Бодит байдал дээр бидний төсөөлж байснаас хамаагүй том хэмжээтэй ан амьтад болон эд зүйлсийн 15 гэрэл зураг

0

Хүн төрөлхтөн бол дэлхий дээрх бүх л амьд биетүүдээс бие махбодийн хувьд хамгийн эмзэг, сул дорой төрөл зүйлийн нэг билээ. Хүний тархи хэдий өндөр хөгжсөн боловч хэмжээний хувьд далайн аварга амьтдын дэргэд өчүүхэн жижиг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Манай сайт уншигч танд бидний төсөөлж байснаас ч том хэмжээтэй 15 зүйлсийг танилцуулж байна.

1. Чонын эрлийз аварга нохой

© britweins/reddit

Дээрх нохойг Юүки гэдэг бөгөөд Альяскын Хаски үүлдрийн нохой болон чонын эрлийз ажээ. Зарим улс орнуудад зэрлэг амьтантай эрлийз болсон амьтдыг гаршуулан тэжээхийг xориглодог ч эрлийз амьтад яах аргагүй хараа булаам байдаг нь үнэн билээ.

 

2. Хүний гарнаас ч том хэмжээтэй эмгэн хумс

© sipthestreets/reddit

Африкын эх газрын эмгэн хумс нь хэдий эмзэг, гэм хоргүй харагддаг ч үнэн хэрэгтээ маш богино хугацаанд өндөг дарж үрждэг, газрын хөрсний ургамлыг тун ихээр идэж, сүйтгэдэг амьтан ажээ. Анх Зүүн Африкаас дэлхий даяар гэрийн тэжээвэр амьтан хэмээгдэж түгсэн энэхүү эмгэн хумс нас биед хүрэх үедээ 16 см урт, 10 см орчим өргөнтэй болж өсдөг байна.

 

3. Хулганы хэмжээтэй цох хорхой

© sipthestreets/reddit

Олон төрөл зүйлийн цох хорхойн дундаас Африкийн Голиат зүйлийн цох бусдаасаа хамгийн том биетэй гэдгээрээ ялгардаг. Тэд нас биед хүрэх үедээ 12 см орчим урттай болдог ажээ. Харин нутгийн уугуул иргэд энэхүү цохыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг ба чихрийн агууламж өндөртэй гэгддэг байна.

 

4. Цэнхэр халимны зүрх орчмын артерын судас дотор хүн ч орох боломжтой.

Flickr

Дэлхий дээрх хамгийн том амьтан болох цэнхэр халимны зүрх маш том байдаг гэхэд гайхах хүн ховор. Харин нас биед хүрсэн хүн бүхлээрээ артерын судаст нь багтаж орох хэмжээний том гэвэл таны гайхлыг төрүүлэх нь лавтай. Цэнхэр халимны зүрх дангаараа 180 кг жинтэй байдаг ажээ.

 

5. Тэмээн хяруулын өндөг ба тахианы өндөг

© Ilovechocolatecroissants/imgur

Өдгөө оршин тогтнож буй шувууд дундаас хамгийн том хэмжээтэй өндөг дардаг шувуу бол тэмээн хяруул юм. Хэмжээний хувьд тэмээн хяруулын өндөг ихэвчлэн 12 см урт, 10 см өргөнтэй, 1.3 кг жинтэй байдаг ажээ.

 

6. Яст мэлхий ийм хэмжээтэй болж өсдөг.

Flickr

Хуягт далайн яст мэлхий нас биед хүрэх үедээ 215 см хүртэл урт болж, 910 кг жин татдаг ажээ. Өмнөд болон Умард туйлын бүс нутгаар ихэвчлэн амьдардаг энэ төрлийн аварга яст мэлхийн тоо толгой өдөр ирэх тусам буурсаар байгаа нь харамсалтай.

 

7. Амазоны Викториагийн навч 40 кг жинг даах чадвартай

KAZUHIRO NOGI/AFP via Getty Images

Амазоны Викториа хэмээн нэрлэгддэг нэгэн төрлийн сараана цэцгийн навчны диаметр 245 см хүртэл томорч, жижиг биетэй хүн болон хүүхдийг ч даах чадалтай болж томордог ажээ.

 

8. Дэлхий дээр оршиж байсан хамгийн том шувуу

Bluerhinostudio / Instagram

Аварга Тераторн Аргентавис нь өнөөгийн Аргентин улсын нутагт 6-8 сая жилийн тэртээ нутаглаж байсан ба далавчны нийт урт 50 м, биеийн жин нь 80 кг хүртэл томордог байсан хэмээжээ.

 

9. Баавгай шиг биетэй бодон гахай

© WisconsinBBO/imgur

Зэрлэг бодон гахайн биеийн жин 100-115 кг хүрэх нь энгийн үзэгдэл боловч 400 кг жинтэй, үлэмж биетэй бодон гахай нэгэн цагт оршиж байсныг энэхүү гавлын яс гэрчлэх ажээ. Дээрх зурагт аварга бодон гахайн гавлын ясыг чонын гавалтай харьцуулан байрлуулжээ.

 

10. Кактус модноос ч өндөр болж ургадаг

© kl3berg/reddit

Өрнийн цөлийн бэлгэ тэмдэг болсон Сагуаро кактус модноос ч өндөр болж ургах чадамжтай байдаг бөгөөд дунджаар 6 м өндөртэй болж ургадаг байна. Түүнчлэн зарим тохиолдолд 12 м өндөр болсон байх нь ч бий.

 

11. Энэ бүргэдийн хумс баавгайн сарвуунаас ч урт

Зэрлэг бүргэд шувууны далавчны нийт урт 2 метр хүртэл урттай байдаг. Түүнчлэн түүний хумс Хойд Америкийн саарал баавгайн сарвуунаас ч урт байдаг ажээ.

 

12. Дэлхийн хамгийн урт далавчтай онгоцны урт 117 метр

Photojasinski / Instagram

“Stratolaunch” хэмээх энэхүү нисэх онгоцны далавчны нийт урт 117 метр бөгөөд 250,000 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай аж. Зурагт харагдаж байгаачлан дэргэд нь зогсох том хэмжээний ачааны машинууд энэхүү онгоцны дэргэд ямар өчүүхэн харагдаж байгааг та анзаарч байгаа биз ээ.

 

13. Хүнд гэм хоргүй аварга том цөгөрцөг хорхой

© sk8rr988/reddit

Шавж гэдэг дэлхий дээрх хамгийн аймшигтай, бие арзайлгам зүйлсийн нэг яах аргагүй мөн билээ. Тэгвэл урт олон хөлтэй шавж гар дээр чинь явж байна гэж төсөөлөх төдийд л айдас түгшүүр төрж эхлэх нь мэдээж. Харин энэхүү цөгөрцөг хорхой 25 см хүртэл урттай болж өсдөг ч хүнд ямар ч гэм хоргүй амьтан ажээ.

 

14. Нохой шиг биетэй туулай

© Stamatisclan/WikimediaCommons, © CC BY-SA 3.0

Нохойноос ч том харагдах энэхүү туулайг “Giant Flemish Rabbit” хэмээн нэрийддэг бөгөөд анх арьс болон махыг нь хэрэглэх зорилгоор нэгэн төрлийн үүлдэр болгон үржүүлж байсан гэдэг. Гэсэн ч тэдний өхөөрдөм гадаад төрх, сэтгэл татам байдал нь үржүүлгийн бус гэрийн тэжээвэр амьтан болохоор хүмүүсийн анхаарлыг татаж чадсан аж. Дэлхий дээрх хамгийн том туулай 22 кг жинтэй, 1.3 метр урттай байсан хэмээн бүртгэгдсэн байдаг.

 

15. Японы аалзан хавчны хөлийн нийт урт 3.6 метр хүрдэг

© Dave Thompson – PA Images/PA Images/Getty Images

Японы аалзан хавч ердөө 6 мм урттайгаас 3.6 метр хүртэл урт хөлтэй байдаг ажээ. Тэд ийнхүү үлэмж том биетэй болсон ч аюултай амьтанд тооцогддоггүй бөгөөд японы уламжлалт хүнсний нэгээр нэрлэгддэг байна.

Таны хувьд бодож байснаас чинь огт өөр хэмжээтэй байсан зүйл юу байсан бэ?

62
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *