаметр линзний будагдаагүй төв хэсгийн диаметрээс давж гардаг, өөрөөр хэлбэл энэ тохиолдолд харах зүйл ууссан мэт харагдахад хүргэх ажээ.

Хэрвээ өнгийн контакт линз сонгох гэж байгаа бол хэт хямдхан хувилбарын хажуугаар шууд өнгөрөх ёстой, илүү чанартай, эргэлзээ төрүүлээгүй материалаар хийгдсэн бас эрүүл мэндэд гаж нөлөөгүй будгаар будсаныг нь сонгож авахыг зөвлөе.

Эцэст нь дүгнэж хэлэхэд зөв сонголт, зөв арчилгаа, зүүх горимыг чанд баримталж байгаа тохиолдолд контакт линз нүдний эрүүл мэндэд гаж нөлөө үзүүлэхгүй. Мөн үүний зэрэгцээ тогтмол нүдний эмчдээ үзүүлээд явах хэрэгтэйг бүү мартаарай. Хараа тэглэх мэс засал нь нүдэнд гаж нөлөө байхгүй. Та өөрөө л өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавихгүй бол таны өмнөөс хэн ч явахгүй шүү дээ.

Танд эрүүл мэнд, хурц харааг хүсэн ерөөе. Хэрвээ бидний нийтлэлийн хэрэгтэй гэж үзсэн бол бусадтайгаа сошиал сувгаар хуваалцаарай.

14
ХарамсалтайХарамсалтай
8
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *